Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Эдийн засаг

A- A A+
Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Эдийн засаг

Монгол Ардын Нам

 1. Макро эдийн засаг 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12000 ам.долларт хүргэнэ.
Макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангасан, хөгжилд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ.

  • Төсвийн хариуцлагыг дээшлүүлж, төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны зээл, батлан даалт, дотоод, гадаадын хямд эх үүсвэрээр хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.
  • “Ногоон эдийн засаг” үндэсний хэмжээний бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.Татварын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1%-ийн аж ахуйн орлогын татвар бий болгон орлого, ашигтай нь дүйцүүлэн татварын шатлалыг өөрчилнө.
  • Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах босгыг 200 сая төгрөгт хүргэнэ.
  • Үндэсний үйлдвэрийн хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний (мах, гурил, ургамлын тос, төмс, хүнсний ногоо гэх мэт) нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэнэ.Өрхийн үйлдвэрлэлийг татвар, зээлийн бодлогоор дэмжиж, дунд орлоготой бүлгийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.
  • Төсөв, татвар, гаалийн нэгдсэн мэдээллийн ил тод, нээлттэй систем бий болгож, цахим үйлчилгээнд бүрэн шилжүүлнэ.
  • Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, өрхийн бизнесийг дэмжих зорилгоор улсын төсвөөс олгох зээлийн хэмжээг жил бүр 150-иас доошгүй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эргэлтийн санг нэг их наяд төгрөгт хүргэнэ.
  • Засгийн газрын урт хугацаатай бонд гаргах замаар дотоодын хөрөнгийн зах зээлийг дэмжинэ.
  • Банкны зээлийн барьцааг хөнгөвчлөх арга хэмжээ авна. Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц бүтээгдэхүүний үнийг бодит өртөг, зардалд үндэслэн зохицуулах үр ашигтай механизмыг бүрдүүлж, инфляци, үнийн хэт хөөрөгдлөөс зах зээлийг хамгаалах төрийн бодлого хэрэгжүүлнэ.
2. Эрдэс баялаг, хүнд аж үйлдвэр
Эрдэс баялгийн салбарыг алсын хараатай, цэгцтэй бодлогоор хөгжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
  • Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах, үндэсний зөвшилцөлд суурилсан бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ.
  • Ашигт малтмалын тухай хууль, эрх зүйн актуудыг дараах асуудлуудаар ард нийтийн өргөн хэлэлцүүлэг, санал асуулга авч шинэчлэн өөрчилнө. Үүнд:
    • Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгодог болгоно.
    • Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо эдийн засгийн үр ашиг, байгальдаа захирагдах зарчмыг баримталж, орон нутгийн иргэдийн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэнэ.
    • Хуулийн нэг этгээдийн эзэмших лицензийн тоог хязгаарлана.
    • Шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн, стратегийн ордуудын жагсаалтыг өргөтгөж, 50-иас доошгүй хувийг нь Монголын тал эзэмшдэг болгоно.
    • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно.
    • Тусгай зөвшөөрлийг бусдад худалдаж, арилжсан орлогоос улс татвар авдаг болно.
  • Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын ажилд үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Эрдэс баялгийн салбарын багц хуулийг үндэсний эрх ашигт нийцүүлэн гаргаж, тус салбарын эрх зүйн орчинд цогц шинэчлэл хийнэ.
  • Ашигт малтмалын геологи хайгуул, судалгаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг өсгөнө.
  • Эрдэс баялгийн хайгуул, олборлолтод ашигт малтмалын төрөл тус бүрээр нэг орны хөрөнгө оруулагчдын хувьд хязгаартай байх бодлого баримтлана.
  • Улсын болон хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуул, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнг олон улсын стандартын шаардлагад нийцсэн аргачлалаар нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн санг иж бүрнээр шинэчлэн бүрдүүлнэ.Ил тод, хариуцлагатай, үр ашигтай, нийгэмд болон байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, бүсчилсэн хөгжлийг шинэ шатанд гаргана.
  • Стратегийн ордуудыг ашиглах аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, үр ашигтай байдлыг ханган, олон улсын жишигт нийцсэн менежмент, санхүүгийн тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Оюутолгойн ордыг түшиглүүлэн жилд дунджаар 40 сая тонн хүдэр олборлон баяжуулах үйлдвэр, Эрдэнэт болон Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулах цэвэр зэсийн үйлдвэрийг барьж байгуулна.
  • Тавантолгойн ордыг 100 хувь ард түмний өмчлөлд байлгаж, үр ашгийг монголчууд хүртэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Төмрийн хүдэр болон түүхий нүүрсийг дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.
  • Төмөртэй, Төмөр толгой зэрэг ордуудыг түшиглүүлэн Дархан, Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, Чойрт металл боловсруулах үйлдвэр барьж байгуулна.
  • Төмөртийн Овоо, Улаан, Цав зэрэг холимог металлын ордыг түшиглэн боловсруулах үйлдвэрийг барина.
  • Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний ордыг түшиглүүлэн Уул уурхай- Эрчим хүч-Кокс, химийн цогцолбор, мөн аймгийн Нарийнсухайт, Ховд аймгийн Хөшөөт, Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглүүлэн Уул уурхай-Эрчим хүчний цогцолборыг тус тус барьж байгуулна.
  • Багануур, Сайншанд, Чойбалсан хотод нүүрс-химийн үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
  • Архангай, Дорноговь аймаг дахь төмрийн хүдэр олборлон баяжуулах үйлдвэрүүдийн техник, технологийг боловсронгуй болгож, үр ашгийг нэмэгдүүлнэ.
  • Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулна.- Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • Импорт орлох олон улсын стандартад нийцсэн барилгын материалын үндэсний үйлдвэр байгуулах ажлыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.
  • Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, хангалт, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, кластер загварыг ашиглана.
  • Эрдэс баялаг, мал аж ахуй, газар тариалангийн салбаруудыг харилцан уялдаатай, зүй зохистойгоор хөгжүүлэх бодлого баримталж, Уул уурхай-Хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Шинэ үйлдвэржилтийн бодлогын хүрээнд Монгол бензин, Монгол төмөр, Монгол зэс, Монгол алт, Монгол жонш, Монгол цемент, Монгол арматур, Монгол ургамлын тос зэрэг үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээний дийлэнхийг хангаж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шинээр бий болгоно.
3. Хөрөнгийн зах зээл, баялгийн хуваарилалтын менежмент

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, байгалийн баялгийг ашиглах, хуваарилах үндэсний зөвшилцлийг санаачилж, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн ойлголт, байр суурийг нэгтгэж, хөгжлийн тогтвортой байдлыг хангана.
  1. “Үндэсний баялгийн хуримтлалын сан” бий болгон “Хүний хөгжлийн сан”-ийн бодлогыг зохистойгоор үргэлжлүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, болзошгүй эрсдлийг давах болон ирээдүйдээ нөөцлөх санхүүгийн бодитой эх үүсвэрийг бүрдүүлнэ.
  2. Тэтгэврийн сангийн эрх зүйн орчинг боловсронгуй болгож, санхүүгийн үр ашигтай эргэлтэд оруулна.
  3. Жижиг хөрөнгө оруулагчид улс орны хөгжлийн бүтээн байгуулалтад оролцож, хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлнэ.
  4. Стратегийн ордуудыг эзэмшигч компаниуд, үндэсний томоохон төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болохыг дэмжинэ.
  5. Иргэн бүрт эх орны хишгийн хүрээнд олгогдож буй Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, үнэлгээг өсгөнө.
  6. Улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуул, судалгааны ажил нь хийгдсэн ордуудад түшиглэсэн уурхайнуудаас өнөөгийн зах зээлийн ханшаар нөхөн төлбөр авна.

