УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Нээлттэй Нийгэм Форумаас уг дүрмийн төслийг олон нийтэд хэлэлцүүлэх ажлыг УИХ-ын гишүүн Д.Алтайтай хамтран 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт улс төрийн намууд, олон нийтийн байгууллагынхан, судлаач шинжээчид болон иргэдийн төлөөлөгчид оролцож, төрийн өндөр албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээ болон УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн талаар санал солилцлоо.