Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Байгаль орчин, экологи

A- A A+
Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Байгаль орчин, экологи

Монгол Ардын Нам

  • Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсоож, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр гаргаж, улс орон даяар хэрэгжүүлнэ.
  • Байгалийн баялгийн нөөцийг экологи, эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр зөв зохистой ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  • Байгаль орчныг хамгаалах, байгалийг нөхөн сэргээх ажилд иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог өргөжүүлж, ажлын байр, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрх зүй, эдийн засаг, удирдлага зохион байгуулалтыг шинэчлэнэ.
  • Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэн доройтсон, бохирдсон орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу иж бүрэн хийлгэж, тухайн газрыг суурьшлын бүс, бэлчээрийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Байгалийн баялгийн ашиглалтыг сайжруулж, ногоон хөгжил, ногоон эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ.
  • Газрыг ашиглах, эзэмших, өмчлөх харилцааг зах зээлийн эдийн засгийн нийтлэгт жишигт нийцүүлэн газрын салбар дундын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, байгалийн бүх төрлийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Усны нөөцийн ашиглалтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.
  • Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангаж, нийслэл болон усан хангамж дутагдалтай төв, суурин газрыг цэвэр усаар найдвартай хангах шинэ эх үүсвэрийг бий болгоно.
  • Ой түүний дагалт баялгийг тогтвортой ашиглах, ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ.
  • Нэн ховор, ховор, аж ахуйн чухал ач холбогдолтой амьтдын тархац нутгийг тусгай хамгаалалтад авч, байгалийн гамшиг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Бэлчээрийн хэт талхагдлыг бууруулж, бэлчээрийг сэлгээтэй ашиглаж, байгалийн жамаар болон зориудаар нөхөн сэргээх эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлнэ.
  • Ахуйн болон аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр боловсруулан, хог хаягдал, түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулна.Байгалийн нөөцийн хомсдол, байгаль орчны бохирдол, доройтлыг зогсоож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангана.
  • Байгаль орчныг бохирдуулсны нөхөн төлбөр болон экологийн татвар, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, байгальд ээлтэй экологийн цэвэр технологийг дэмжинэ.
  • Нийслэл болон томоохон хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдолд тухай бүр мониторинг хийж, олон нийтэд шуурхай мэдээлэн холбогдох арга хэмжээ авч иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангана.
  • Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж орхигдсон газрыг нөхөн сэргээнэ.
  • Томоохон хот, суурин газрын болон уул уурхайн үйлдвэрлэлийн бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
  • Үйлдвэрлэл болон ахуйн хэрэгцээнд гадаргын усны нөөцийг түлхүү ашиглах бодлого хэрэгжүүлнэ.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, ногоон хэрэм үндэсний хөтөлбөр зэргийн хэрэгжилтийг ханган уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах, байгалийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бий болгоно.
  • Баг, сум бүр гол, горхи, булаг шандны эх, ундаргыг хамгаалж, хатаж, ширгэхээс сэргийлнэ.
  • Цаг уурын мэдээллийг өндөр нарийвчлалтай гаргаж, хэрэглэгчдэд шуурхай хүргэн уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс учирч болох эрсдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
  • Байгалийн сэргээгдэх эрчим хүч, нөөцийг ашиглан сүүлийн үеийн шилдэг техник, технологийг нэвтрүүлнэ.
  • Ногоон байгууламж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэн хүлэмжийн хийг бууруулах ажлыг олон улсын байгууллагын хамтын ажиллагаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

Ардчилсан нам

  • Орон нутгийн иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргана.
  • Амьсгалах агаартай, уух устай, аюулгүй амьдрах хоттой болох нөхцлийг бүрдүүлнэ.
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхит болон химийн хорт бодисын хэрэглээг багасгаж, онцгой хорт бодис худалдах, ашиглах, тээвэрлэх, хадгалах, импортлоход тавих хяналтыг хүчтэй болгоно.
  • Томоохон гол мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усны сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангана. Хөв цөөрмүүдийг аймаг бүрт байгуулна.
  • Гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, гол усыг эзэнтэй болгоно.
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ.
  • Ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, ойг зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтрүүлнэ.
  • Устах аюулд орж байгаа амьтан, ургамлаа хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлнэ.
  • Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нөхөн сэргээлтийн хөрөнгийн баталгаа гаргадаг тогтолцоог бий болгоно.
  • Уул уурхайн нөхөн сэргээлтэд “дүйцүүлэн хамгаалах” механизмыг нэвтрүүлнэ.
  • Байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

