Монгол Улсад төсөв зохиох, батлах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хангахтай холбогдсон асуудлыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн нягтлан бодох бүртгэлтэй холбогдсон харилцааг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Гэвч төсвийн бодлого, стратеги, төсвийн тогтвортой байдлын удирдлага, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн удирдлагын үндсэн зарчим, төсвийн тусгай шаардлагыг олон улсын жишгээр тогтоох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх эрх, үүрэг, хэм хэмжээ, хариуцлага нь бүрэн хэмжээнд хуульчлагдаагүй байгаа юм. Үүнээс шалтгаалан улсын төсвийг зохиоход Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аас зөвшөөрдөг боловч улсын төсвийн төслийг боловсруулах, төсвийг батлахдаа баримтлахгүй байх, хууль тогтоох байгууллага улсын төсвийн төслийг хэлэлцэх явцдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан эдийн засгийн өсөлт, төсвийн нийт орлого, түүний дотор татварын орлого, төсвийн нийт зарлага зэрэг суурь үзүүлэлтүүдийг өөрчлөх, санхүү, эдийн засгийн гадаад, дотоод түр зуурын хүчин зүйлийн улмаас бий болсон тогтворгүй орлогыг төсвийн санхүүжилтэд зориулж , төсвийг хэт тэлэх шийдвэр гаргадаг байна. Сангийн сайдын хэлснээс үзвэл ийм нөхцөл байдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар шийдвэрлэх бөгөөд “Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай” хуулийг бий болгох нь төсвийн хариуцлагыг бэхжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтойн зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтооход чухал нөлөө бүхий үзүүлэлт болох ажээ.
Төсвийн шинэтгэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж агаад энэ хууль нь төсвийн хууль эрх зүйн шинэчлэлийн талаас дээвэр хууль, материаллаг шинжтэй хууль болох юм. Нэг үгээр хэлбэл, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн тухай болон цаашид төсвийн харилцааг зохицуулсан бүх эрх зүйн орчин захирагдаж хуульчлагдана гэсэн үг.
Харин Төсвийн тухай хуулийн хувьд Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хоёр гол хуулийг нэгтгэсэн байдлаар шинэчилсэн найруулга хийсэн хэмээн тэрбээр хэлжээ. Төсвийн тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсад төсвийн эрх зүйн орчин ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийн үүрэг хариуцлага сайжирч , төсвийн сахилга бат дээшилнэ. Хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлснээр Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Товчоор хэлэхэд энэ хоёр томоохон хууль гарснаар 90-ээд оноос явагдсан төсвийн хууль эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь шатны томоохон үе шатыг хэрэгжүүлэх суурь орчин бүрдэх болно хэмээн Сангийн сайд үзэж байна.
Түүнчлэн төсвийн менежментийн шинэтгэлийн хүрээнд дараах хуулиудад өөрчлөлт орох аж. Үүнд: Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль,Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг 20 шахам хуульд нэмэлт өөрчлөлт орно.