4. Худалдааны бодлого

Монгол Улсаа өрсөлдөх чадвартай хөгжингүй орон болгон хөгжүүлэхэд гадаад, дотоод худалдааны бодлогыг чиглүүлэн, дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ экспорт, импортын зохистой түвшинд хүргэнэ.Гадаад худалдааны нийт эргэлтийг өнөөгийн түвшингээс 4 дахин нэмэгдүүлнэ.
  1. Худалдааны бодлогын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хэрэглэгчийг дээдэлсэн үйлчилгээг бий болгоно.
  2. Дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангахад гадаад худалдааны бодлогыг чиглүүлж, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний брэнд бараа, үйлчилгээний нэр төрлийг олшруулна.
  3. Дотоод зах зээлийн хэрэгцээг чанар, аюулгүйн шаардлага хангасан импортын бүтээгдэхүүнээр хангах эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлнэ.
  4. Гадаад худалдааны хүндрэл бэрхшээлийг багасгахад чиглэгдсэн дэд бүтцийг бий болгоно.
  5. Гадаад орнуудтай түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, гаалийн болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, экспортын тааламжтай нөхцөл бүрдүүлнэ.
  6. Экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрс, ноолуурын үнэ, нийлүүлэлтийн нөхцөлийн талаар дэлхийн зах зээлийн бусад томоохон нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдгээр барааг олон улсын зах зээлийн үнээр худалдаалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  7. “Монгол экспорт”, “Монгол импорт” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
5. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл

Хүн амын эрүүл, аюулгүй, органик хүнсний хангамжийг нэмэгдүүлж, мах, ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөлийг бүрдүүлнэ.
  1. Хоршооллын аян өрнүүлж, хоршоодыг дэмжиж, бүх сумдад мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэх үндэсний сүлжээ бий болгоно. Хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бий болгож, татвараас хөнгөлөх, чөлөөлөх, зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлнэ.
  2. Хоршоодод мал аж ахуй, газар тариалан, бусад үйлдвэр үйлчилгээ эрхлэх, бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан борлуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
  3. Малчин өрх бүрийг албан ёсны үйлдвэрлэгч болгоно. Малчдыг сургалтад хамруулан “Малчин-бизнесмэн”-д тавигдах шаардлагыг эзэмшүүлж, малчдын залуу халааг тасралтгүй бэлтгэнэ.
  4. Мал эмнэлэг үржлийн ажлыг шинэ шатанд гарган сүргийн бүтцийг сайжруулна. Эрчимжсэн болон уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ.
  5. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, мал эмнэлэг, үржлийн төрийн үйлчилгээний албыг бүх сумдад бэхжүүлнэ.
  6. Мал сүргийн дотор бодын болон таваарлаг малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.
  7. Малын хулгайтай тэмцэх эрх зүйн орчныг чангатгаж, хууль хяналт, иргэдийн оролцоо хяналтыг өргөжүүлэн мэдээллийн урамшууллын тогтолцоог бий болгоно.
  8. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
  9. Баг бүрийг малын эмчтэй болгож, мал эмнэлгийн үйлчилгээг малчдад ойртуулна.
  10. Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хашиж хамгаалах, бордох, олон наст өвс тариалах, бэлчээрийг тордож сайжруулахад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
  11. Хадлан, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, таримал тэжээл тариалах замаар малын тэжээлийн 2 сарын нөөц, сумдыг тэжээл үйлдвэрлэх цехтэй болгон, малыг байгалийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авна.
  12. Хөдөөгийн усан хангамж, хүрэлцээг сайжруулж бэлчээр усжуулалтыг 70 хувьд хүргэнэ.
  13. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бага оврын трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулна.
  14. Хүн ам олноор суурьшсан төв суурингийн ойролцоо 500 хүртэл фермерийн аж ахуйг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
  15. Аж ахуйн нэгж, өрхөд гахай, шувуу, зөгий, загас үржүүлэх санал санаачлагыг зээл, татварын бодлогоор дэмжинэ. Газар тариалангийн экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг бүрэн хангаж, экспортлогч орон болно.
  16. Атрын III аяныг үргэлжлүүлэн баруун, зүүн аймгуудад тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн өргөжүүлж, “Хүнсний ногоо”, “Чацаргана” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  17. Улаанбуудай, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангах бодлогоо үргэлжлүүлнэ.
  18. Тариаланчдаас улаан буудайг зах зээлийн үнээр, шаардлагатай тохиолдолд улс худалдан авдаг тогтолцоог нэвтрүүлнэ.
  19. Инженерийн хийцтэй усалгаатай тариалангийн талбайг 100 мянган га-д хүргэнэ.
  20. Хурын усыг хуримтлуулан сан байгуулж усалгаатай хадлан, тариан талбайг өргөжүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.
  21. Селекцийн орчин үеийн арга технологийг хэрэглэх замаар ганд тэсвэртэй, ургалтын хугацаа богино, өндөр ургацтай таримлын сортыг бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлэн голлох таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.
  22. Үр тарианы тариалалтыг ажлын 10 хоногт, хураалтыг ажлын 21 хоногт хийж гүйцэтгэх техникийн хүчин чадлыг бүрдүүлж, төмсийг 100 хувь, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 50 хувь механикжуулна.
  23. Хөдөө аж ахуйн зориулалттай зарим техник, эд анги, усалгааны тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэхийг зээл, татварын бодлогоор дэмжиж, машин, техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг бий болгох үндэс суурийг тавина.Хүн амыг тэжээллэг, чанар сайтай эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хангана.
  24. Хадгалалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгож, үр тариа хадгалах 500 мянган тонн, төмс хүнсний ногоо хадгалах 300 мянган тонноос доошгүй агуулах, зоорь барьж байгуулна.
  25. Ган болон бусад эрсдлээс хамгаалах зорилгоор улаан буудайн жилийн ургацын 30-аас доошгүй хувьтай тэнцэх таваарын улаан буудайн нөөцийг бий болгоно.
  26. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад орчин үеийн хүнсний төвлөрсөн томоохон цогцолбор барьж байгуулна.
  27. Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зориулалттай улсын нөөцийг бүрдүүлнэ.
  28. Өргөн хэрэглээний хүнсний гол нэрийн барааны зах зээлийн үнийг төрийн зохицуулалт, хяналтад байлгаж, үнийн хэт өсөлтөөс хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
  29. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хот суурингийн хүн амын хэрэгцээт махны 60-аас доошгүй, сүүний 40-өөс доошгүй хувийг хангана.
  30. Бүх аймагт малыг зах зээлийн дундаж үнээр худалдан авах, нядлах, мах, малын гаралтай түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хүнсний чанар, аюулгүй байдлын техникийн шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, хяналтын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын итгэмжлэлд хамруулах арга хэмжээ авна.

    6. Хөнгөн, жижиг дунд үйлдвэр
  1. Ноолуурын үндэсний нэгдэл, арьс ширний боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
  2. Стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орж байгаатай холбогдуулан эдгээр бүс нутагт хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг барьж байгуулах санал санаачлагыг дэмжинэ.
  3. Хөдөө орон нутгийн иргэдэд ахуй үйлчилгээг ойртуулах, орон нутагтаа тав тухтай амьдрах болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ажлын байраар хангах зорилгоор сум бүрт нийтийн ахуй, үйлчилгээний цогцолборыг барьж байгуулна.
7. Хөдөөгийн хөгжлийн бодлого

Хөдөөгийн иргэдэд эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлж, хүн амд төрөөс үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хот, суурин газрын түвшинд ойртуулна.
  1. Монгол улсын хөгжлийн жишиг загвар аймаг, сум, баг бий болгох хөтөлбөрийг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Сум, багуудын төвийг цогцолбор байдлаар тохижуулж, “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  2. “Шинэ сумын төв”, “Ажилсаг сум”, “Ахуй үйлчилгээний шинэ төв”, “Хоршооллын аян” төслүүдийг уялдаа холбоотой хэрэгжүүлнэ.
  3. Сумдад нэгдсэн болон хэсэгчилсэн халаалтын систем, халуун, хүйтэн ус, бохирын шугам сүлжээг шинээр барьж байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, сумын төвийн иргэдийг стандартын шаардлага хангасан ундны усаар бүрэн хангана.
  4. Хөдөөгийн хүн амд төвөөс алслагдсан байдал, бүс нутгийн хөгжилтэй нь уялдуулсан бодлого хэрэгжүүлнэ.
  5. Хөдөөгийн хүн амд төрөөс үзүүлэх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сурах таатай орчны ялгааг багасгана.
  6. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өндөр настны асрамж болон халамжийн үйлчилгээг чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  7. Үндэсний спорт, наадгай, өв соёл, язгуур урлагийг хөхүүлэн хөгжүүлж, биеийн тамир, спорт, соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.
  8. Сумдад хүргэх санхүүгийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгон, шуудангийн давтамжийг долоо хоногт 4 удаа болгоно.
  9. Бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн, бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлнэ.
8. Дэд бүтэц, Зам тээвэр

