Олборлох Салбар ба Ил Тод Байдал Монголд 2006-2007
Монгол Төлсөн авснаа нийтэл /ТАН/ иргэний нийгмийн эвсэл Хэвлэсэн: 2008
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИБТС) нь ашигт малтмал, газрын тосны нөөц баялгаар арвин дэлхийн 20 гаруй улс оронд хэрэгжиж байгаа ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын санаачлага юм. Анх 2003 оноос хэрэгжиж буй уг санаачлагын үндсэн утга агуулга нь тун энгийн. Нэг талаас төр засаг олборлох үйлдврэлэлээс орж ирж буй бүх мөнгөн урсгалыг нийтэд ил тод мэдээллэх ёстой. Ийм мөнгө урсгалд олборлох үйлдвэрлэлийн компаниудаас авч буй бүх төрлийн татвар, төлбөр, хураамж, хандив тусламж, ногдол ашиг зэргийг оруулан тайлагнана. Нөгөө талаас олборлох үйлдвэрлэл явуулж буй компаниуд төрийн бүх шатны байгууллагад төлж буй мөнгө төлбөрүүдийг олон нийтэд ил тод мэдээллэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг зүйлийг хоёр талаас нь тайлагнах нь уг санаачлагын үндсэн санаа юм. Хоёр талаас тайлагнасан тоон мэдээ дүнгээрээ тэнцэхгүй бол байгалийн баялгийг ашигласны үр шимээс ард түмэн бүрэн хэмжээгээр хүртэж чадахгүй байх нөхцөл үүссэнийг гэрчилнэ. Тухайлбал. авилгал, хээл хахууль үүсэх эрсдэл өндөртэй, хариуцлага тооцох тогтолцоогүй улс оронд байгалийн баялаг ядуурлыг бууруулах, ард түмний амжиргааг дээшлүүлэх бус цөөн хэдэн улс төрч, эрх мэдэлтнүүдийг баяжуулсан олон орны жишээ байдаг.
Монгол улсын 2008 оны төсөв: Бодлого, хэрэгжүүлэх гол чиглэл, шинэчлэл, цаашдын зорилт
Монгол Монгол Улсын Засгийн газар Хэвлэсэн: 2008
2.1. Төсвийн бодлого Монгол Улсын 2008 оны төсвийн бодлого нь төсвийн тэнцлийг макро эдийн засгийн бодлогын зорилтууд, мөнгөний бодлоготой уялдуулан оновчтой тогтоож, Засгийн газрын санхүүгийн нөөцийг бүрэн дайчлах замаар нийгмийн баялгийг тэгш, шударга зарчмаар хуваарилан, хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулан бодит салбарын хөгжлииг дэмжихэд чиглэгдэнэ. 2.2. Төсвийн үндсэн зорилт Монгол улсын 2008 оны төсвийн бодлогын хүрээнд дараахь үндсэн зорилтуудыг дэвшүүлжбайна.
- Монгол Улсын татварын багц хууль бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн төдийгүй 2008 онд далд эдийн засгийг бууруулах, татвар төлөгчдийг татварын орлогоо шударгаар төлдөг болгож хэвшүүлэхэд татварын бодлого, үйл ажиллагаа чиглэгдэнэ.
- Уул уурхайн салбарын олборлолт, гадаад худалдаа эрчимжиж байгаатай уялдуулан төсвийн урт хугацааны тогтвортой орлогын эх үүсвэрийг шинээр бий болгох зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 2008 оноос эхлүүлэх асуудлыг чухалчилж ажиллана.
- Татварын бодлого, үйл ажиллагаа нь төсвийн тэнцлийн зохистой харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэвийн явуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
- Санхүү, төсвийг зохистой удирдаж, өр авлага үүсгэхгүй байх зарчмыг хатуу баримтлан төсвийн тэнцлийг эдийн засгийн бодлоготой уялдуулан оновчтой төлөвлөхийг зорилт болгоно.
