Шинэ ном, сэтгүүл 2008.05.20

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2008.05.20

Шинэ ном, сэтгүүл 2008.05.20

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Монгол улс: Эрчим хүч

Хасралт нэг
Монгол         
by World Bank, PPIAF

Монгол улсын Засгийн газар өнөөгийн байдлаар дэд бүтцийн салбарын өргөтгөл шинэчлэлтийн томоохон уулзвар замнал дээр зогсож байна. Хятад, Орос гэсэн хоёр том эдийн засаг бүхий гүрнүүдийн голд далайд гарцгүй оршдог томоохон газар нутаг бүхий орон болохын хувьд Монгол Улс нь Зүүнхойд бүс нутгуудтай худалдаа, уул уурхай, эрчим хүчний чиглэлүүдээр хамран ажиллаж, бүсийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэн дэмжих боломж бүхий нээлттэй орчинд байгаа болно. Энэхүү хөгжлийн чиглэлийг цаашид баримтлахын тулд эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөх шаардлага гарч ирж байгаа юм.

Монгол улс: Харилцаа холбоо

Хасралт хоёр
Монгол         
by World Bank, PPIAF

Монгол Улсын "Эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах стратеги" нь хувийн хэвшлийг хөдөлгөгч хүч болгосон хөгжлийг хангах бизнесийн орчныг сайжруулж, бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх замаар ядууст чиглэсэн чиг баримжаатай өсөлтийг түргэтгэж, ядуурлыг бууруулах зорилготой. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) дэд бүтэц болон үйлчилгээний олдоц, чанарыг сайжруулах, улмаар эдийн засгийн өрсөлдөөнт чадвар сул байгаа гол шалтгаануудыг арилгах нь энэхүү стратегийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. МХХТ нь бүтээмжийг дээшлүүлэх, хувийн салбарын хөрөнгө оруулалтыгтатахад дөхөм үзүүлэх, хөдөөгийн хүн ам эдийн засаг, нийгмийн хувьд тусгаарлагдмал байгааг мэдэгдэхүйцээр багасгах бололцоо олгож байна.
Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн хүрээнд МУЗГ нь харилцаа, холбооны шинэчлэл болон орчин үеийн болгох хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зах зээлийн бүх хэсгийг үр дүнтэй либеральчлан, хөдөлгөөнгүй телефон холбооны давамгайлагч үйлчлэгч болох Монголын харилцаа холбооны компанийг (МЦХК) хэсэгчлэн хувьчилж, Харилцаа холбооны зохицуулах хороог (ХХЗХ) бие даасан тохируулагч агентлагийн статустай байгуулсан. Үүний үр дүнд харилцаа холбооны салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж, түүний үйлчилгээний үлэмж өссөн. Зах зээлийн бүтэц өөрчлөгдөж олон үйлчлэгч бүхий орчинд шилжин, үүрэн телесрон холбооны үндэсний хоёр үйлчлэгч, шинээр нэмж тусгай зөвшөөрөл авсан хөдөлгөөнт холбооны нэг үйлчлэгч, хөдөлгөөнгүй телефон холбооны хоёр үйлчлэгч, хөдөөгийн үүрэн холбооны WLL-ийн нэг үйлчлэгч, яриатай интернэт протокол (VolP), маш бага оролттой терминал (ВИСАТ), интернэт болон бусад хэд хэдэн үйлчлүүлэгчтэй болсон байна. Зах зээл нь сүүлийн гурван жилд нийлмэл дүнгээр жилд 25 гаруй хувиар өсчээ. 2005 оны 12-р сарын байдлаар нийт хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнт (WLL-ийг оруулаад) телефон холбооны нягтрал нь 29.8 хувьд хүрч 2001 онд 13 хувь байснаас даруй өссөн байна.
Тус салбарт амжилт гарч байгаа хэдий ч улс орны харилцаа холбооны дэд бүтэц нь эдийн засгийн өсөлтийг хангахад саад тотгор үзүүлсэн хэвээр байгаа бөгөөд харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх нь улс орны ерөнхий хөгжилд голлох нөлөө үзүүлнэ.
Одоогийн телефон холбоо болон интернэтийн хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатарын нутаг дэвсгэрт байна. Зах зээлийг либеральчилсан хэдий ч хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлэхэд өртөг өндөртэйгийн улмаас үйлчлэгчид нь голдуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, аймгийн төв болон Эрдэнэт хот шиг арилжааны бусад төвүүдэд үйлчилгээ үзүүлж ирсэн байна. Хөдөөгийн телефон холбооны нягтрал нь ойролцоогоор 1 хувьтай байна.

