СЕХ сонгуулийн тойргийн хороодоос нэр дэвшигчдийн бүртгэлийг хүлээн авч дуусчээ. Хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчдийн бүртгэлийг нэгтгэн ажлын зургаа хоногт шалгаж дуусган нийтэд мэдээлэх юм байна. Ирэх долоо хоногийн сүүл гэхэд нэр дэвшигчдийн тойрог, эрхэлж буй ажил, мэргэжил, нас хүйсээр нь дэлгэрэнгэрэнгүй мэдээлсэн нэгдсэн жагсаалтыг нийтэд мэдээлэх бололтой.