Олон улсын зам, тээврийн сүлжээнд холбогдсон үндэсний хэмжээний авто зам, төмөр замын болон агаарын сүлжээг бий болгоно.
  1. “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон авто замын сүлжээ бий болгож, хилийн зарим боомтууд хүрэх авто замуудыг барьж байгуулна.
  2. Улаанбаатар хот, бүсийн төвүүд болон хилийн томоохон боомтуудад ачаа, зорчигч тээврийн төв байгуулна.
  3. Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ордуудыг төв болон дэд бүтцийн үндсэн сүлжээтэй холбох асуудлыг тэргүүнд ээлжинд шийдвэрлэнэ.
  4. Төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  5. Зүүн болон Говийн бүсийг төмөр замаар холбож, далайд гарц нээсэн шинэ төмөр замыг барина.
  6. Агаарын тээврийг эрчимтэй хөгжүүлж, нислэг болон зорчигчдын тоог нэмэгдүүлэн, дотоодын нислэгийн үнэ тарифийг зохистой төвшинд бууруулж, парк шинэчлэлийг эрчимжүүлнэ.Түлш, эрчим хүч Түлш, эрчим хүчний салбарыг Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангахуйц салбар болгон хөгжүүлнэ.
  7. Цахилгаан, дулаан, эрчим хүч болон нефть бүтээгдэхүүний үнийг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт нэг төвшинд байлгах бодлого хэрэгжүүлнэ.
  8. “Монголын шинэ цахилгаанжуулалт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, эрчим хүчний импортын өнөөгийн хараат байдлаас ангижирч экспортлогч орон болгоно.
  9. Төвийн бүсэд ДЦС-5-ын нэгдүгээр ээлж, Дарханы станцын өргөтгөл, Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц, 50-аас доошгүй МВт хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна.
  10. ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 100 мВт-аар өсгөж, Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  11. Тавантолгой, Оюутолгойд цахилгаан станц барьж, Төвийн эрчим хүчний системтэй холбоно.
  12. Баруун бүсийн Могойн гол, Хотгор зэрэг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станцуудыг барьж, төвийн эрчим хүчний системд 110-220 кВ-ын агаарын шугамаар холбоно.
  13. Зүүн бүсийн Дорнодын станцад өргөтгөл хийхийн зэрэгцээ шинэ эх үүсвэр бий болгон төвийн эрчим хүчний системтэй холбоно.
  14. Аймгийн төвүүд, томоохон хот, сууринд дулааны станц барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  15. Хөдөө орон нутгийн дулаан хангамж, хэрэгцээний халуун усны системийг сайжруулна.
  16. Улаанбаатар хотод 220/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий “Их тойруу” цагираг шугам сүлжээ байгуулна.
  17. Нар салхины эрчим хүчний нөөцийн судалгааг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний паркууд байгуулна.Газрын тос болон коксын үйлдвэр, нүүрсний давхарга дахь байгалийн хийг ашиглаж, шатдаг хий, шингэн түлш, химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ.
  18. Газрын тосны хайгуул, судалгааны ажлыг өргөжүүлж, олборлолтыг 7.5 сая баррельд хүргэж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг Монгол орны төв /Дархан/, өмнөд /Сайншанд/, баруун /Ховд/ болон зүүн /Чойбалсан/ бүсэд ашиглалтад оруулж, дотоод хэрэгцээгээ үндсэнд нь бүрэн хангана.
  19. Газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоно.
  20. Газрын тосны хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах үндэсний компаниудыг дэмжинэ.9. Хот байгуулалт, төлөвлөлтМонгол Улсын хүн амын нутагшилт суурьшилтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
  21. Аж үйлдвэржсэн хотууд, бүсийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлэнэ.
  22. Нийслэл хот, дагуул хот, томоохон суурин газрын ангилал, зэрэглэл, статусыг шинэчлэн тогтооно.
  23. Улаанбаатар хотыг бүс нутгийн хэмжээний олон улсын бизнесийн төв болгоно.
  24. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж агаар, хөрсний бохирдолыг бууруулна.
  25. Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг дагуул хот болгох хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.
  26. Олон улсын шинэ нисэх буудлыг дагуул шинэ хотын хамт байгуулна.
  27. “Газар доорхи хот” төслийг боловсруулж, метро байгуулах бэлтгэлийг хангах, хонгилын систем гэх мэт газар доорхи орон зайг үр дүнтэй ашиглаж эхлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.
  28. Гэр хорооллыг төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугамд холбох замаар инженерийн байгууламж бүхий амины орон сууцны хороолол бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.
  29. Туул, Сэлбэ голын урсацыг тохируулах, орчин үеийн далан, амралтын бүс байгуулах, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
  30. “200 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хот, хөдөөд хэрэгжүүлж, хуучин байруудыг дахин төлөвлөлтөнд оруулж, шинээр солих, шинэ хорооллуудын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулна.
  31. Дунд болон бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлнэ.
  32. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, хатуу хучилттай замыг 50 хувиар нэмэгдүүлж, 4-өөс доошгүй уулзварт давхар зам, төмөр зам дээгүүр таван цэгт гүүрэн зам барина. 10. Аялал жуулчлал, харилцаа холбоо Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, дотоод аялагчдын тоог 500 мянгад хүргэнэ.
  33. Байгалийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх дэд бүтэц, зочид буудал, жуулчны баазыг бүсчлэн байгуулж, үйлчилгээний соёлыг сайжруулж, Чингис хааны цогцолборыг барина.
  34. Аялал жуулчлалын баазуудад эко-стандартын шаардлагыг нэвтрүүлж, үндэсний өв уламжлал, түүхийн болон байгалийн өвөрмөц тогтоц, дэд бүтцийн хөгжлийг харгалзан Хархорин хот болон Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Дундговь, Ховд, Баян-Өлгий аймгуудад аялал жуулчлалын цогцолбор байгуулна.
  35. Өндөр хурдны өргөн зурвасын дэд бүтцэд суурилсан цахим (сүлжээ) нийгэм байгуулна.
  36. Шилэн кабелийн үндсэн сүлжээнд бүх сумдыг холбож, Монгол Улсын 239 сум, 21 аймаг суурин газрыг хамарсан өндөр хурдны (10 Gbps) дамжуулах сүлжээ байгуулна.
  37. Төмөр зам, авто зам, хилийн зурвас дагуу мэдээлэл холбооны тасралтгүй үйлчилгээг бий болгоход шаардлагатай дэд бүтцийг (100 сайт) байгуулна.
  38. Үндэсний Дата төвийг төрийн байгууллагуудтай холбосон өндөр хурдны сүлжээ байгуулна.
  39. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, төрийн зарим үйлчилгээг иргэд, байгууллага, бизнес эрхлэгчдэд цахим хэлбэрээр хүргэнэ.
  40. Иргэний цахим үнэмлэхэд суурилсан халамж, даатгал, санхүүгийн олон төрөлт үйлчилгээг хөгжүүлнэ.
  41. Үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн сан, холбогдох дэд бүтцийг бий болгоно.
  42. Хөдөлгөөнт холбооны технологид суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлнэ.

