“Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт уулзалт ярилцлага
Нээлттэй Нийгэм Форумаас сонгуулийн кампанийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцох уулзалт ярилцлагыг 2003 оны 11 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа. Уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намууд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгч, судлаач 70 орчим хүн оролцож хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.