Төрийн бус байгууллагуудын эрх зүйн зохицуулалт
Төрийн бус секторыг зохицуулж буй одоогийн хууль тогтоомжийн алдаа, оноо, эрх зүйн хүрээнд төрийн бус байгууллагуудад тулгарч буй бэрхшээл, цаашид боловсронгуй болгох арга замын талаар санал солилцох уулзалтыг энэ оны 10 дугаар сарын 17-нд Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран зохион байгууллаа.