Ардчилсан нам

 Ажилтай, орлоготой Монгол хүн

  1. Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт мөн.
  2. УИХ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлагыг өсгөх, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хуульчилна.
  3. Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана.
  4. Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ. Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ.
  5. Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана.
  6. Мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлнэ.
  7. Хөгжлийн банкнаас дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийг дэмжихэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  8. Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтан дор ил тод явуулна.
  9. Төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулна.
  10. Бусад улс орнуудтай хийсэн давхар татварын гэрээнүүдийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шинэчлэх, эсхүл хүчингүй болгоно.
  11. Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдэд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг өөрт нь буцааж олгоно.
  12. Төсвийн хөрөнгөөр худалдан авч буй бараа ажил үйлчилгээний нийлүүлэгч компаниудад нийт борлуулалтын гучин хувиас багагүй хэсгийг төсвийн бус хүрээнээс олдог байх шаардлага тавина.
  13. Гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ.
  14. Ажилгүйдлийг бууруулах үүднээс хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжинэ.
  15. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан, цөөн улс орноос хамааралгүй болоход анхаарч өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ.
  16. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг дээшлүүлнэ.
  17. Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгож буй зээлийн олон эх үүсвэрүүдийг нэгтгэн зангидаж, үйл ажиллагааг нь үр дүнтэй болгоно. Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараахь бодлогыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
  18. Уул уурхайн салбар дахь төрийн зохицуулалт, хяналтыг чангатгаж, төрийн өмчийн оролцоог хязгаарлаж, үндэсний аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог дэмжинэ.
  19. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн саналыг авч гэрээ байгуулдаг зарчмыг хэрэгжүүлнэ.
  20. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгодгийг зогсоож Засгийн газар олгодог болгоно.
  21. Хуулийн этгээдийн эзэмшиж болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоонд тодорхой хязгаарлалт тавина.
  22. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болно.
  23. Эрдэс баялгийн экспортийг “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлнэ.
  24. Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.
  25. Эдийн засгийн үр ашиг муутай, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахыг хориглоно.
  26. Байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, эвдрэлд орсон талбайг тоолж дуусган, буруутай этгээдээр нөхөн сэргээлгэж, цаашид нөхөн сэргээлтийн зардлыг улсын төсвийн дансанд байршуулдаг болгоно.
  27. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор хөхиүлэн дэмжинэ.
  28. Монголд хэрэгжиж буй уул уурхайн болон бусад том төслүүдэд, үндэсний аж ахуй нэгж, тэдний хөрөнгө оруулалттай ААН бараа ажил үйлчилгээ нийлүүлэх туслан гүйцэтгэгчээр ажилллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  29. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна.
  30. Эрчим хүчний болон коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр болон газрын ховор элемент зэргийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ангилалд оруулж, тусгайлсан бодлогыг хэрэгжүүлнэ.
  31. Уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэн хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоно.Уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгох нь эдийн засгийн бодлогын тэргүүлэх зорилт байна. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засгаа солонгоруулах бодлогыг дараахь долоон чиглэлээр явуулна.
Нэг. Үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр:
  1. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулна. Үүнд:
  2. Жилд нэг сая тонн кокс боловсруулах үйлдвэр,
  3. Жилд 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр,
  4. Жилд 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай зэс боловсруулах үйлдвэр,
  5. Жилд 500 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэрийг тус тус байгуулна.
  6. Сайншандын бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтэц, 600-800 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, төмөр замын өртөө, автозамыг байгуулна.
  7. Сайншандад төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа байгуулна.
  8. Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг болно.
  9. “Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. “Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж, байгуулна.
  10. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлана.
  11. Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна.
  12. Нар, салхи, нүүрсээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Азийн нэгдсэн сүлжээнд холбогдоно.
  13. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг төрөөс татварын бодлогоор дэмжинэ.
  14. Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц байгуулна.
  15. Улаанбаатар хотын хэрэгцээг хангах зорилгоор 5-р цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулна.
  16. Алтай-Улиастайн системийг байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Могой голын нүүрсний ордыг түшиглэн 60МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна.
Хоёр. Ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр явуулах бодлого:
  1. Ноолуурын салбарын зээлийн санг 300 тэрбум, арьс ширний салбарын зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум, махны үйлвэрлэлийг дэмжих зээлийн санг 100 тэрбум төгрөгт хүргэнэ.
  2. Малын гаралтай түүхий эд ноолуур, ноос, арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг болгоно.
  3. Ноос, ноолуур, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжихэд чиглэгдсэн оёмол бүтээгдэхүүн-дизайны парк байгуулна.
  4. Улаанбаатар хотод ноолуурын үйлдвэр технологийн парк байгуулна.
  5. Дархан хот, Улаанбаатар хотын орчимд байгаль орчинд ээлтэй, хаягдлаа бүрэн боловсруулах чадвартай арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжинэ.
Гурав. Уламжлалт мал аж ахуй, мах сүүний чиглэлээр явуулах бодлого:
  1. Малын индексжүүлсэн даатгалыг давхар даатгалд хамруулах замаар олон улсын стандартын дагуу мал сүргийг бүрэн бүртгэж даатгана.Малын гоц халдвар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, үйлчилгээний төсвийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
  2. Хөдөө аж ахуйн их сургуульд түшиглэн малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг тогтолцоог бий болгоно.
  3. Хангайн аймгуудад өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, говь хээрийн бүсэд өндөр ашиг шимт хонь, ямааны аж ахуйг дэмжинэ. Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Архангай аймгийн газар тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлнэ.
  4. Сум болгонд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд нийлүүлэх тогтолцоог хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн биржийн салбар хэлбэрээр бий болгоно.
  5. Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 300 саяаас доошгүй, аймгийн ЖДҮ-ийг дэмжих дэд санг 5 тэрбумаас доошгүй, Бүс нутгийн хөгжлийн дэмжих, ЖДҮ-ийн сангийн эх үүсвэрийг 500 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй болгоно.
  6. Малчдаас үндэсний үйлдвэрлэлд нийлүүлэх бүтээгдэхүүний зохион байгуулалт, эдийн засаг санхүүгийн шинэ тогтолцоог бүрдүүлнэ.
  7. Эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуй эрхэлж буй аж ахуйг дэмжих зээлийн санг 50 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байгуулна.
  8. Цөлжилт, бэлчээр талхлалтыг бууруулах зорилгоор бэлчээрийн менежментийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж аймаг сум дамнасан бэлчээрийн бүсийг бий болгох эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
  9. Дархан, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутаг дахь эрчимжсэн мал аж ахуйн фермерийг түшиглэн мах, сүүний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна.
  10. Аймаг бүрт шинээр олон улсын стандарт хангасан махны үйлдвэр барьж, жилд бог малын махны экспортыг 30 мянган тонноос доошгүй хэмжээнд хүргэнэ.
  11. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон улсын стандартад нийцсэн мах нөөцлөх зориулалт бүхий агуулах, бөөний худалдааны төвүүдийг барьж байгуулна.
  12. Газар тариалан, фермерийн бүс нутгуудыг түшиглэн хуурай сүү боловсруулах үйлдвэр, аймгийн төв бүрт цөцгийн тос, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг зээлээр дэмжинэ.
  13. Мах, махан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор махны нийлүүлэлтийн шинэ тогтолцоог бүрдүүлнэ.
Дөрөв. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого:
  1. Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоно.
  2. Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
  3. Говийн аялал жуулчлалын бүс, Орхоны хөндийн аялал жуучлалын бүс, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсийг холбосон дэд бүтэц байгуулна.
  4. Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлж Хархоринг байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын хот болгон хөгжүүлнэ.
  5. Аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлнэ.
  6. Монгол ахуй, соёлыг гадаад улсад сурталчлах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  7. Үлэг гүрвэлийн музей, парк, палентологийн лабораторийг улсын төсвөөр байгуулна.
  8. Бүх аймгуудад орон нутгийн уран зураг, гар урлал, фото зургийн галерей байгуулахыг дэмжинэ.
Тав. Өндөр технологи, био, нано, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
  1. Их дээд сургуулиудыг түшиглэн өндөр технологийг дэмжих сургалтын тогтолцоог бий болгох замаар өндөр технологийн салбарт суралцан төгсөгчдийн тоог жилд нэг мянгад хүргэнэ.
  2. Өндөр технологийн салбарт бусад орнуудтай багш солилцох ажлыг зохион байгуулж, жилд 30-аас доошгүй өндөр мэргэшилтэй багш нарыг Монгол Улсад багшлуулж, 50-иас доошгүй багш нарыг гадаадын нэр хүнд бүхий их сургуулиудад дадлага хийлгэнэ.
  3. Мэдээлэл холбоо, нано, биотехнологийн чиглэлээр гадаад дотоодын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, дээрх мэргэжлүүдээр жилд 300-аас доошгүй оюутныг оюутан солилцоогоор дэлхийн шилдэг сургуулиудад сургана.
  4. Их сургуулиудын бие даасан байдлыг бэхжүүлэх, сургалт-судалгааны бие даасан төв болгож хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэн их дээд сургуулиудын дунд нээлттэй өрсөлдөөнт шалгаруулалтаар судалгааны ажлыг санхүүжүүлдэг болно.
  5. Мэдээлэл холбооны технологийн салбарт инновацийн бодлого хэрэгжүүлэн сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий технологийн паркийг Багануур дүүрэгт байгуулна.
  6. Нано, биотехнологийн салбарт лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийж, лабораторийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ.
  7. Төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэдэг орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
  8. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой биотехнологийн төслүүдийг санхүүжүүлдэг механизмыг нэн түрүүнд бий болгоно.
Зургаа. Импортыг орлох, улмаар экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого:
  1. Төмс, хүнсний ногоо, сүү, өндөг болон импортоор оруулж ирдэг хүнсний бусад бүтээгдхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болно.
  2. Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоотой корпораци болгон зохион байгуулна.
  3. Баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж, бүсийн гурилын хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангадаг болно.
  4. Хүнсний ногооны тариалалт, хураалтыг механикжуулж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
  5. Хүнсний нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
  6. Аймгуудад усалгаатай газар тариаланг дэмжинэ.
  7. Боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсад олборлож байгаа ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрт эхний ээлжинд нийлүүлдэг болгоно.
  8. Уул уурхайн үйлдвэрүүд хэрэгцээтэй бараа, үйлчилгээг тэргүүн ээлжинд дотоодоос худалдан авахыг үүрэгжүүлсэн хууль гаргана.
  9. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, Дорнод, Зүүнбаян зэрэг газруудад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.
  10. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор улсын нөөцийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  11. Шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг тогтолцоог өөрчилж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана.
  12. Нүүрснээс хий, шингэн түлш гаргах судалгааны ажлыг эрчимжүүлж дэвшилтэт технологи нэвтрүүлэн хийн түлш, нефть бүтээгдэхүүний гадаад хамаарлаас ангижирч дотоодын эх үүсвэртэй болно.
  13. Хийн түлшний тээвэрлэлт хадгалалт, хамгаалалт, түүнд тавигдах стандартыг сайжруулах замаар хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ.
  14. Метан хий, шатдаг занар болон бусад эх үүсвэрийн талаарх судалгааг эрчимжүүлж, ашиглалт олборлолтын асуудлаар бодлого боловсруулан эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Долоо. Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр:
  • Найдвартай, аюулгүй, мэдлэг, ур чадварт суурилсан үйлчилгээний салбартай улс орон болно.
  • Үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг онцгойлон дэмжинэ.
  • Үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодод тус салбарын хэмжээнд мөрдөх стандарт, ёс зүйн дүрэм, үйлчилгээний зэрэглэл, тарифын зохицуулалтыг батлах эрх олгоно.
  • Такси, зочид буудал, зоогийн газар болон бусад үйлчилгээний ажилтанд англи хэл сургах хөтөлбөр хэрэгжүүлнэ.Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг сумыг хөгжүүлэх талаар дараахь бодлогыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж, аж үйлдвэрийн болон экологийн тэргүүлэх хөгжлийн бүсүүдийг тогтооно.
  • Бүсийн дагуух үндсэн дэд бүтцийг байгуулж, эдийн засгийн болон ажиллах хүчний хязгаарлагдмал нөөцийг тулгуур хотуудад байршуулах замаар хөгжих бодлогыг тодорхойлно.
  • УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, Төмөр замын талаар баримтлах төрийн бодлогод тусгагдсан төмөр замыг хөтөлбөр, бодлогод тусгасан үе шатын дагуу барьж байгуулна.
  • Даланзадгад- Таван Толгой-Цагаан Суварга-Зүүнбаян, 400 км - Сайншанд-Баруун Урт, 350 км - Баруун Урт-Хөөт, 140 км- Хөөт-Чойбалсан, 150 км- Замын үүд, Алтанбулагийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Нарийнсухайт-Шивээхүрэн-45.5 км- Ухаа худаг-Гашуунсухайт-267 км- Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг-380 км- Хөөт-Бичигт-200 км Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой болон ойролцоох хилийн боомттой хатуу хучилттай нийт 5572 км авто замаар холбоно.• Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзваруудыг шаардлагатай газруудад барьж байгуулна.
  • Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулна.
  • Олон улсын автозамын сүлжээний AH-3 ЗамынҮүд-Улаанбаатар-Алтанбулагийн автозамыг ашиглалтад оруулна.
  • AH-4 Улаанбайшинт-Өлгий-Ховд-Ярант, Ховд-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад оруулна.
  • Далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлнэ.
  • Хөшигтийн хөндийд шинээр баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгоно.
  • Агаарын тээврийн салбарыг чөлөөлөх бодлогыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ.
  • МИАТ ХК-ийг үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгана.
  • “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулан, Улаанбаатар хотод 17 иж бүрэн хорооллыг барьж байгуулна.
  • Дархан хотыг дэлхийн жишигт нийцсэн Монгол Улсын анхны жишиг хот болгон хөгжүүлнэ.
  • Бүх аймгийн төв болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчилнө.
  • Хот, аймгуудыг иргэддээ нээлттэй байх, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байхад чиглэсэн дүрэмтэй болгоно.
  • Ажилтай хүн бүр орон сууцны зээлд хамрагдах бодлогыг бодитоор хэрэгжүүлж, хот төлөвлөлтийн дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хотууд, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлнэ.
  • Аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ.
  • Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, барилгын материалын туршилт, сорилын лабораторийг бүсийн тулгуур төвүүдэд бий болгоно.
  • Шинээр барих барилгуудын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгана.
  • Барилгын салбарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, мөрдүүлэх замаар хүний амьдрах орчны аюулгүй байдлыг дээшлүүлнэ.
  • Аймгийн төвд төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын орчинг утасгүй интернетийн бүсэд хамруулна.
  • Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийдэж, өмчилсөн газраа барьцаалан санхүүгийн эх үүсвэртэй болох бодит боломжийг бүрдүүлнэ.
  • Орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор төв суурин газруудад эдийн засгийн үр ашгийг харгалзан дулаан хангамжийн төвлөрсөн болон бие даасан системийг бий болгоно.
  • Хотуудын усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийнэ.
  • Аймаг, сумдын төвд мод тарих ажлыг эрчимжүүлж урамшуулна.
  • Аймгуудын нэгдсэн захыг эрүүл мэнд, бизнесийн жишигт нийцсэн орчин үеийн худалдааны төв болгоно.
  • Аймгийн төв бүрт кино театр, фитнес төв, усан бассейн бүхий залуучуудын соёлын ордон байгуулна.
  • Аймгийн эмнэлгүүдийг орчин үеийн оношлогооны төвтэй болгоно.
  • Улсын Их Хурал, Засгийн Газраас баталж гаргасан “Шинэ бүтээн байгуулалт”, “Төмөр замын бодлого”, “Монгол мал”, “Атрын 3-р аян”, “Үйлдвэржүүлэлт”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
  • Тулгуур хотуудад үйлдвэр технологийн паркууд байгуулна.
  • “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний ээлжинд 100 сумын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
  • Дулаан алдагдал багатай Канад барилгын технологийг нэвтрүүлж дулаалгын материалд монгол хонины ноосыг ашиглах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  • Сум бүрт улсын хөрөнгө оруулалтаар ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулна.
  • Сумын дэд бүтцийг барьж байгуулах ажилд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ.
  • Сум бүрт 50 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэр бүхий “Бэлчээр хамгаалах сан”-гийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Иргэний Зориг Ногоон Нам