Суурь дэд бүтэц нь нөөц сүлжээтэй байх боломж өгдөггүй ба тиймээс түүгээр хүргэж буй үйлчилгээний найдвартай байдлыг сайн хангаж чаддаггүй. Үүнээс гадна энэ нь голчлон яриаг дамжуулж байна, Гэтэл технологийн давхцал нь дэд бүтцийг сайжруулж, интернэт протокол болон шинээр гарч буй бусад технологийг дэмждэг болгохыг шаардаж байна. 2004 онд Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийгдснээс хойш салбарын байгууллагын хувьд тодорхойгүй байдал үүссэн.

Монгол улс: Тээвэр

Хасралт гурав
Монгол         
by World Bank, PPIAF

Монгол улсын тээврийн салбарын хөгжил нь тус улсын эдийн засгийн хөгжил, худалдаа үйлчилгээ, уйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуйн салбарын хөгжилд шууд нөлөө үзүүлдэг. 2004 онд эдгээр салбарууд нь ДНБ-ий 46%, 24% болон 32%-ийг тус тус бүтээсэн бөгөөд үйлчилгээний дийлэнх нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангаж, ядуурлыг бууруулахад дөхөм үзүүлэх тээврийн салбарын зорилго нь эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлсийг дэмжиж, боломжийн, худалдан авч чадахуйц байдлаар Улаанбаатар хотын доторх болон улс орны алслагдсан бүс нутгуудад дэд бүтцийн үйлчилгээг хүргэх боломжийг хангахад оршино.
Монгол Улсын газар зүй, цаг уур болон нийгмийн онцлогууд нь тээврийн дэд бүтцийг хөгжүүлж, засвар ашиглалтыг хийхэд өндөр өртөг зардалтай болгодог байна. Хүн амын гуравны нэг нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай, үндэсний эдийн засаг жижиг хэмжээтэй, улсын орлогын түвшин доогуур байгаа нөхцөлд тээврийн дэд бүтцийг санхүүжүүлэх нь үнэхээрийн хүнд асуудал болдог. Зах зээлийн туршлага бага болон цөөхөн хүн ам нь байгууллагууд сул дорой хүчин чадалтай байх гол шалтгаан болж байна. Ядуурлын түвшин нь тээврийн үйлчилгээний түвшин болон түүнийг худалдан авах чадварт чухал нөлөө үзүүлж байна. Хотуудын тухайд хөдөө орон нутаг, аймгуудаас Улаанбаатар (УБ) хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн нь тус салбарт шинэ төрлийн хүндрэлүүдийг үүсгэж, хотын шинэ оршин суугчдын ихэнх нь нийтийн тээврийн үйлчилгээнд хүрэх боломж муу, тээврийн үйлчилгээг худалдан авах чадвар байхгүй байна. Үүний зэрэгцээ автомашин эзэмших явдал нэмэгдэж байхад замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангах зохистой менежмент байхгүй байгаа нь замын ачаалал их болж, зам тээвэртэй холбоотой ослын тоо нэмэгдэн, Улаанбаатар хотын агаарын чанар муудахад тээврийн хэрэгслийн үзүүлэх нөлөөг ихэсгэхэд хүргэж байна.
Урдаа тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд тээврийн салбар нь а) хотжилт эрчимтэй явагдаж байгаагийн улмаас үүсэж буй Улаанбаатар хотын замын ачааллыг шийдвэрлэж, гэр хорооллуудад хүргэж байгаа хотын автобусны үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх; б) уул уурхайн бүсүүдийг олон улсын зах зээлтэй холбох; в) Хятад, Оросын хил рүү найдвартай худалдаа хийх боломжийг хангах г) тус орны долоон бүсүүд ба Улаанбаатар хотыг зам харилцааг санхүүгийн үр ашигтай хэлбэрээр шийдэж, сайжруулах зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байна.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207