Иргэний Зориг Ногоон Нам

  1. Улаанбаатар хотод метро байгуулснаар автозамын тугжрэлийн асуудлыг шийдвэрлэнэ.
  2. Улаанбаатар хотыг ногооруулах 1 сая мод хөтөлбөр хэрэгжүулнэ. Хотын иргэн бүр өөрийн модтой болно.
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
  1. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн байгалийн баялаг# газар нутгаа харь хэлтэнд барьцаалан зээлдэх биш харин уе үеийн монголчуудын амьдралыг дээшлүүлэх даацтай буюу олон тулгуурт, тогтвортой, иргэдийн оролцоотой "ногоон" эдийн засгийн бүтцийг бий болгоход зориулна.
  2. Даацтай хөгжил, байгаль орчны асуудал бол Монгол улсын хөгжлийн тэргүүлэх № 1 чиглэл гэдгийг Үндсэн хуульд суулгаж, дэлхий даяар, НҮБ ба олон улсын бүх байгууллагуудад зарлан тунхаглана.
ТАВАН 20-ИЙН ЗОРИЛТУУД
  1. 2020 он хүртэлх хугацаанд байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын 20%-д хүргэнэ.
  2. Эрчим хүчний ур ашгийг 2020 он гэхэд 20 хувиар дээшлүүлж, сэргээгдэх эрчим хүчийг 20 %-д хүргэнэ.
  3. Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн цахилгаан станц барих, цөмийн түлш үйлдвэрлэх, цөмийн хаягдлыг байршуулахыг хатуу хориглоно
  4. 2013 оноос эхлэн Засгийн гаэрын тендерт "ногоон худалдан авалт"-ыг тусгайлан оруулж, 2020 он гэхэд 20 хувь болгоно.
  5. 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 20% багасгана.
  6. Байгалийн баялгийг хамгаалагч, ашиглагч, эзэмшигчид нь үйл ажиллагаагаа нутгийн өөрөө удирдах байгууллагад тайлагнадаг, цаашдын үйл ажиллагааг хамтран шийддэг тогтолцоонд шилжинэ.
  7. Газар ашиглалтын орон нутгийн бодлогыгтөрийн хэмжээнд нэгтгэж, бэлчээрийн, гааар тариалангийн, байгалийн нөөц ашиглалтын газруудыг нэгдсэн системээр зохицуулна.
  8. Ногоон бизнесийг тэргүүн ээлжинд татвар, гааль, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих иж бүрэн арга хэмжээг 2013 оноос яаралтай хэрэгжүүлж эхлэнэ.

Шударга ёс эвсэл (МАХН+МҮАН)

  • Усны хэрэглээг зохистой болгох, нуур цөөрмийг сэргээж, шинээр үүсгэх, усан сангууд байгуулах бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.
  • Илүүдэл ус (шар усны үер)-ыг ашиглах хөтөлбөр боловсруулна.
  • Ой модыг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг шинэчлэн ойгоос нэг мод авч ашиглавал гурван мод суулгах зарчмыг хатуу мөрдлөг болгоно.
  • Тахилгатай уул овоо, малчдын бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, булаг шандын эх, рашаан, гол усны хагалбар, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгоно.У
  • лс ардын аж ахуйн салбаруудад техник технологиудыг сонгохдоо байгальд ээлтэй байх зарчмыг үндсэн шалгуур болгоно.

Иргэний Хөдөлгөөний Нам

3. Эзэнтэй нутаг
Нутгийн өөрөө удирдах ёс

  • Төвлөрлийг сааруулж иргэд нутаг орондоо эзэн байж амьдрал ахуйгаа бие даан шийдвэрлэх боломж бүхий нутгийн өөрийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • ИТХ-ын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлж, орон нутгийн татварын тогтолцоог боловсронгүй болгоно.
  • Нутгийн унаган давуу талд үндэслэн хоршин нэгдэх жам ёсны үйл явцад туулгуурласан бүс нутгийн хөгжлийг хангана.
Байгаль орчин, экологи
  • Эдийн засгийн үйл ажиллагаа, түүний дотор уул уурхайгаас байгаль орчин, нийгэмд үзүүлж буй сөрөг үр дагаварыг бууруулах, арилгах, байгалийн нөөцийг ариг гамтай, хойч үедээ хүртээмжтэй ашиглах, эдийн засгийн оновчтой төрөлжүүлэлт хийх бодлого хэрэгжүүлнэ. Байгаль орчныг хамгаалах олон улсын гэрээ, хөгжлийн зорилтуудын хүрээнд хүлээсэн үүргийн биелэлтийг хангана.
  • Уламжлалт мал аж ахуйд суурилсан монгол төрх, эмзэг байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, цаг уураас хамааралтай малчдын амьжиргааг хамгаалах бодлого баримтална.
  • Уур амьсгалын өөрчлөлтийг тооцон, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, химийн хорт ба аюултай бодисын сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр техник технологи, зохион байгуулалтын арга хэмжээ авч өнөөгийн экологийн сүйрлийг зогсоож,Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Байгаль орчны удирдлага