- Монгол Улсын төсвийн урсгал зардлын хуваарилалт нь олон нийтэд чанартай, үр ашигтай, хүртээмж бүхий төрийн үйлчилгээг үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн хамгаалал, халамжийн цогц бодлого хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах замаар үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
- Улсын хөрөнгө оруулалтаар эрчим хүч, зам гүүр, барилга байгууламж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах чиглэл баримтлав. Энэ бүтээн байгуулалтад бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахын зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлж, зам, барилгын ажлыг богино хугацаанд шуурхай гүйцэтгэх шаардлагыг өндөржүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Монгол Улс: Зэлүүд тал: Монголын ан амьтаны хууль бус худалдааны хямралтай асуудлууд
Монгол Дэлхийн Банк Хэлэлцүүлэгийн цувралууд Хэвлэсэн: 2006 оны 7 сар
Монгол улс Хятад улстай их хэмжээний нутгаар хил залгадаг, мэдээлэл дутагдалтай байгаа орнуудын нэг юм. Энэ судалгаа нь дээрх дутуу мэдээллийг гүйцээхийг зорьсон бөгөөд бүс нутгийн болон монгол орны хувьд анхны судалгаа байсан бөгөөд зэрлэг ан амьтдын худалдааны аюулыг тухайн улсын уламжлал, экологи, эдийн засагт нөлөөлөх байдлын талаар судалсан юм. Монгол улсын социализмаас капитализмд шилжих шилжилт нь олон асуудлуудын хувьд маш хүндрэлтэй явагдаж байгааг мэдээллийн хэрэгслээр өргөн тархсан. Маш олон жилийн турш тус орны эдийн засаг Зөвлөлт Холбоот улсаас хамааралтай байсан бөгөөд Монгол улс хариуд нь өөрийн орны байгалийн баялгаа тэдгээрийн үйлдвэрлэлийн тогоонд нийлүүлдэг байжээ. Социалист систем задрахад бас тэдгээрийн холбооны улсууд эдийн засагтайгаа хамт задарч, энэ нь далайд гарцгүй улсын хувьд биеэ дааж үйл ажиллагаагаа явуулахад нөхцөл хүнд болж хоцорсон бөгөөд байгалийн нөөц баялгаа ашиглах болсон. Нэн удалгүйгээр хүмүүс рон нутаг даяар зэрлэг ан амьтад нь санхүүгийн шинэ эх үүсвэр болох юм гэдэг ойлголттой болсон. Санхүүгийн дутмаг байдал бүх шатны байгаль хамгаалагч нарыг ажиллах боломжгүй болгосон байна. Өмнөх 70 жилийнхтэй харьцуулахад Орос, Хятад улсууд руу зорчих хилийн асуудал хялбар болсон байна. Хятад улс руу Монголчууд визгүй зорчдог болсон бөгөөд тэндхийн зах зээлүүд нийлүүлэх барааг худалдаж авахад бэлэн байв. Сүүлийн 15 жилийн дотор, Монголын зэрлэг ан амьтад нь өдрөөс өдөрт ихсэж байгаа анчдын бай болж, энэ эмзэг гэж хэлж болох байгалийн нөөц баялгийг маш ихээр ашиглаж байна. Энэ хугацаанд Монгол улсын зэрлэг ан амьтдын амьдрах орчин устаж үгүй болохоос гадна зэрлэг ан амьтдын хууль бус худалдааны асуудал биологийн төрөл зүйлд орон нутгийн болон даяаршлын хэмжээнд заналхийлэх түвшинд хүрсэн орнуудтай зэрэгцэж очсон байна Гэхдээ яг ямар зүйлүүд худалдаалагдаж байна, гол хөдөлгөгч хүч нь юу байна, зүйлийн бүрдэлд худалдаа хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг талаар тодорхой мэдээлэл байхгүй байсан. Эрдэмтэн судлаач нараас эхлээд орон нутгийн хүмүүс хүртэл энэ асуудлаар санаа зовж байгаагаа илэрхийлж байсан ба тодорхой газар нутагт бас цөөхөн төрөл зүйл дээр судалгаа хийж байсан," гэхдээ зэрлэг ан амьтдын худалдааны талаар бүрэн дүүрэн хангалттай ойлголт байхгүй байсан. Зэрлэг ан амьтад орон нутгийн хүмүүст санхүүгийн их хэмжээний дэмжлэг болдог гэдэг нь анхны судалгаануудаас үзэхэд тодорхой байлаа. Эдгээр нь хоол тэжээлийн эх үүсвэр, арьс, эм гэх мэтээс гадна бас эдгээр худалдаанаас нэмэгдэл мөнгөний эх үүсвэр олдог байна. Монголын маш олон хүний хувьд зэрлэг ан амьтад тэдний эдийн засгийн гол тулгуур болох ба зарим тохиолдолд бас эдгээргүйгээр оршин тогтнож чадахгүй байж болох юм. Эдгээр нь Дундад Азийн хүйтэн өвлөөс хамгаалах хувцас, өвдсөн хүний эмчилгээ болон хоол ундны эх үүсвэр болдог. Үүнээс гадна зэрлэг ан амьтдын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээр хүмүүс өөрсдийн мал сүргийн хэрэглээг багасгаж ингэснээр эд хөрөнгийн эх үүсвэр нь нэмэгдэх боломжийг бий болгож байна. Ингээд үзэхэд эдийн засгийн асар их ач холбогдолтой Монголын зэрлэг ан амьтдын устаж үгүй болж байгаа байдлыг тодорхойлох нь нэн чухал асуудал болж байгаа бөгөөд үүнээс өмнө энэ тогтворгүй худалдааны төрөл, тархалт, хурдац, чиг зэргийг тодорхойлох хэрэгтэй байсан. Монгол улсын зэрлэг ан амьтдын худалдаа, худалдаалагдаж байгаа зүйлүүдэд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох болон зэрлэг ан амьтдын менежментийг сайжруулах санал боловсруулах ажлууд байлаа. Судалгаагаар Монголын зэрлэг ан амьтдыг хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн үр дүн харагдаж байгаа бөгөөд энэ нь Монголын соёл, байгаль орчин, эдийн засагт нөлөөлж болох юм.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |