Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр
Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Нээлттэй Нийгэм Форум нь шинээр эхэлж буй Бодлогын Судалгааны Хөтөлбөртөө оролцохыг урьж байна. Энэхүү хөтөлбөр нь бодлогын холбогдолтой асуудлаар иргэдэд чанартай мэдээлэл хүргэх, бодлогын судалгаа, шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх,
бодлого судлаач, шинжээчдийн чадавхийг хөгжүүлэх, тэднийг олон улсын бодлого судлаачдын нийгэмлэг болон мэргэжилтнүүдтэй холбогдон хамтран ажиллахад тус дөхөм үзүүлэх зорилготой болно. Судлаачаар шалгарсан хүмүүст зориулан мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, судалгааны ажилд нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээр тогтмол зөвлөлгөө өгүүлэх, судалгааны тэтгэлэг олгох, ажлын байраар хангах зэрэг дэмжлэг үзүүлнэ.Бодлогын
судалгааны сэдвүүдA. Газрын харилцааны шинэчлэл ба хэрэгжилт
1. Газрын харилцааны шинэтгэлийн эрх зүйн болон зохион байгуулалтын тогтолцоо: Эрх зүйн баримт бичгүүдийн хоосон орон зай ба давхцал, хэрэгжүүлэх арга зам
Судлаач холбогдох хууль тогтоомж, баримт бичгийг судaлж, тэдгээрт хамрагдалгүй үлдсэн харилцаа, мөн холбогдох байгууллагын эрх мэдэл, бүрэн эрхийн хоорондын зөрчил, хууль болон түүний хэрэгжилтийн хоорондын ялгаа, зөрчил зэргийг судлахын зэрэгцээ хэрэгжилтэд хяналт тавих, шийдвэр гаргагчид хариуцлага хүлээх тогтолцоо механизмыг санал болгож, газрын харилцааны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд учирч болох санхүүгийн болон бусад бэрхшээлтэй асуудлыг судалж, эдгээрт үндэслэн уг шинэтгэлийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлэх санал зөвлөмж бүхий бодлогын баримт бичиг боловсруулах болно. Хяналт, хариуцлагын тогтолцооны чиглэлээр иргэдийн оролцоог хангах механизмыг бий болгох асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай.
2. Газрын шинэтгэлийн эдийн засаг: Зардал ба ашиг, хожигсод ба алдагсад
Судлаач газрын харилцааны шинэтгэлийн эдийн засгийн үр нөлөөг судлах ба үүнд хамгийн хожсон болон хожих, мөн алдсан болон алдах нийгмийн бүлгүүдийг тодорхойлж, эзэмшсэн, өмчилсөн газрыг хамгийн үр ашигтайгаар захиран зарцуулахтай холбоотой асуудалд төвлөрч, шинэчлэл болон мал аж ахуй, хүнсний аюулгүй байдлын хоорондын уялдааг тогтоож, үүсэж буй газрын зах зээл, түүнийг хэрхэн үр ашигтай болгох талаар санал боловсруулж, өмчийн эрхтэй холбоотой асуудалд дүгнэлт гаргах болно. Чанартай судалгаан дээр үндэслэн тодорхой бодлогын санал зөвлөмж гаргана.
Б. Сүүдэр эдийн засаг
3. Сүүдэр эдийн засгийн үүрэг: Хэмжээ, мөн чанар, татварын бодлогын нөлөө
Судлаач албан бус секторын судалгаанд оролцохоос гадна татварын хувь хэмжээний өөрчлөлт албан бус сектор болон нийт эдийн засагт үзүүлэх нөлөөг судлан шинжлэнэ. Эдгээрт тулгуурлан албан бус сектортой холбоо бүхий, ялангуяа татварын бодлоготой уялдаатай санал зөвлөмж бүхий бодлогын баримт бичиг боловсруулах, тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөлөөллийн үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулна
С
. Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй4. Малчин өрхийн бизнесийн эдийн засаг
Судлаач нь малчин өрхийн хэмжээ, газар зүйн байршил, мал сүргийн тоо болон бүтэц, улирал, зах зээлээс алслагдмал байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж тухайн өрхийн нэгж бүтээгдэхүүний зардал, үр өгөөж буюу малчин өрхийн бизнесийн эдийн засгийн байдал, түүнчлэн тухайн өрхийн гишүүдийн хөдөлмөрийн хуваарилалт, түүний шалтгаан нөхцөл, хэн юуг, хэрхэн, болон яагаад хийдэг болохыг авч үзэн малчин өрхийн нийт динамикийг судална. Судлаач нь гарсан үр дүнг малчин өрхөөс гаргаж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, түүний үр өгөөж болон маркетингийн бусад мэдээлэлтэй харьцуулж шинжилнэ. Эдгээр бүх судалгааны үр дүнд тулгуурлан Монголын мал аж ахуй эрхлэлтийн байдлыг сайжруулахад чиглэсэн тодорхой санал бүхий бодлогын баримт бичгийг боловсруулна.