  • Бодлого, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хянах тогтолцоог эрс сайжруулна. Мэргэжлийн болон аудитын хяналт хийх нөөцийг нэмэгдүүлнэ. Экологийн хөдөлгөөнт цагдаагийн албыг байгуулна.
  • Тусгай хамгаалалттай газрын тухай хууль тогтоомжийг чангаж, хэрэгжилтийг нь хангана. Нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтанд авах Мянганы хөгжлийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөг нь буруулах талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлж байгаль орчны удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангана.
  • Хүний үйл ажиллагаанд сүйдсэн газар нутаг, хохирлын цар хэмжээг тогтоож, нөхөн сэргээх, хор уршгийг арилгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Байгалийн гамшиг, байгаль орчны доройтлоос үүдэлтэй эрсдэлээс нэн ялангуяа хүн амын эмзэг бүлгийг хамгаалах бодлого баримтална.
  • Усны нөөцийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах, чанарын стандартыг хангах, усны нөөцийг ашиглах хэмнэлттэй аргыг чухалчлан үзэж, үйлдвэрлэл, эрчим хүч, тариаланд усыг зохистой ашиглах, “Гол, мөрний сав газрын нэгдсэн менежмент”-ийн зарчмыг хэрэгжүүлнэ.
  • Байгалийн баялгийн үнэлгээ, ашиглалтын өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчилж, экологийн урамшуулал, татвар, аудит, торгууль, стандартын эрх зүйн шинэ орчинг бий болгоно.
  • “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”- ийг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.

Эрдэс баялагийн ашиглалт

  • Эрдэс баялаг нь нөхөн сэргээгдэхгүй нөөц болохыг ямагт санан зайлшгүй ашиглах хэрэгцээтэй тохиолдолд орон нутаг, үндэсний хэмжээний ард иргэдийн хэлэлцүүлэгт тулгуурлан үүсч болох эерэг, сөрөг үр дагавар, эдийн засгийн хөгжлийг хангах бодит боломж байгаа эсэхийг дэнслэн шийддэг эрх зүйн орчин, механизмыг бүрдүүлнэ.
  • Уул уурхайн олборлолт, эрдэс баялгийн салбарт дахин шинэчлэлт, хуваарилалт хийж, эх орны эрдэс баялгийг иргэдийн мэдэлд, хуулийн хамгаалалтанд авна.
  • Ашигт малтмал эрдэс баялгийн төв бирж байгуулж, түүхий эд, бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнээр экспортлох бодлого баримтлана.
  • Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж бүс нутгийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлнэ.

Эрүүл төр, эрүүл амьдрал, эрүүл нутгийнхаа төлөө
хамтдаа зүтгэе.
Зоригтой, сэтгэлтэй шинэ хүчний төлөө саналаа өгөөрэй.

Гурав дахь Хүчин Эвсэл

ДОЛОО. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ – НОГООН БҮС, АЮУЛГҮЙ ХҮНС
7.1. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилэн хангайн бүсэд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглож ой мод, усны нөөцийн санг хамгаалах бодлогыг төрөөс хатуу чанд баримтлан хэрэгжүүлнэ.
7.2.  Мах сүүний чиглэлийн эрчимжүүлсэн аж ахуйг малын үүлдэр угсааг сайжруулах замаар хөгжүүлэн экспортыг дэмжинэ. Газар тариаланд дэвшилтэт технологи нэвтрүүлж хоршооллын хэлбэрийг төрөөс дэмжинэ.
7.3.  Хүнсний аюулгүй байдал, баталгаат хангамжийг бүрдүүлэх зорилгоор хүнсний улсын нөөцийн агуулах Улаанбаатар, Дархан, Орхон аймаг болон бүсийн төвүүдэд бий болгох. Эрүүл ахуйн шаардлага хангасан олон улсын жишигт нийцэхүйц хүнсний бөөний төвүүдийг байгуулах бодлого баримтлана.
7.4.  Багануурт хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй байгуулна.
7.5.      Спиртийн үйлдвэрлэлийг төрийн мэдэлд авна.
7.6.      Бүсүүдийн төвд тэжээлийн аж ахуйн цогцолборуудыг байгуулна.
7.7.      Хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтын ажлыг чанаржуулж эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжих бодлого боловсруулна.
7.8.      Байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжинэ.
7.9.      Сэлбэ, Туул, Улиастай, Дунд голуудын дагуу соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулна.
7.10.   Сэлбэ, Туул, Улиастай, Дунд голуудын дагуу соёл амралтын ногоон бүсийг хамгаална.
7.11. Улсын хэмжээнд усан сан, цөөрөм, хиймэл нуур олноор байгуулж усны нөөцийг нэмэгдүүлнэ.
7.12.   Цөөн малтай малчид, тариалангийн бага газартай тариаланчдын бизнесийг хамгаалах, зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлнэ.
7.13.   Байгалиа хайрлах уламжлалт зан үйл, ёс заншлыг төрийн бодлогоор дэмжинэ.
7.14    Дэлхийн цаг агаарын дулаарал, уул уурхайн нөхөн сэргээлт, цэвэр усны хямгач бодлого алдагдсан, гол горхи сүүлийн жилүүдэд олноор ширгэж байгаатай холбогдуулж шинээр усны яам байгуулах бодлогыг дэмжиж ажиллана.