  • Хөдөө орон нутгийн иргэдийн худалдан авах чадварт тохирсон орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Уул уурхайн салбараас олох орлогын 40 хүртэл хувийг тухайн орон нутгийн хөгжилд зарцуулдаг хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Зах зээлийн мэдрэмжтэй, хөрвөх чадвар сайтай, зохистой сүргийн бүтэц бүхий малчдын бүлгийгтөрийн бодлогоор дэмжих, малжуулах зээлийг төр-арилжааны банкны хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлж, зээлийн дарамтнаас малчдыг чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ.
  • Уул уурхайн салбарын ханган нийлүүлэлт, үйлчилгээний салбарт үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтална.
  • Зээл төслийн санхүүжилтийн шалгуурыг багасгаж, зээлийн баталгааны төрийн сангаар дамжуулж бичил, өрхийн болон жижиг бизнесийг дэмжих бодлогыг явуулна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, авсаархан технологийн зээл, лизинг олгож буй санхүүгийн лизингийн компаниудыг татвараас чөлөөлнө.
  • Бичил, өрхийн, жижиг бизнес эрхлэгчдэд ажлын байр, обьектыг түрээсэлж буй аж ахуйн нэгжүүдийг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлнө.
  • 2012-2016 онд аймаг, дүүрэг бүрд дор хаяж 1 инкубаторын-бизнес хөгжүүлэх төвийн барилга барих санхүүжилтийг төрөөс гаргаж, менежментийг иргэдийн мэдэлд өгнө.
  • Төр ба зах зээлийн хоорондын зохистой харилцааг тогтоох зорилгоор төрийн зохицуулалтын тухай хууль санаачлан хэрэгжүүлнэ.
  • Татварын шатлалтай бодлого хэрэгжүүлж, татвар буцаалтын бодлогоор иргэд, ААН-ийг урамшуулна.
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас компаниудын шударга бусаар үнэ тогтоож буй эохэд хяналт тавих эрхийг баталгаажуулж, хариуцлагыг өндөржүүлнэ.
  • Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс үзүүлж буй зүй бус дарамт, нөлөөллийг арилгана.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллана.
  • Уул уурхайн компанийн инноваци, нано болон биотехнологийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыгтатвар ноогдох орлогоос чөлөөлнө.
  • Уул уурхайн салбарын нөөц ашигласны татвараас олох орлогын 40 хүртэл хувийг орон нутгийн хөгжилд зарцуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Ашигт малтмалын лиценз олгох шалгууруудыг өндөрсгөж, хязгаарлан, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэнэ.
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр хэмжээтэй барьцаа авч, үр дүнтэй нөхөн сэргээлт хийсний дараа буцаан олгодог механизм нэвтрүүлнэ.
  • Бензиний үнийн хэт өсөлтөөс сэргийлэх зорилгоор шатахуун нөөцлөх агуулах савыг зохистой түвшинд барьж байгуулах, дотооддоо бензин үйлдвэрлэх төрөл бүрийн боломжуудыг хувийн хэвшилд нээлттэй болгож, төрийн квази зохицуулалтын хэлбэрийг бензиний зах зээлд хэрэглэнэ.
  • Иргэд байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргах явцад оролцох, эрүүл байгаль орчинд амьдрах хүний эрхийг шүүхээр хамгаалах цогц боломжийг бүрдүүлсэн Аархусийн конвенцид Монгол улс нэгдэн орно.
  • 2016 он гэхэд Монгол улсын нутаг дэвсгэрийн 30 хувийг тусгай хамгаалалтанд авч, шинжлэх ухааны судалгаанд суурилсан хамгаалалт, ашиглалтын шинэ менежмент нэвтрүүлнэ.
  • Төсвийн ил тод байдлыг хангах замаар улсын болон салбар, аймгийн төсөв, төлөвлөгөө батлагдахаас өмнө Үйлдвэрчний эвлэлтэй хамтын ба тарифын хэлэлцээрийг байгуулдаг тогтолцоонд шилжинэ.
  • Ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр экспортонд гаргахыг үе шаттайгаар бууруулж, гаалийн татварыг боловсруулалтын түвшинтэй уялдуулан тогтооно.
  • Гадаадаас ажиллах хүч авах тоонд хязгаар тогтоож, зөвхөн нарийн мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулна.

