ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/-гийн Нээлттэй Нийгэм Форумаас иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Унгар улсын Бупапешт хотноо 2003 оны 12-р сарын 5-6-нд болох «Сонгуулийн кампанийн санхүүжилтэд тавих ТББ-ын мониторинг» сэдэвтэй олон улсын сургалтад Монголоос гурван төлөөлөгч оролцуулах тул сонирхсон төрийн бус байгууллагын ажилтнуудыг урьж байна.
Уг сургалт нь сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх практик ур чадвар, арга зүйг төрийн бус байгууллагуудын ажилтнуудад эзэмшүүлэх зорилготой.
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
-
Төрийн бус байгууллагын ажилтан байх
Тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай болон цаашид ажиллах сонирхолтой
Англи хэлний зохих мэдлэгтэй
Сурсан мэдсэн зүйлээ практикт хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй
Сургалтад оролцох сонирхолтой хүмүүс дор дурдсан материалыг ирүүлнэ үү. Үүнд:
-
Сургалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
Товч намтар буюу CV
Байгууллагын зүгээс дэмжсэн захидал
Хэрэгжүүлж байсан төслүүдийн танилцуулга
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2003 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 18.00 цаг
Хаяг:
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/
ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс-210646
Утас: 313 207, Факс: 324 857
Э-шуудан: [email protected]
Website: www.soros.org.mn