Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр - 2005

----------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Форум нь жил болгон нийгмийн төрөл бүрийн асуудлаар бодлогын судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг билээ. Энэ удаа нийгэм, эдийн засаг, засаглалын асуудлаар 7 сэдэв зарласнаас 6 хүнийг бодлогын судлаачаар шалгаруулж аваад байна. Нийтдээ 52 материал хүлээж авсанаас доод тал 3, дээд тал нь 12 өргөдлийн материалыг сэдэв тус бүрд хүлээж авсан. Энэ удаагийн шалгаруулалтаар Уул уурхайн салбар өсөлт, өсөлт хөгжилд нөлөөлөх нь: Ашиг, алдагдлын судалгаа сэдвээр бодлогын судлаач сонгогдсонгүй.

Бодлогын тэтгэлэг судлаачид тэдний сэдвүүд:

Л. Золбаатар: Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн интеграцчиллын асуудал
Г.Жаргал: Орон нутгийн болон үндэсний татвар: Орон нутаг илүү бие даах боломжтой юу?
О.Мөнхбат: Төрийн үйлчилгээн дэх авилгал ба бизнесийн орчин
З.Батболд: Зүүн Хойд Азийн зах зээлд Монголын стратегийн байр суурь
Ч.Тамир: Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь: Эрх зүйн орчин болон институтчилэл
Д.Дэлгэрцогт: Засаг захиргааны нэгжийн шинэтгэлээр гарч болох сөрөг үр дагавар: Төрийн хийгээд нийгмийн үйлчилгээний чанар, түүний өртөг

Үргэлжлэх хугацаа

6-9 сар

Үзүүлэх дэмжлэг

Сар бүрийн тэтгэлэг
Судалгааны зардал
Гадаад, дотоодын зөвлөх багш
Конторын талбай
Интернэт ба мэдээллийн төвийг ашиглах боломж
Бодлогын судалгаа ба шинжилгээний цуврал сургалт
Олон улсын үйл ажиллагаанд оролцох боломж

Хүлээгдэж буй үр дүнгүүд:
Бодлогын судалгаа хийх чадварыг эзэмших
Бодлогын баримт бичгээр олон нийтэд болон олон улсын хуралд зориулан илтгэл тавих
Бодлогын санал зөвлөмж гарган хэвлүүлэх