5. Мал аж ахуйн салбарт засгийн газрын гүйцэтгэх үүрэг
Судлаач нь шилжилтийн үед засгийн газар мал аж ахуйн салбарт ямар үүрэгтэй оролцвол зохистойг төв, аймаг, сум болон багийн түвшин тус бүрт тодорхойлох бөгөөд засгийн газрын одоогийн гүйцэтгэж байгаа үүрэгт дүн шинжилгээ хийх /юу нь болж, юу нь болохгүй байгаа, болохгүй байгаа бол яагаад, анхаарлын гадна ямар асуудал орхигдсон, юунд оролцож байгаа нь илүүдсэн/, тэрчлэн хувийн сектор, хувь хүмүүс, төрийн бус байгууллага болон хандивлагчдын зүгээс энэ салбарт гүйцэтгэх үүргийг тодорхойлно. Судалгааны эцэст бодлогын түвшинд тодорхой зөвлөмж гаргана.
6. Хөдөөгийн хөгжилд хандивлагчдын зүгээс үзүүлж буй тусламжийн үр нөлөө
Судлаач нь хөдөөгийн хөгжилд ханидивлагчдын зүгээс үзүүлж буй тусламж, ялангуяа ядуурлыг бууруулах чиглэлээр тавьж буй тэдний хүчин чармайлтын үр ашгийг судалж, гарсан үр дүн, сургамжийг нэгтгэн дүгнэнэ. Мөн хандивлагчдын зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнд бусад хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох зорилгоор хөдөөд байгаа өнөөгийн ядууралд дүн шинжилгээ хийнэ. Судалгааны эцсийн үр дүнд энэхүү салбарт хандивлагчдаас үзүүлж буй тусламжийн үр нөлөөг сайжруулахад чиглэсэн тодорхой бодит саналуудыг бодлогын түвшинд боловсруулж гаргана.
В
. Төв болон орон нутгийн засаг захиргааны харилцаа7. Засгийн газрын нэгдсэн удирдлага ба орон нутгийн өөрөө удирдах зарчмын хоорондын зүй зохистой харьцааг хангах
Судлаач нь Засгийн газар болон орон нутгийн хоорондын харилцааны бүхий л хүрээний асуудлуудыг нарийвчлан судалж, Үндсэн хуулийн хүрээнд нутгийн өөрөө удирдах зарчмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлно. Мөн түүнчлэн, энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Засгийн газрын нэгдсэн удирдлага ба орон нутгийн өөрөө удирдах зарчмын хоорондын зүй зохистой харьцааг хангахад чиглэгдсэн бодлогын хувилбаруудыг гаргаж ирнэ. Энэхүү судалгааны чухал хэсэг нь тухайн процесст орон нутгийн ард иргэдийн үзэл бодлыг тусгах болон тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.
Д. Ил тод байдал
8. Улс төрийн кампанит ажлын санхүүжилтийн зохицуулалт
Судлаач нь улс төрийн нам болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн зохицуулалтыг судлах ба үүндээ улс төрийн кампанит ажилд төрийн өмч ашиглан зарцуулах, давуу талыг олж авах хувийн ашиг сонирхлын сувгуудыг судлан анализ дүгнэлт гарган, бусад улс орнуудын туршлагатай харьцуулсан судалгаа хийнэ. Судалгаан дээр үндэслэн улс төрийн кампанит ажлын санхүүжилтийн зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөмж бүхий бодлогын баримт бичиг гаргана.