Шударга ёс эвсэл (МАХН+МҮАН)

  • Түүхий эдэд суурилсан эдийн засгаас боловсруулах үйлдвэрлэл, мэдлэг, инновацид суурилсан ногоон эдийн засагт шилжүүлнэ.
  • Монгол Улс байгалийн баялагаа захиран зарцуулахыг баталгаажуулсан эрх зүй, зохион байгуулалт, хяналт, шалгалтын иж бүрэн тогтолцоог бий болгоно. Баялгийн хуваарилалтийг хүртээмжтэй, шударга болгон өөрчилж, баялагтаа ард иргэд нь эзэн суух нөхцөлийг хангана.
  • Монгол Улсад бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • НҮБ-аас тунхагласан "Ард түмэн ба улс орнууд өөрсдийн баялаг, нөөцийн тухайд байнгын халдашгүй бүрэн эрхээ өөрсдийн улс орны хөгжил, холбогдох улсын ард түмний сайн сайхны төлөө хэрэгжүүлэх ёстой" гэсэн зарчмуудыг баримтлан, ашигт малтмал, газар, бэлчээрийг оролцуулан "нийтийн өмчийн тухай хуулийг шинээр батлан мөрдүүлж, байгалийн баялагаа эзэмших халдашгүй бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодлого баримтлана.
  • Улс ардын аж ахуйн салбаруудад техник технологиудыг сонгохдоо байгальд ээлтэй байх зарчмыг үндсэн шалгуур болгоно.
  • Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилэн, эрх зүйн орчинг боловсронгуй болгож эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөгжлийн үндэсний бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.
  • Ашигт малтмалын ордын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг өмчлөл, эзэмшлийн хэлбэр, тоо, хамрах талбай, ашигт малтмалын төрлөөр нь хязгаарлан цэгцэлнэ. Тусгай зөвшөөрлийг анх олгохдоо тухайн сум, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэнэ.
  • Тахилгатай уул овоо, малчдын бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, булаг шандын эх, рашаан, гол усны хагалбар, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгоно.
  • Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна.
  • Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө.
  • Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ.
  • Үндэсний үйлдвэрийг дэмжих үүднээс гадаад худалдааны хуулийг гаргана.
  • Монголын экспортыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна.
  • Хөдөө аж ахуйн болон үндсэн түүхий эдийн биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгож болзлын (фьючерз), сонголтын (опцион) стандарт гэрээний арилжаа явуулж үнийн эрсдлээс хамгаалах арга хэрэгсэл бүрдүүлнэ.
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийн огцом уналтаас сэргийлэх аргахэмжээ авна.
  • Олон улсын бараа, үйлчилгээ, оюуны өмчийн худалдаа болон хөрөнгөоруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, төсөв санхүү, сургалтын орчныг бүрдүүлнэ.
  • Хөрөнгийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг босгох арга хэрэгсэл болгож, олон улсын стандарт, түвшинд нийцүүлнэ.
  • Монголын үндэсний нийт бүтээгдэхүүний бодит өсөлтөд хөнөөлтэй зохиомол хямд үнэ, татаас, үнэ гулгуулах зэрэг олон улсын эдийн засгийн харилцаанд хориотой байдаг үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Хуйвалдааны шинжийг агуулсан зах зээлийн өнөөгийн тогтолцоог тасланзогсоож, хөгжил дэвшилд хөтлөх шударга өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог шинээр бий болгож, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална.
  • Импортыг орлуулж дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүх төрлийн барааныүйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих бодлого явуулна.
  • Нефть бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааг төрийн мэдэлд авна. Нефть бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс хамгаалах бодлого явуулна.
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн франчайз болон загвар төслүүдээс Монгол Улсад тохирохыг нь шалгаруулж хэрэгжүүлдэг болно.
  • ОХУ болон БНХАУ-тай тус тусад нь чөлөөт худалдааны гэрээ байгуулах зорилго тавьж ажиллана.
  • Эдийн засгийн хөгжлийг төлөвлөж, удирдах тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон байгалийн хийг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд өргөн ашиглах бодлого баримтална.
  • Үндэсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр татварын бодлогыг боловсронгуй болгоно.56-Орлогын хэт ялгааг багасгаж, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгоор хүн амын орлогын шаталсан татварын тогтолцоонд шилжинэ.
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй уялдуулан мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжинэ.
  • Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хангаж, ханшийг нь тогтвортой байлгаж, зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаан бууруулахад чиглэсэн мөнгөний бодлого баримтална.
  • Экспортын орлогыг монголын банкуудаар дамжуулан гүйцэтгэж байх зарчмыг мөрдлөг болгоно.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлан тэнцлээ монгол хэлээр, монгол төгрөгөөр гаргадаг байх журмыг хатуу мөрдлөг болгоно.
  • "Монгол автомашин" үндэсний хөтөлбөр боловсруулж, монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлнэ.
  • Баруун, зүүн бүсийн тулгуур төвүүдийг холбох чиглэлээр "Мянганы төмөр зам" төсөл боловсруулна.
  • Нийслэлийг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбож, "Мянганы зам" хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана.
  • Аймаг, бүсийн төвд эмнэлэг, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, орон сууц, үйлдвэрлэл, зам тээврийн бүтэц бий болгох бодлого баримтална.
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн гаргах орчин үеийн хөнгөн ба хүнсний үйлдвэрүүдийг бүсийн төвүүдэд төрийн дэмжлэгтэйгээр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Газар тариалангийн бүс нутгийг хуульчилан тогтоож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг урамшуулж нэмэгдүүлнэ.
  • Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах бодлого явуулж,бүс нутагт техник үйлчилгээний нэгдсэн парк байгуулахыг дэмжинэ.
  • Малчдын хоршоо байгуулах замаар мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй болгох бодлого баримтална.
  • Жижиг, дунд бизнесийг дэмжиж, шууд борлуулалтын худалдааны эрх зүйн орчинг бүрдүүлнэ
  • Химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх хүчин чадварыг бүрдүүлж, гаднаас оруулах, хэрэглэхийг хуулиар хориглоно.
  • Усны хэрэглээг зохистой болгох, нуур цөөрмийг сэргээж, шинээр үүсгэх, усан сангууд байгуулах бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Илүүдэл ус (шар усны үер)-ыг ашиглах хөтөлбөр боловсруулна.
  • Ой модыг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг шинэчлэн ойгоос нэг мод авч ашиглавал гурван мод суулгах зарчмыг хатуу мөрдлөг болгоно.

