Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах тэтгэлэгт уралдааны дүн гарлаа.

A- A A+
Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах тэтгэлэгт уралдааны дүн гарлаа.

Нээлттэй Нийгэм Форумын 2009-2012 оны стратегид иргэний нийгмийн байгууллагуудад мониторинг, стратегийн өмгөөллийн идэвхитэй арга зүйг танилцуулах эзэмшүүлэх замаар чадавхийг дээшлүүлэх зорилт дэвшүүлсний дагуу тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж  ирсэн билээ. 2010-2011 онд стратегийн өмгөөллийн чиглэлээр 5 ТББ-д тэтгэлэг олгож   нийтийн эрх ашгийн өмгөөллийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан нь нааштай үр дүн авчирсан.

2012 оны 6 сард Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах төслийн сонирхлоо илэрхийлэх урилгыг өдөр тутмын сонин, байгууллагын вебсайтад байрлуулан нийт 16 захидал хүлээж авсан. Төсөл ирүүлсэн баг тус бүртэй уулзаж тэдний сонгон авсан асуудал нийтийн эрх ашгийн асуудал мөн эсэх, түүний стратегийн ач холбогдол зэргийг үнэлэн ярилцаж цаашид төслийн материал боловсруулахад анхаарах зүйлс зэрэгт зөвлөмж удирдамж өгсөн болно.

Төслийн материал эцсийн байдлаар хүлээн авах хугацааг 2012 оны 8 сарын 30-аар тасалбар болгон нийт 10 төсөл хүлээн авсныг 2012 оны 9 сарын 13-ны өдөр ННФ-ын хөтөлбөрийн ажилтнуудаас бүрдсэн Урьдчилан шалгаруулах комисс хянаж, 2012 оны 10 сарын 1-ний өдөр Удирдах Зөвлөлийн хурлаар эцэслэн шалгаруулсныг үүгээр мэдээлж байна. 

Шалгарсан байгууллагуудтай нэг бүрчлэн хамтран ажиллаж, арга зүйн зөвлөх томилох, тогтмол мэдээлэл солилцох буюу зөвлөлдөх  уулзалт хийх болон нөлөөллийн стратеги боловсруулах болон хэрэгжүүлэхэд арга зүйн байнгын дэмжлэг үзүүлж нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь  - 2012
           
