Сонгуулийн гол зарчим болох сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудад ижил тэгш нөхцөл бүрдүүлэх зарчмыг үндэслэн “Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг” төслийг Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн (Соросын сан) дэмжлэг, санхүүжилтээр Сонгогчдын Боловсрол Төв болон Глоб Интернэйшнл ТББ-ууд хамтран хэрэгжүүлж эхэлж байна.
Төслийн баг төслийн талаарх нэмэлт мэдээллийг төрийн болон ТББ-ууд, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэнд хүргэх зорилгоор төслийн танилцуулга уулзалтыг 2004 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл хавсаргасан төслийн танилцуулгыг үзнэ үү.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.