Өгүүлэл шалгаруулна

A- A A+
Өгүүлэл шалгаруулна


Өгүүлэл шалгаруулж, нийтлэнэ

Бодлого боловсруулах, болон түүний хэрэгжилтэд хяналт тавихад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Сорросын сан)-гийн санаачлан хэрэгжүүлж буй Нээлттэй Нийгэм Форум нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын олон талт асуудлаар орчин үеийн сэтгүүл зүйн шаардлага хангасан аль болох бодитой мэдээллийг өөрийн интернет хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд байнга шуурхай хүргэх байхаар төлөвлөж байна. Иймээс сэтгүүлчид, судлаачид, төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сурагчид болон бусад сонирхсон хүмүүсийг үйл явдлын дэлгэрэнгүй мэдээ, улс орны амьдралын тодорхой асуудлаар тойм дүн шинжилгээ, тайлбар өгүүлэл бичиж 9 дүгээр сарын 1 – ний өдрийн дотор ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүл зүйн шаардлага хангаж, чанартай бичигдсэн өгүүллийг тоо хязгаарлалгүй сонгон нийтлэнэ. Өгүүллийн чанар, хэмжээнээс шалтгаалан нийтлэгдсэн өгүүлэл дутамд 20,000 - 80,000 төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ цаашид байнга хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.

Нэмэгдэл мэдээлэл авахыг хүссэн хүмүүст зориулан 8 дугаар сарын 22-ны 15:00 цагт МННХ дээр уулзалт зохион байгуулна.

Өгүүллийг 2003 оны 9-р сарын 1-ний өдрийн 18:00 цагийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:

Нээлттэй Нийгэм Форум

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)

ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646

И-мэйл: [email protected]

Хандах агуулга: Үгүүлэл