9. Орон нутгийн удирдлагын түвшинд эрх мэдлээ урвуулан ашиглах тохиолдолд авах захиргааны арга хэмжээ
Судлаач нь орон нутгийн мэдлийн өмч, түүний ангилал, өмч шилжүүлэх үйл явц, өмч хувьчлал, уг үйл явцын ил тод, хариуцлагатай байдал болон орон нутгийн удирдлагын хяналт, аудит, тэрчлэн орон нутгийн өмч хувьчлалын явцад эрх мэдлээ урвуулан ашиглах тохиолдолд авах захиргааны арга хэмжээг судлана. Судалгаан дээр үндэслэн орон нутгийн удирдлагын түвшин дэх захиргааны арга хэмжээ болон өмч шилжүүлэх үйл явцыг сайжруулах зөвлөмж бүхий бодлогын баримт бичиг боловсруулан гаргана.
Өргөдөл
гаргах болон сонгон шалгаруулалтШалгаруулалтад
оролцох хүсэлтэй хүмүүс судлаачаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, товч анкет, сонгож авсан сэдвийн судалгааны төлөвлөгөө, ажил мэргэжлийн тодорхойлолт /хоёр хүнээс/ болон бичлэгийн загвар өгсөн байх шаардлагатай. Судалгааны төлөвлөгөөнд бодлогын судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, зорилго, хүрээ, арга зүйг нарийвчлан тусгасан байна. Тэрчлэн, тухайн сэдвийн хүрээнд дэвшүүлэх шинэ санааг тодорхой тайлбарласан байна.Бодлогын
Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн хугацаа, нөхцөлСудалгааны
үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран гэрээ зурагдсан өдрөөс эхлэн 6 – 9 сар байна. Энэ хугацаанд судлаачид сар бүр тогтмол тэтгэлэг олгоно. Тэрчлэн бодлогын судалгаа, шинжилгээ хийхтэй холбогдон гарах бусад боломжит зардлыг олгох болно. Судалгааны ажлын тайланг хэвлэхээс гадна Нээлттэй Нийгэм Форум бодлогын Портал сайтад байрлуулна.Судлаачид
тавигдах шаардлагаСудлаачид
дор дурдсан шаардлага тавигдана. Үүнд:·
·
Бодлогын шинжилгээ хийх чадвараа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй·
Бие даан болон баг болон ажиллаж судалгааны төсөл хэргэжүүлэх чадвар, туршлагатай·
Манай орны болон шилжилтийн бусад орны нийгэм, эдийн засгийн ерөнхий төлөв, хандлагын талаар мэдлэг сайтай·
Судалгааны сэдвийн хүрээнд шинэ санаа дэвшүүлэх чадвартай·
Монгол, англи хэлийг сайн эзэмшсэн, бусад гадаад хэлний мэдлэгтэй бол бүр сайн·
Мэдээллийн сантай ажиллах, интернэт бусад холбогдох програм хангамж ашиглах зэрэг компютер ашиглах чадвартай·
Эдийн засаг, хууль, төрийн захиргааны удирдлага болон бусад нийгмийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэйн дээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй бол бүр сайн·
Мэргэжлээрээ 2–оос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Судалгаа, бодлогын шинжилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан туршлагыг илүүтэйд үзнэ.Бодлогын
Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс нь үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж, судалгаандаа цагаа бүрэн зориулах шаардлагатай. Зарим онцгой тохиолдолд үндсэн ажлаа давхар хийж болох бөгөөд ингэхдээ цагийнхаа 50-иас доошгүй хувийг судалгааны ажилд зориулна, энэ нөхцөлд судалгааны хугацааг жичид нь тохирно.Сонирхсон
талуудад зориулан Нээлттэй Нийгэм Форумаас МННХ-ийн байранд 2003 оны 9-р сарын 11-ний өдөр 16 цагаас мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.Утсаар
мэдээлэл өгөхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн хүлээн авах танхимаас авч болохоос гадна [email protected] электрон шуудангаар сонирхсон асуултаа тавьж болно.Өргөдөл
хүлээн авах сүүлийн хугацаа:9-
р сарын 26-ны өдрийн 18.00Өргөдлийг
дор дурдсан хаягаар ирүүлнэ. Үүнд:Монголын
Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/ХасБанкны
байр, Ерөнхий Сайд Амарын гудамжСүхбаатар
дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс-210646Бодлгын
Судалгааны Хөтөлбөр