Хүйтний улирал дөхмөгц эрчим хүчний салбарын хүндрэл бэрхшээлийн талаар ярьдаг болоод олон жил өнгөрч байна. Өвлийн ид ачаалал эхлэх арван нэгдүгээр сар гарчихаад байхад эрчим хүчний мэргэжилтнүүд салбар сөхөрлөө гээд харанга дэлдэж, үүнийг нь нотлох мэт цахилгааны хязгаарлалт хийх нь нэмэгдлээ.
Манай эрчим хүчний салбар ЗХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий хэдэн цахилгаан станцынхаа хүчээр үйлдвэрлэлээ явуулдаг. Үйлдвэрлэсэн эзэн нь хүртэл үгүй болоод хориод жил өнгөрч байхад тэр хэдэн станцын тоног төхөөрөмжүүд бас хуучирч хоцрогдох нь ойлгомжтой байх. Үүн дээр нэмж хэлэхэд, 2008 оны байдлаар эрчим хүчний компаниудын өр нийтдээ 55 тэрбум 287.7 сая төгрөг, томоохон 18 компанийнх нь алдагдал 24 тэрбум төгрөг давжээ. Авлага нь сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр 31 тэрбум 671.1 сая төгрөг болсоноос 41,1 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад 41, 9 хувь нь айл өрхөд оногддог байх юм. Улсынхаа эрчим хүчний 70 хувийг, Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээний 60 хувийг дангаараа хангадаг дөрөвдүгээр дүгээр цахилгаан станц 12 тэрбумын өр, 15 тэрбумын авлагатай, ашиггүй ажиллаж байгаа тул 1990-ээд онд Япон улсаас авсан хөнгөлөлттэй зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц болон ”Улаанбаатарын дулааны сүлжээ”, ”Төвийн бүсийн цахилгаан, дулааны сүлжээ” компаниуд 1990 ээд онд авсан урт хугацааны зээлээ төлж чадахгүй болжээ.
Нийтдээ 400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авч Багануурын нүүрсийг ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан тоног төхөөрөмжүүдээ сольж шинэчилсэний үр дүнд 1990-ээд оны зарим үед жилдээ 217 удаа хийж байсан төвийн эрчим хүчний системийн цахилгааны хязгаарлалтын тоо 2003–2006 онд 11 болтлоо буурч байв. Харамсалтай нь уг хязгаарлалтын тоо 2007 оноос нэмэгдсээр 2008 онд 99 хүрч, 2009 оны эхний 9 сарын байдлаар 114 удаа ”тог” тасарчээ.
Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх шинэтгэл нэлээд хожуу буюу 2001 онд УИХ-аас ”Эрчим хүчний тухай хууль” баталснаар эхэлсэн гэж үздэг. Хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнийг эзэмшигчийн тарифыг хянаж батлах, үйлчилгээний түвшинг тодорхойлох, хэрэгжилтийг хянах зэрэг эрх, үүрэг бүхий Эрчим хүчний зохицуулах газрыг тэр жилдээ байгуулжээ. Дээрх хуулийн нэг үндсэн үзэл баримтлал нь салбарын хувьчлалын асуудал байдаг. Гэвч зах зээлд шилжээд 20 жил болж байхад эрчим хүчний ганцхан компани хувьчлагдаж, бусад нь төрийн өмчит нэртэй эзэнгүй үйлдвэрүүд хэвээрээ үлджээ.
Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн явуулахын тулд эн тэргүүнд үнэ ханш нь гаргасан зардлаа нөхдөг байх ёстой гэсэн маш энгийн ойлгомжтой зарчим бий. Гэтэл цахилгаан, дулааны үнэ социализмын үеэс л өөрийнхөө үйлдвэрлэгдэж буй өртгөөс хямдхан тогтоогдож ирсэн нь тус салбарын өнөөгийн бүх бэрхшээлтэй асуудлын уг үндэс юм. Энэ байдал өнөөг хүртэл үргэлжилсээр үр дүнд нь өр авлага хуримтлагдсаар, эцсийн эгзэгтэй мөчид засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр татаас нэртэй амь тариа хийж аргацаасаар байна.
Эрчим хүчний салбарын үндсэн онцлог нь хэрэглэгчдээ цахилгаанаар хоногийн хорин дөрвөн цагийн турш, дулаанаар жилийн зуны гурван сар гаруйгаас бусад хугацаанд тасралтгүй хангадагт оршдог. Өөрөөр хэлбэл тасралтгүй үйл ажиллагаатай. Гэтэл үүн дээр өөр нэгэн онцлог нэмэгдсэн нь энд хуримтлагдсан өр авлагын сүлжээ. Цахилгаан станцууд нь нүүрсний уурхайнуудад өртэй, гэхдээ эрчим хүч дамжуулах компаниудаас авах авлагатай, эрчим хүч дамжуулдаг компаниуд нь үйлдвэр аж ахуйн газруудаас авах авлагатай, тэгсэн мөртлөө цахилгаан станцууддаа өртэй, нүүрсний уурхайнууд нь эргээд төмөр замд өртэй гэх мэтээр энэ нүсэр сүлжээ үргэлжилдэг.
Шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах газар салбараа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2002 онд цахилгааны тарифыг 2 төгрөгөөр, 2005 онд 4 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сарын 15 нд тариф нэмснээр одоо төвийн эрчим хүчний цахилгааны тариф нэг квт/цаг нь 68 төгрөг, баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгааны тариф квт цаг нь 90 төгрөг байна. Төгрөгийн ханш жилд 30 хүртэл хувиар унаж байсан, валют төгрөгийн ханшны зөрүү 50-100 төгрөгөөр хэлбэлсэн, бензиний үнэ жил тутам 100-аас дээш төгрөгөөр нэмэгдсэн зэргийг тооцож үзвэл одоо мөрдөж байгаа тарифын үнэ цэнэ ямар болсон нь харагдана. Дээр дурдсан авлагаа гүйцээн авч өрөө дарлаа гэхэд үлдэх 23 тэрбум төгрөг нь тарифын бодитой бус байдлыг илтгэх зөрүү.
Үнэ тариф нь ийм хямд учраас цахилгаан хэмнэх хэрэглээний соёл өнөө болтол хэрэглэгчдэд огт төлөвшөөгүй юм. Хэрэглэгчид ердөө л цахилгаан тасрахгүй байх ёстой, дулаан доголддоггүй байх ёстой, үнэ хямд байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Энэ нь зүй ёсны шаардлага боловч нөгөө талдаа ийм үйлчилгээг хэвийн үзүүлэхийн тулд цахилгаан, дулаан үйлдвэрлэл зөвхөн зардлаа нөхдөг байх нь хангалтгүй.
Өнөөдрийн хувьд эрчим хүчний салбарын өмнө тулгамдсан хамгийн гол зорилт нь ирэх өвөл хэрэглэгчдээ цахилгаан дулаанаар таслахгүй байх явдал гэдэг нь тодорхой. Эрчим хүчний зохицуулах газар цахилгааны үнэ тарифаа нэмэх саналаа есдүгээр сард Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч дэмжлэг авалгүй буцжээ. Энэ нь анхны ийм тохиолдол биш ажээ. 2002-2008 оны хооронд эрчим хүчний үнэ тариф нэмэгдүүлэх асуудлыг засгийн газраас цаг хугацааны хувьд хойшлуулах, бодит өсөлтийг бууруулах зэргээр оролцсоор ирсэн нь эрчим хүчний салбарын компаниудын санхүүгийн чадавхийг улам доройтуулж хөрөнгийн дутагдалд оруулахад шууд нөлөөлжээ.
Эдийн засгийн суурь салбар болох эрчим хүчний салбартаа ийнхүү үнэ ханш чөлөөлөхгүй хойшлуулсаар байгаа нь 1990 –ээд оны эхээр малыг малчдад буцааж өгөх гэтэл нийгмийн хуучинсаг хэсэг нь тэгвэл малчид бүгдийг нь нядлаад идчихнэ гээд тас эсэргүүцэж байсан шиг үзэгдэл юм. Малчид малаа бүгдийг нь идчихээгүй, түүхэндээ 25 саяд хүрч байгаагүй тоо толгойг нь 50 сая болтол нь өсгөөд байгаа билээ.
Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд даруй шилжүүлж, үнэ ханшийг бодитой болгосноор хэрэглэгчид цахилгаан дулааны үнэ цэнийг жинхэнэ ёсоор ойлгодог болно, цахилгаан дулаанаа хэмнэдэг хэрэглээний соёл төлөвшинө, өр авлагын сүлжээ үгүй болж энэ салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх баталгаа бүрдэнэ. Үүний тулд ердөө л Эрчим хүчний тухай хуулиа хэрэгжүүлж, эн тэргүүнд үнэ тариф батлах ажиллагааг улстөрийн нөлөөнөөс ангид болгох шаардлагатай байна.
Зөвхөн өвөл ирэхийн өмнө төдийгүй өөр бусад цаг үед ч ярьж, шийдвэрлэх ёстой бэрхшээлтэй асуудал энэ салбарт цөөнгүй хуримтлагдсан байдаг. Тухайлбал, төрийн өмчит эрчим хүчний компаниудын үргүй зардлыг багасгаж үр ашгийг нь нэмэгдүүлэх, менежментийг нь сайжруулах, ил тод байдлыг нь дээшлүүлэх, эрчим хүчний төлбөрөө хэрэглэгчдээс бүрэн цуглуулдаг болгох, бодитой үнэ тариф тогтоох, Эрчим хүчний зохицуулах газрын хараат бус, бие даасан байдлыг хангах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрчим хүчний өөр эх үүсвэр буюу нөхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэт асуудлууд шийдлээ хүлээж буй. Эдгээр асуудал бүрийн талаар дараагийн цувралууддаа өгүүлнэ.

А.Илчгэрэл