ТББ-уудын авилгалтай тэмцэх үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг
Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Унгарын Будадешт хотноо байрлах Хүний эрх ба засаглалын тэтгэлэгт хөтөлбөрөөс (ХЭЗТХ) төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, авилгалтай тэмцэх төслийг төрийн бус байгууллагуудаас хүлээн авч байна. ХЭЗТХ нь төрийн байгууллагын үйл ажиллагааг хянах, авилгалыг илрүүлэх болон олон нийтийн болон хуулийн нөлөөллийн кампанит үйл ажиллагаанд чиглэгдсэн хөндлөнгийн хяналтын (watchdog) төслийг дэмжих болно. Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна.
-
Үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлсон нөлөөллийн стратегийг төсөлд тусгасан байх.
Төслийн үйл ажиллагаа хэрэгжих нөхцөл байдал болон тухайн төслийг санал болгож буй шалтгааны талаар танилцуулга бэлтгэх
Төслийг хэрэгжүүлэх байгууллага болон төсөлд хамтран оролцож буй байгууллагын мэдээлэл. Төсөлд төрийн байгууллага хамтран оролцож буй тохиолдолд санхүүжилт олгогдохгүй.
Төслийн эцсийн үр дүнг хэрхэн тооцох талаар төсөлд тодорхой тусгах
Төслийн төсөв нь дэлгэрэнгүй байх ба АНУ-ын доллараар тооцсон байх. Бусад донор байгууллагаас санхүүжүүлсэн болон санхүүжигдэх гэж буй төслийн жагсаалтыг төсөлд хавсаргана. Төсвийн нийт хэмжээ нь тухайн байгууллагын төсвийн гуравны нэгээс дээшгүй байх.
Сонирхогч төрийн бус байгууллагууд төслөө англи хэл дээр бичин байгууллагын танилцуулгын хамт Хүний эрх ба засаглалын тэтгэлгийн хөтөлбөрийн дараахь хаягаар э-шуудан эсвэл факсаар шууд илгээнэ.
Yervand Shirinyan
Program Manager
Human Rights and Governance Grants Program
Open Society Institute
October 6. u. 12. Budapest 1051, Hungary
Telephone: (36-1) 327-3100; Fax: (36-1) 327-3101; email : [email protected]