Иргэний Хөдөлгөөний Нам

2. Эдийн засгийн эрх чөлөө

  • Орос, Хятад улсыг холбосон эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн шугам, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн ажлыг эхлүүлж, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтанд оруулан, ахуйн хэрэглээний цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж үнийг бууруулна.
  • Төрийн уламжлалт залгамж бодлогыг дэмжиж Азийн хөндлөн хурдны авто зам, төмөр зам, Ази, Европ, Хойд Америкийн агаарын тээврийн зангилаа болох Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал зэрэг өмнөх парламентийн хугацаанд биелэгдээгүй ажлуудыг дуусгана.
  • Монгол Улс шатахуунаа 100 хувь, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 хувийг гаднаас авдаг бөгөөд улсын төсвийн орлого нь алт, зэсийн олон улсын зах зээлийн үнээс хамааралтай байна. Байгалийн нөөцөөс өөр юм гаргаж чаддаггүй түүхий эдийн хавсарга улс болжээ. Үндэсний аюулгүй байдалд учирч буй аюул занал, эдийн засгийн эрсдлийг сааруулах зорилгоор стратегийн барааны импортын эх үүсвэрийг олшруулан төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж импорт орлуулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулагч, хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандарт, хэрэглэгчийн хяналтаар зохицуулагдаг зах зээлийг бий болгоно. Иргэн хүний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, түүнээс аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай эрхлэхэд нь шаардлагтай боловсрол, мэдээлэл, хөрөнгө оруулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ. ‐ Ажилчид, малчдын цалин болон малаа барьцаалсан зээл, орон сууцны зээл, хүүгийн дарамтаас чөлөөлөх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхдээ банкуудад эрсдэл учруулахгүйгээр хамтран ажиллаж, иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгоно. ‐ Бизнест дарамт учруулж буй хууль тогтоомж, журмыг өөрчилж зах зээлд төрийн хэт оролцоог хязгаарлана. Бизнесийн лиценз олголт, мэргэжлийн хяналтын үүргийг бизнесийн өөрөө удирдах зарчмаар ажиллах салбарын холбоодод шилжүүлнэ.
  • Татварын тогтолцооны шинэтгэлийг бодит судалгаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ. Татварын шинэтгэлийг хэрэгжүүлэх хүртэл НӨТ-ыг тэглэнэ.
Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, банк санхүү
  • Экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс тусгайлан дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Монголын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгж, хувь хүмүүс ашиг орлогоо монголын банкинд байршуулах эрхзүйн орчин бүрдүүлнэ.
  • Банкууд хадгаламжийн хүүгээрээ уралддаг тогтолцоог таслан зогсоож харилцагчийнхаа мөнгийг хадгалж нэмэлт үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шимтгэл авдаг дэлхий нийтийн жишгийг нэвтрүүлж хямд санхүүгийн эх
    үүсвэрийг бүрдүүлж зээлийн хүүг бууруулна.
  • Хөдөө аж ахуйг хамгаалан өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлнэ. Салбарын хөрөнгө оруулалтын эх үүсвэр, дэвшилтэт техник технологи, мэдлэг мэдээллийн хүртээмжийг мөнгөний бодлого, импортын зохицуулалт зэргээр
    сайжруулна.
  • Хүн амыг баталгаатай, аюулгүй хүнсээр хангах цогц бодлогыг тууштай баримтлана.
  • Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, хувийн аж ахуйг дэмжих замаар ажлын байрыг шинээр бий болгоно. Үндэсний үйлдвэрлэллийг дэмжих, урамшуулах бодлогыг тууштай баримтлана.
  • Үйлдвэрлэлд жилийн 2-3 хувийн хүүтэй банкны зээлийг нэвтрүүлнэ.
  • Жижиг дунд бизнесийг дэмжиж төрийн худалдан авалтын 20 доошгүй хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээр хэрэгжүүлэх журам тогтооно.
  • Малчин өрх бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах, суурин газрын хэрэглэгчид орон нутгийн, чанартай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх боломж бүрдүүлж, мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг хэт өсгөдөг монополь тогтолцоог арилгана.

Гурав дахь Хүчин Эвсэл

ХОЁР. ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ – ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ
2.1. Улсын төсвийн орлого, зарлагын хяналтыг ил тод болгон сайжруулж хариуцлага тооцдог болгоно. Төсвийн орлогыг эрс нэмэгдүүлэх дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
2.2. Олигархийн тогтолцоог бүрэн устгах зорилгоор төсвийн хөрөнгөөр хэрэгжих  төслүүдийг зөвхөн хувьцааных нь 90-ээс багагүй хувийг хөрөнгийн биржээр арилжаалсан олон нийтийн хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг нийтийн өмчит аж ахуйн нэгжүүд дунд тендер зарлаж гүйцэтгүүлнэ.
2.3. Монгол хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, Монгол хүний хөдөлмөрийг мөлждөг Монгол үндэстний эсрэг гэмт хэрэг болсон банкны хүүгийн боолчлолыг таслан зогсоож шударга хөдөлмөрөөр амьдрах бололцоог буй болгоно.
2.4. Банкны зээлийн хүүг олон улсын жишигт хүргэж бизнест урт хугацааны зээл олгох боломжийг бүрдүүлнэ.
2.5. Татварын бодлогыг шинэчилнэ.
2.6. Монголд үйлдвэрлэж байгаа бараатай ижил төрлийн барааны импортын татварыг нэмэгдүүлж дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.
2.7. Орон нутгийг хөгжүүлэх хөгжлийн санг байгуулж орон нутгийн бие даасан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.
2.8. Санхүү, хөрөнгө оруулалт болон даатгалын системийг олон улсын жишигт хүргэж иргэн бүрт хүртээлтэй болгоно.
2.9. Даатгалын системийг бүхэлд нь өөрчилнө. Тухайлбал өндөр настны асрамжийн даатгалыг шинээр бий болгоно.
2.10. Нийтийн албан хаагчийн цалин хангамж, хариуцлагыг хөгжингүй орны жишигт хүргэнэ.
2.11. Эдийн засгийн болон хамтын дэг журмыг онцлон хэрэгжүүлнэ. Чөлөөт зах зээлийн эдийн засаг биш харин дэг журамтай, хяналттай хамтын зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнийг хамтын эрх ашигт зориулан хэрэгжүүлнэ. Нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавина.
2.12. Эдийн засгийг улс ардын аж ахуйтай хослуулан олсон ашгийг тэгш зарчим
дээр тооцох. Эдийн засгийг зөвхөн банк, санхүүгийн бүтцээр тайлбарлах биш, улс
ардын аж ахуйн бүтээн байгуулалтаар залруулна.
2.13. Уул уурхай хэзээд Монголын ард түмний хөрөнгө байх болно. Ашигт малтмалыг тооцоотой хэрэглэнэ. Уул уурхайн лиценз бол хэзээ ч өмчлүүлэх лиценз биш. Лиценз зөвхөн ашигт малтмалыг хэрхэн эдийн засгийн ашигтай ашиглуулж Монгол улсын санхүүгийн чадварыг дээшлүүлэхэд л хэрэглэх зорилготой.
2.14. Мэдлэгт суурилсан Хөдөө аж ахуйг улс орны тэжээгч эдийн засгийн түвшинд зохицуулан хүргэх. Монгол улсын хөдөө аж ахуйг бүрдүүлэгч гол хоёр салбар болох мал аж ахуй болон газар тариаланг нийт хүн амын хоол хүнс болон эрүүл амьдрах гол тэжээгч эдийн засгийн түвшинд хүргэж хөгжүүлнэ. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, гаднаас хамааралгүй болгоно.
2.15. Улс төр, нийгэм эдийн засгийн бүх хүрээнд Монгол үндэстнийг мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх үндэстний хөдөлгөөнийг бүх бүс нутагт нэг зэрэг төлөвлөгөөтэй хэрэгжүүлнэ.
2.16. Монгол улсын эдийн засгийг биеэ даасан хийгээд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болгохын тулд гадаад валютын нөөц, тэтгэвэр, нийгмийн даатгалын сангуудын хуримтлалаас болон байгалийн баялгийн ашиг орлогоос бүрдсэн Үндэстний баялгийн хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулна. Үндэстний хөрөнгө оруулалтын сангууд нь Монгол улсын одоогийн болон ирээдүйн хөгжил дэвшлийг ханган, Монгол улсыг дэлхийн хэмжээний хүчирхэг эдийн засагтай байлгах гол нөхцлийг хангаж өгнө.
2.17. Хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, дундаж орлоготой айл өрхийн тоог 70 хувьд хүргэж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох хэсэг болгох эдийн засаг, нийгмийн нөхцлийг бүрдүүлнэ.
2.18. Эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, бизнест дарамт учруулж буй хууль тогтоомж, журмыг өөрчлөн шинэчилж, лиценз, тусгай зөвшөөрөл олголт, мэргэжлийн хяналтын үүргийг төрийн бус салбарын холбоодод шилжүүлнэ.
2.19. Банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлж, банкны байгууллагаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэнэ. Арилжааны банкны дүрмийн санг нэмэгдүүлж, төлбөрийн чадварыг сайжруулан, банк, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөн төлөвшүүлэхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой экспорт-импортын банк байгуулж, Улаанбаатар хотыг бүс нутгийн хэмжээний банк, санхүүгийн томоохон төв болгох эдийн засгийн орчинг бүрдүүлнэ.
2.20. Гол нэрийн хүнсний барааны бодит үнийг тогтвортой барих төрийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ.
2.21. Даяарчлагдсан дэлхийд үндэстний оршин тогтнох гол хүчин зүйл бол тухайн үндэстний төр нь улс дамнасан эдийн засгийн үйл ажиллагааг явуулах институтын тогтолцоог буй болгож хэр зэрэг үр бүтээмжтэй ажиллаж байгаагаас шалтгаалдаг. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулна.
2.22. Монголын үндэстний уламжлалт мал аж ахуйг орчин үеийн жуулчны аж үйлдвэртэй хослуулан экологийн тэнцвэртэй мэдлэгт тулгуурласан ногоон эдийн засгийн салбар болгон эко-туризмыг хөгжүүлнэ.
2.23. Экологийн сүйрэл авчирч буй эдийн засгийн үр ашиг муутай уул уурхайн замбараагүй ашиглалтыг зогсоож стратегийн ач холбогдолтой том орд газруудыг үе шаттайгаар одоогийн ба ирээдүйн үед хүртээмжтэй зарчмаар ашиглана.
2.24. Үндсэн Хуулийн 6-1-т заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтын дагуу бүх лицензүүдийг түтгэлзүүлэн авч Монголын ард түмний нийтийн өмчит Үндэстний корпорациудыг байгуулж Монголтой нөхөрсөг, найрамдалт харилцаатай улсуудтай хамтран ажиллана.
2.25. Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон стратегийн орд газруудын жагсаалтыг өргөтгөн төрийн эзэмших хувийг 51%-иас доошгүй байх зарчмийг хатуу баримтлана.
2.26. Улсын төсвөөс хөрөнгө гаргаж шинээр геологийн хайгуул хийж шинээр ашигт малтмалын ордыг нээх нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.
2.27. Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулан бий болгосон хуримтлалын зарим хэсгээр төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын “Чингисийн Монгол” сан байгуулж, олон улсын санхүүгийн зах зээлд эргэлтэнд оруулан улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад зохистой ашиглана.
2.28. Газрын тосны бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, шатдаг занар, хүрэн нүүрснээс хий, шингэн түлш үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангахын тулд ойрын, дундын, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүний импортыг төрийн мэдэлд авч, төрийн нөөцийн агуулахын аж ахуй байгуулан үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
2.29. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж амжилттай ажилллаж байгаа эх орны аж ахуйн нэгжүүдийг үнэт цаасны зах зээлд өргөнөөр хамруулахад онцгой анхаарна.
2.30. Хөдөө аж ахуйн бирж ажиллуулна.

