Мөнхийн Үсэг хэвлэх компани гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэвлэж эхлэх гэж байна

A- A A+
Мөнхийн Үсэг хэвлэх компани гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэвлэж эхлэх гэж байна
Өнөөдөр 11 цагаас Мөнхийн Үсэг хэвлэх компани гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэвлэж эхлэх гэж байна. Бидэнд байгаа мэдээгээр СЕХ 5000 ширхэг саналын хуудас хэвлэхээр шийдвэр гаргажээ. 6 дугаар сарын 1-ны байдлаар 39 оронд амьдарч байгаа 2500 орчим иргэн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлээд байсан билээ. Саналын хуудсыг хэвлэх үйл явцыг манай ажиглагчид эхнээс нь дуустал хянах ба саналын хуудасны чанар, нууцлалын бүрэн бүтэн, найдвартай байдал, багцлах явцад тоонд тавих хяналт, хамгаалалт, саналын хуудасны эхийг хадгалсан файлыг хамгаалах, битүүмжлэх үйл явцыг хянах юм. Хяналтын үр дүнг ирэх долоо хоногт мэдээлнэ.