Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Нээлттэй Нийгэм Форум
нээлттэй тэтгэлэгт уралдаан
Бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавихад олон нийтийн оролцоог хөхүүлэн дэмжих зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд газрын шинэтгэлийн хэрэгжилтэд мониторинг хийх тэтгэлэгт уралдаан зарлаж байна. Тэтгэлэгт уралдааны хүрээнд (а) газрын шинэтгэлийн хүрээнд гарч буй амжилт, иргэдийн эдийн засгийн болон бусад эрхийг зөрчиж болзошгүй маргаантай нөхцөл байдлын талаарх баримт мэдээллийг олж цуглуулах, (б) амжилт ололт болон алдаа дутагдал нь иргэд, бусад сонирхол бүхий талуудад үзүүлж буй үр нөлөөг үнэлэн дүгнэх, (в) төрийн байгууллагын зүгээс дээрх зөрчил дутагдлыг засч залруулах талаар авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг дүгнэн шинжлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мониторингийн үйл ажиллагаанд дараахь зүйлс орсон байна. Үүнд:
Тэтгэлгийг олгох байгууллагыг сонгохдоо дараахь шалгуурыг анхааран үзэх болно. Үүнд:
Мониторингийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутаг, хот суурингийн аль алиных нь хувьд, мөн засаг захиргааны нэгжийн түвшин бүрийн хувьд хийгдэх ёстой. Өргөдөл гаргагчид тодорхой аймаг, бүс нутгийг, эсвэл нийт улсыг хамрахаар сонгож болно. Тэтгэлгийн хугацаа 2004 оны 1 дүгээр сараас эхлэн нэг жил үргэлжлэх болно.
Тэтгэлэг авсан байгууллага нь сонирхол бүхий талууд, олон нийтэд олж мэдсэн зүйлс болон нийт мониторингийн үйл явцын талаар тодорхой хугацаанд танилцуулга хийх буюу тайлангаа бичгээр гаргах шаардлагатай.
Өргөдөл гаргагчид доорх хаягаар дараахь материалыг өгөх шаардлагатай. Үүнд:
Утсаар мэдээлэл өгөхгүй. Илүү дэлгэрэнгүй удирдамжийг доорх хаягаар, мөн интернэтийн
www.opensocietyforum.mn хаягаас авах боломжтой (Ажил үүргийн хуваарийг энд дарж үзнэ үү.). Бүх нэмэлт асуултыг [email protected] и-мэйлийн хаягаар явуулах боломжтой.Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг байна. Хоцорч ирсэн өргөдлийг шалгаруулалтад оролцуулахгүй.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн
ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс - 210646