ЗУРГАА: ҮЙЛДВЭРЖИЛТ – АМЬДРАЛЫН БАТАЛГАА

ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮР ТӨСЛҮҮД
6.1.      Таван толгойн нүүрсний уурхайгаас жилд 100 сая тонн хагас боловсруулсан нүүрс экспортлох бодлогыг концессийн хууль эрх зүйн орчноор бүрдүүлнэ.
6.2.      Оюутолгой ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулж зэсийн экспортыг нэмэгдүүлнэ.
6.3.      Төмөртэй, Хустайн төмрийн ордыг түшиглэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлнэ.
6.4.      Бага-Нуурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн метан хий, шингэрүүлсэн түлш, нийлэг эдлэл боловсруулах үйлдвэрийг байгуулахын зэрэгцээ 6-р Дулааны Цахилгаан Станцыг ашиглалтад оруулж дотоодын цахилгаан хэрэгцээг хангахын зэрэгцээ хөрш орнуудад экспортлогч үйлдвэрүүдийн бүтэц бүхий “Нүүрс-Эрчим хүчний цогцолбор” байгуулна.
6.5.      Бага-нуурын ДЦС-ын дулааныг ашиглан хүлэмжийн аж ахуйг цогцолбор байдлаар байгуулж хүнсний өргөн хэрэглээний нарийн ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
6.6.      Цайрын экспортыг нэмэгдүүлнэ.
6.7.      Газрын ховор металлын судалгааг хийж экспортыг нэмэгдүүлнэ.

ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЖДҮ
6.8.      Аймаг бүрт хүнсний үйлдвэр байгуулж аймгийн иргэд хөдөлмөрчдийг бүрэн хангах бодлого хэрэгжүүлнэ.
6.9.      Уул уурхай, ашигт малтмалаас аймаг орон нутагт орох орлогыг төвлөрүүлж “Шинэ хөдөө хөгжлийн сан” байгуулж ерөнхий сайдын дэргэдэх аймаг орон нутгийн ИТХ-ын дарга нараас бүрдсэн зөвлөлийг байгуулж тухайн аймгын хүн амд харьцуулсан тоогоор жигд хувиарлах зарчмыг баримталж ажиллана.
6.10.   Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Бага-Нуур, Налайх зэрэг хүн ам төвлөрсөн бүс нутгуудад аж үйлдвэрийн парк байгуулах төслийг хэрэгжүүлнэ.
6.11.   Хөрөнгө оруулалтын зээлээр орчин үеийн техник, шинэ технологийн шинэчлэлт хийх нөхцөлөөр хангана.
6.12.   Барилгын материал, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбарыг татварын хөнгөлөлттэй бодлогоор дэмжих төсөл боловсруулна.
6.13.   ЖДҮ-г дэмжих бодлогыг шинэ түвшинд гаргахын тулд тухайн жилийн төсвийн боломжийг харгалзан үзэж урт хугацааны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох бодлого баримтална.
6.14.   Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг олон улсын стандарт түвшинд хүргэнэ.

ҮЙЛЧИЛГЭЭ
6.15.   Хөшигт дэх олон улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж улс хоорондын ачаа тээврийн олон улсад өрсөлдөхүйц аж ахуйн нэгж байгуулж олон улсын зорчигч болон ачаа тээврийг хөгжүүлнэ.
6.16.   Бүх аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто замын сүлжээг бий болгоно.
6.17.   Үйлдвэрлэл хөгжүүлснээр хүн амын бодит орлогыг эрс нэмэгдүүлж БНСУ-ын иргэдийн түвшинд хүргэн “Монгол хүний” амьдралын баталгааг хангах зорилтыг шийдвэрлэж тэтгэмжээр өлөн зэлмүүн амьдрахыг халж хөдөлмөрийн үр шимээ хүртэн элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах нөхцлийг бий болгоно.
6.18.   Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцоно. Үүний тулд евро стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

ДОЛОО. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН БҮС, АЮУЛГҮЙ ХҮНС
7.1. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилэн хангайн бүсэд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглож ой мод, усны нөөцийн санг хамгаалах бодлогыг төрөөс хатуу чанд баримтлан хэрэгжүүлнэ.
7.2.  Мах сүүний чиглэлийн эрчимжүүлсэн аж ахуйг малын үүлдэр угсааг сайжруулах замаар хөгжүүлэн экспортыг дэмжинэ. Газар тариаланд дэвшилтэт технологи нэвтрүүлж хоршооллын хэлбэрийг төрөөс дэмжинэ.
7.3.  Хүнсний аюулгүй байдал, баталгаат хангамжийг бүрдүүлэх зорилгоор хүнсний улсын нөөцийн агуулах Улаанбаатар, Дархан, Орхон аймаг болон бүсийн төвүүдэд бий болгох. Эрүүл ахуйн шаардлага хангасан олон улсын жишигт нийцэхүйц хүнсний бөөний төвүүдийг байгуулах бодлого баримтлана.
7.4.  Багануурт хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй байгуулна.
7.5.      Спиртийн үйлдвэрлэлийг төрийн мэдэлд авна.
7.6.      Бүсүүдийн төвд тэжээлийн аж ахуйн цогцолборуудыг байгуулна.
7.7.      Хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтын ажлыг чанаржуулж эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжих бодлого боловсруулна.
7.8.      Байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжинэ.
7.9.      Сэлбэ, Туул, Улиастай, Дунд голуудын дагуу соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулна.
7.10.   Сэлбэ, Туул, Улиастай, Дунд голуудын дагуу соёл амралтын ногоон бүсийг хамгаална.
7.11. Улсын хэмжээнд усан сан, цөөрөм, хиймэл нуур олноор байгуулж усны нөөцийг нэмэгдүүлнэ.
7.12.   Цөөн малтай малчид, тариалангийн бага газартай тариаланчдын бизнесийг хамгаалах, зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлнэ.
7.13.   Байгалиа хайрлах уламжлалт зан үйл, ёс заншлыг төрийн бодлогоор дэмжинэ.
7.14    Дэлхийн цаг агаарын дулаарал, уул уурхайн нөхөн сэргээлт, цэвэр усны хямгач бодлого алдагдсан, гол горхи сүүлийн жилүүдэд олноор ширгэж байгаатай холбогдуулж шинээр усны яам байгуулах бодлогыг дэмжиж ажиллана.