Судалгааны баг шалгаруулна

A- A A+
Судалгааны баг шалгаруулна

 
ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫН СУДАЛДАГ СУДАЛГААНЫ БАГ БОЛОН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Судалгаа явуулах багийг шалгаруулах нээлттэй тендер

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-гийн Нээлттэй Нийгэм Форумаас “Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй” сэдвийн дор олон нийтийн санаа бодлыг судлах судалгааны баг/байгууллагыг сонгох зорилгоор нээлттэй тендер зарлаж байна.

Санал асуулгын зорилго нь өнөөгийн бэлчээрийн мал аж ахуй, түүний ирээдүйн асуудлыг малчид, иргэдийн санал бодолд тулгуурлан судлахад оршино. Судалгааны түүвэр нь дараах үзүүлэлтүүдээр өргөн хүрээний төлөөллийг агуулсан байна. Үүнд: нас, мэргэжил, боловсрол, туршлага, амьжиргааны түвшин, амьдарч буй газрын байршил гэх мэт, үүний хажуугаар судалгаанд хамрагдах малчид нь мал аж ахуй эрхэлж ирсэн туршлага, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилтийн байдал, мал сүргийн бүтэц зэрэг үзүүлэлтүүдээрээ ялгаатай байх болно.

Санал асуулгын хамрах хүрээ нь доорх үндсэн асуудлуудыг агуулсан байх ёстой. Үүнд:

o Малчдын сэтгэл ханамжийн байдал

o Тэдний эн тэргүүнд тавигдаж буй хэрэгцээ, шаардлага

o Малчдад тулгарч буй бэрхшээл, саад

o Малчдын ойрын ирээдүйн зорилго

o Малчдын өөрсдийн болон бусад иргэдийн зүгээс малчдын амьжиргааны талаарх бодол, хүсэл

o МАА-г эрхлэх оновчтой хэлбэр

o Малчдын орлогын үндсэн болон бусад эх үүсвэр

o Амьжиргааны бусад сонголт, түүнийг хэрхэн бий болгож болох

o Засгийн газар болон хандивлагчдын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх ойлголт, мэдээлэл

o Бусад

Ажлын туршлага бүхий судалгааны чадварлаг баг, байгууллага өргөдөл гаргах боломжтой.

Тендэрт оролцохыг хүсэгчид дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

o Судалгаа хийх өргөдөл (нэг нүүрээс илүүгүй)

o Судалгаа явуулах төлөвлөгөө, тухайлбал, судалгааг явуулах хэлбэр, арга, түүний үндэслэл, асуулгын загвар (дээр дурдсан асуудлуудаас сонгож жишээ болгон боловсруулах), судалгааны үр дүнг боловсруулах аргачлал гэх мэт

o Судалгааг гүйцэтгэх календарьчилсан төлөвлөгөө

o Ажлыг гүйцэтгэх багийн гишүүд, гишүүн тус бүрийн биелүүлэх үүрэг, энэ төрлийн судалгааны ажлын талаарх болон хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээрх мэдлэг, туршлагыг тодорхойлсон товч намтар (CV)

o Судалгаа явуулахад шаардагдах зардлын төсөв

o Боломжтой бол өмнө хийсэн энэ төрлийн судалгааны ажлын жишээ

Сонирхсон талуудад зориулан Нээлттэй Нийгэм Форумаас МННХ-ийн байранд 2003 оны 8-р сарын 18-ны өдөр 16 цагаас мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулна.

Өргөдөл, саналаа ирүүлэх сүүлчийн хугацаа 2003 оны 9-р сарын 1-ний өдөр буюу Даваа гаригийн 18 цаг

Утсаар мэдээлэл өгөхгүйг анхаарна уу.

Хаяг:

Нээлттэй Нийгэм Форум

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)

ХасБанкны байр, Ерөнхий сайд Амарын гудамж,

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс-210646

И-мэйл: [email protected]

Хандах агуулга: Олон нийтийн санаа бодлын судалгаа