Иргэдэд зориулсан гарын авлага хэвлэн нийтлэх захиалгад оролцох урилга

A- A A+
Иргэдэд зориулсан гарын авлага хэвлэн нийтлэх захиалгад оролцох урилга


ХЭВЛЭН НИЙТЛЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

Иргэдэд зориулсан гарын авлага хэвлэн нийтлэх захиалгад оролцох урилга

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой асуудлаар иргэдэд зориулсан гарын авлага боловсруулан хэвлэхээр төлөвлөж байна. Дор дурдсан сэдвээр тус бүр нь 100 хүртэлх хуудастай, 1000 орчим хувиар хэвлэгдэх гарын авлагуудын хэвлэлийн эх, дизайныг бэлтгэх болон хэвлэх тендерийг хэвлэн нийтлэгч компаниудын дунд зарлаж байна. Үүнд:

1. Хууль хэрхэн гардаг тухай гарын авлага
2. Орон нутгийн болон улсын төсвийн үйл явцын тухай гарын авлага
3. Иргэн ба Татвар
4. Төрийн бус байгууллага ба татвар
5. Мэдээллийн эрх чөлөө
6. Хот төлөвлөлтөнд иргэдийн оролцоо
7. Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүйн судалгаа
8. Газар шинэтгэлийн тухай иргэдэд зориулсан хөтөч

Хангалттай туршлага, чадавхитай хэвлэн нийтлэгч компаниуд өргөдөл гаргах боломжтой. Саналыг гарын авлага тус бүрээр буюу багцлан хэвлэхээр санал ирүүлж болно. Гарын авлагуудын эхийг бэлтгэх, хэвлэх компанийг шалгаруулахад уншиж ойлгоход хялбар, зураг график дүрслэл хосолсон, шинэлэг, өнгө дүрсийн сонголт сайтай дизайныг илүүтэй дэмжих болно.

Шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд эдгээр гарын авлагыг хэвлэхийг сонирхсон компаниуд тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн захидлыг 2004 оны 1 дүгээр сарын 12- ны өдөрт багтаан Нээлттэй Нийгэм Форумд ирүүлнэ.

Хоёр дахь шатанд гарын авлагуудын эх бэлтгэх, хэвлэх календарчилсан төлөвлөгөө, хэвлэх гарын авлагын тодорхой хэсгийн хэвлэлийн эхийг загвар болгон бэлтгэж компанийн танилцуулга, урьд нь хэвлэсэн гарын авлага, эсвэл номны хамт 1 дүгээр сарын 30-ны дотор ирүүлэх шаардлагатай. Гарын авлагуудын текстийн хэсгийг Нээлттэй Нийгэм Форумаас өнөөдрөөс эхлэн авч болно.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)
ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646

И-мэйл:
[email protected]

Хандах агуулга: Гарын авлага хэвлэн нийтлэх захиалга