Байгууллагын нэр
Сэдэв
Төсөв
Эхний шалгаруулалтын дүн
Үндэслэл
1 Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо Гольфийн талбайн газар олголтыг захиргааны шүүхэд нэхэмжлэх 6,226,000 Татгалзсан Tус асуудлаар өмнө ажиллаж байсан бөгөөд асуудлыг зөвхөн нэг компанийн хүрээнд бус адил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бүхэлд авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр татгалзав. 
2 Хүний эрх хөгжил төв, Ногоон байгаль ирээдүй Улаанбаатар хотын агаарын бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөр, эмчилгээний зардлыг нэхэмжлэх тухай 5,400,000 Татгалзсан Энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд ажилласан, дээр нь асуудлын шүүхээр шийдвэрлэгдэх магадлал бага байна. ХЭХТ-тэй сонирхлын зөрчилтэй. 
3 Сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах бидний сууц нийгэмлэг Сууц эзэмшигчийн эрхийн хамгаалал 4,500,000 Дэмжсэн Цаг үеэ олсон асуудлаар тодпорхой кейс дээр ажиллах болсон. Төлөөлөн нэхэмжлэх иргэд, нотлох баримтууд цугларсан. Асуудлыг шүүхэд нэхэмжлэхдээ жишиг тогтоох тал дээр нь анхаарч дэмжиж ажиллах боломжтой. 
4 Монголын байгаль орчны иргэний зөвлөл Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 -56.7 -д заасан ашигтмалтмалын тусгай зөвшөөрөл цуцлах заалтыг хэрэгжүүлэх    төсөл ирүүлээгүй  
5 Туул голоо хамгаалах үндэсний холбоо Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах 10,000,000 Дэмжсэн Төслийн хувьд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр шүүхээс бусад арга замаар шаардлага тавьж ажилласан хэдий ч хэрэгжилт хангагдахгүй байгаа. Суурь судалгаа харьцангуй сайн хийгдсэн гэж үзэж байгаа. Нотлох баримт бэхжүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах үе шатанд дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой. 
6 Нийтийн эрх ашгийн хуульчдын санаачлага Байгаль орчин, нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг дээр ажиллах хуульчид, байгаль орчны мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хамтарсан баг, сүлжээг бүрдүүлэх   төсөл ирүүлээгүй  
7 Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчдоос төлбөр, хураамж авч байгаа явдлыг зогсооход чиглэсэн нөлөөллийн өмгөөлөл 15,914,000 Татгалзсан Асуудлыг шүүхийн бус хямд төсөр нөлөөллийн аргаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Холбогдох байгууллагуудаар дэмжигдэх нөхцөл бүрдсэн. 
8  Ногоон байгаль ирээдүй Ахуйн хог хаягдлыг хаях болон хадгалах цэг, ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалахад тавигдах шаардлагыг тодорхой болгох, түүнийг биелэлтийг хангах ажлыг зохион байгуулахыг зохих төрийн байгууллагуудад даалгах   Дэмжсэн Ахуйн хог хаягдлын асуудлыг хөндсөн нь нийтийн эрх ашгийн асуудал болж байгаа төдийгүй тодорхой стандарт бий болгохыг үүрэг болгох хийгээд бодитоор хохихрл амссан иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах тул нэлээд сайн фокустай асуудал сонгож авсан гэж үзэж байна. 
9 Ногоон ертөнц байгаль орчин Газрыг нөөцөд авах, нөөцөөс чөлөөлөх зохицуулалтыг боловсронгуй болгох   Бодлогын судалгааны төсөлд шилжүүлсэн  
10 Нүүдэл суудал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиох тогтолцооны талаар   төсөл ирүүлээгүй  
11 Их бага баяншарга сан Хүйтэн уулыг аврах нь 28,410,000 Мониторингийн төсөлд шилжүүлсэн Цацраг идэвхит ашигт малтмалын зөвшөөрлийн ил тод байдлын талаар мониторинг хийх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсний дагуу мониторингийн төсөлд шилжүүлсэн 
12 Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл УИХ-ын гишүүдийн байгаль орчны төлөө өгсөн саналыг нийтэд ил тод болгох нь  53,866,200 Татгалзсан Асуудал хэдийгээр чухал ач холбогдолтой ч төслийн хувьд хэтэрхий нүсэр бөгөөд шүүхээр нэхэмжлэх аргыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. 
13 Хөвсгөл далайн эзэд Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод хууль бусаар олгогдсон лицензийг цуцлуулах тухай   төсөл ирүүлээгүй  
14 Иргэдэд туслах хүний эрхийн төв Олборлох үйлдвэрлэлийн нөлөөнд өртсөн малчдын эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь 16,731,200 Бодлогын судалгааны төсөлд шилжүүлсэн Асуудлын ач холбогдол өндөр хэдий ч шүүхээр нэхэмжлэн хамгаалах арга зүйгээс илүү бодлогын судалгаа шинжилгээгээр дамжуулж аргачлал тогтоох нь илүү үр нөлөөтэй гэж дүгнэсэн. Бодлогын судалгааны хөтөлбөрт шилжүүлсэн. 
15 Өвөрхангай аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим Уянга сумын Өлт, Модот мухар газруудад уул уурхайн үйл ажилллагаа эрхлэн газрын доорх баялгийг олдворлон нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтэнд хяналт тавих 15,672,000 Татгалзсан Сонгон авсан асуудал, кейс дээр суурь судалгаа хийгдээгүй. ХАҮТ нь бизнесийн эрх ашгийг төлөөлдөг тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзлээ. 
16 Монголын чөлөөт нийгмийн ажилтны төв Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг зүүн бүсийн аймгуудад эрчимжүүлэх нь  11,500,000 Татгалзсан Сургалт, сурталчилгаа хийх нь шүүхэд нэхэмжлэн хамгаалах төсөлд хамаарахгүй болно.