Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ
Монгол
Зохиогч: НҮБХХ
Судалгааны баг: Г.Чулуунбаатар, П.Доржсүрэн, Ц.Цэцэнбилэг
SBN: 99929-50-11-0
Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр ардчиллын шалгуурын тухай асуудалд ихээхэн анхаарах эолов. Ардчиллыг үнэлэх, харьцуулах хэд чэдэн баримтлал бий болж өөр өөрийн арга зүй, аргачлалаар хийсэн судалгаагаа нийтэд мэдээлдэг боллоо. Эдгээр судалгаа хүний эрх, засаглалын үнэлгээ, ардчилал ба эдийн засгийн үйл ажиллагааны хамаарал, ардчиллын байдал ба олон нийтийн санаа бодол, нийгэм-эдийн засгийн үнэлгээ зэрэг тодорхой асуудлыг гол болгож байгаа боловч бүхэлдээ ардчилсан нийгмийн хөгжил, няггралын тевшинг тогтоох, ардчиллын чанарыг хэмжихэд чиглэж байна.
Бусгаар тогтносон монгол
Монгол
Зохиогч: Эрин М.Тулгат
БИД ГАДНААС ХЭДИЙ ХЭРИЙГ АВДАГ ВЭ? Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (ОЕСD) эх сурвалжаас үзвэл манай орон зах зээл рүү шилжиж орсон ерээд оноос хойш жил бүр дунджаар 216 сая доллар буюу ДНБ (Дотоодын нийт бүтээгдэхуүн)-ийхэз 20 гаран хувьтай тэнцэх зээл, тусламж гаднаас авч иржээ. Энэ тоог хөгжиж буй бусад оронтой харьцуулж үзвэл цочмоор ялгаа харагдах вий. Бага орлоготой хөгжиж буй орнуудын дундаж нь 2.7%, дунд орлоготой орнуудынх 0.5% байгаа юм. Гэтэл Монголынх 20% хүрч байдаг! (Хүснэгт 1). Хуснэгт 1. Тусламжаас хамгийн хараат орнууд ҮНО-д эзлэх тусламжийн хувь (2002 оны байдлаар)
1 |
Мозамбик |
60.4 |
2 |
Сиэрра Лэонэ |
47.0 |
3 |
Мавритани |
45.4 |
4 |
Баруун эрэг ба Газа |
42.9 |
5 |
Эритриа |
30.8 |
6 |
Гвиней биссау |
30.5 |
7 |
Бурунди |
24.2 |
8 |
Этиоп |
21.7 |
9 |
Руанда |
20.8 |
10 |
Малави |
20.2 |
11 |
Конго БНУ |
19.1 |
12 |
Монгол |
18.6 |
Бага орлоготой орнууд 2.7
Дундаж орлоготой орнууд 0.5 |
Санамж: ҮНО: Үндэсний нийт орлого буюу (ЗМ. Энэ хэмжээ ДНБ (Дотоотын нийт бүтээгдэхүүн)-ээс хол зерүүгүй гэж үзэж болно. Жишээ нь, 2002 онд Монголд орж ирсэн зээл, тусламжийн ҮНО-д эзлэх хувь 18.6 байхад ДНБ-д эзлэх хувиар тооцоход 18.8% байна.
Цаашилбал зээл тусламжийн хэмжээ улсын төсвийн 65.7%-д хүрч1, энэ төрийг монголын ард түмэн авч явна уу, гадны татвар төлөгчид үүрч явна уу гэдэгт хариулахад хэцүү болжээ. Ийнхүү "дэлхийн бусад орноос авч буй татварын" хэмжээгээрээ бидний монголчууд Азид нэгд, дэлхийд 12-т орлоо. Монголчууд бид өөрс-дийгөө тоох хандлагатай, бардам хүмүүс. Тэгтэл бидний "тоож ч хардаггүй" Азийн олон ядуу орнууд биднээсээ дээр өөрсдийгөө болгоод байдаг юм байна. Дотоодын дайн, ДОХ өвчинд нэрвэгд-сэн Африкийн орнуудтай ам зуузай холбоод давхиж явна бид.
Эрдсийн баялагийн олборлолт, боловсруулалтын технологи, экологи-эдийн засгийн онол, арга зүй
Монгол
Зохиогч: Я.Гомбосүрэн
Эрдсийн баялгийн салбарын бизнес эрхлэгч хувь хүмүүс, хуулийн этгээд нь байгалийн , оюуны, санхүүгийн болон мэдээллийн баялгийг таваар ба үйлчилгээ болгон хувиргаж, зах зээлд орлуулах замаар үйлдвэрлэлийн процесст зарцуулснаасаа илүү хөрөнгө, өөрөөр хэлбэл ашиг олно. Салбарын үйлдвэрлэл ба бизнесийн онцлог гэвэл : • Нөхөн сэргээгдэхгүй эрдсийн баялаг буюу ашигт малтмалын орд нь үндэений баялаг учраас төр уул уурхайн бизнесийн- үйл ажиллагааг тусгай эрх зүйн актаар зохицуулдаг; • Эрдсийн баялгийг аж ахуйн үйл ажиллагааны объект болгонашиглах бөгөөд уг эх үүсвэрийн байгалийн өгөгдөл нь нийлбэр ашиг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог, ийм "алтан" боломж ч бий; • үйл ажиллагаа нь газрын хэвлийд явагддаг болохоор төслийн өмнөх техник-эдийн засгийн үнэлгээ бэрхшээлтэй , хөрөнгө оруулалтын эрсдэл ихтэй байдаг; Гадаадын хөрөнгө оруулалт эрс идэвхжиж байгаа хэдий ч өнөөдрийн энэ салбарын томоохон объектуудын ТЭЗҮ, төсел боловсруулалтыг гадаадын компаниуд л дагнан хийх болж, үндэсний кадруудын бодит оролцоо мехес байгаа нь нууц биш билээ. Энэ бэрхшээлээс яаж гарах вэ? гэсэн асуулт тавьж, түүндээ хариу олохын тулд эрдсийн баялгийн цогцолборын оршихуйг бүхэлд нь тодорхойлох монгол орны түүхэн уламжлал, өвөрмөц онцлогтой холбон хийсэн шинжилгээ, эрдсийн баялгийг иж бүрэн, ашиглах эрхзүйн орчин бүрдүүлэх, технологийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн олон жилийн судалгааны зарим үр дүнг авсан болно.
Энэ номыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |