Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Хөдөлмөр, нийгмийн хамгаалал

A- A A+
Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Хөдөлмөр, нийгмийн хамгаалал

Монгол Ардын Нам

  • Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс сайтай, тогтвортой ажлын байртай болгоно.
  • 300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг хөгжингүй улс орны түвшинд хүртэл бууруулна.
  • Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр шинээр барина. Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулсан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • “Малжуулах сан” байгуулна. Боломжтой айл өрхийг туслах аж ахуй эрхлүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Сум бүрт жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуй үйл ажиллагаагаа явуулах барилга байгууламжийг бий болгоно.
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг орон нутагт нэвтрүүлнэ.
  • Залуучууд, 40-өөс дээш насныхан, шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Мэргэжилтэй ажилчдыг сурган бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг хөрөнгө оруулагч, ажил олгогчтой хамтран зохион байгуулна.
  • Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллахыг урамшуулж дэмжинэ. - Мэргэжлийн сургалтын агуулга, техник, тоног төхөөрөмжийг ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчилнэ.
  • Дадлагын бааз үйлдвэрүүдийг бий болгож, үйлдвэрлэлийн сургалт, зайны, онлайн болон шавь сургалтыг нийгмийн түншүүдтэй хамтран зохион байгуулна.
  • Иргэдэд мэргэжил олгох, бүтээмжтэй ажиллах ур чадвар, соёл эзэмшүүлэх сургалт, үйлчилгээг өргөжүүлнэ.
  • Иргэний хөдөлмөрийн харилцаанд оролцох чадамжийг дээшлүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд Үйлдвэрчний эвлэл байгуулах, хамтын гэрээ, хэлэлцээрээр цалин хөлс, хангамжаа нэмэгдүүлэх зарчмыг тууштай дэмжинэ. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлнэ. Хүн амын орлого багатай хэсгийг тэтгэж, дундаж орлоготой болгоход тусална.
  • Байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг болгоно.
  • Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжих бодлого явуулна.
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, борлуулах малчдын хоршоо, сүлжээг татварын бодлогоор дэмжинэ.
  • Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлтийг бүрэн нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ.
  • Хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын түвшинд хамтын гэрээ, тарифын хэлэлцээр байгуулах замаар жил бүр шийдвэрлүүлнэ.
  • Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож олгох хэлбэрийг нэвтрүүлнэ.
  • Хүн амын орлого багатай хэсгийн орлогын албан татварын хэмжээг бууруулна.
  • Хүн амын өргөн хэрэглээний гол нэр төрлийн барааны үнийг улсын хэмжээнд ижил түвшинд байлгах зохицуулалтын бодлого хэрэгжүүлнэ.
  • Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сум хөгжүүлэх зэрэг Засгийн газрын тусгай сангуудаас зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр хөдөөгийн иргэд, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааг дэмжинэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, хөдөлмөр эрхлэх бололцоог хангана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгоно. Нийгмийн даатгалын тогтолцоог ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан шинэчлэн сайжруулна.
  • Бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинг бүрэн нөхөх хэмжээнд нэмэгдүүлэх арга хэмжээг жил тутам хэрэгжүүлнэ.
  • Үнэ, цалингийн өсөлттэй уялдуулсан индексийг тогтоох замаар нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн зөрүүг арилгана.
  • Тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн орлогоос хуримтлалын сан байгуулна.
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тэтгэврийн даатгалд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан эрсдэлийн /малын, бичил бизнесийн/ даатгалын тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  • Малчдын хөдөлмөрийн онцлогийг харгалзан тэтгэврийн насыг өөрчлөх асуудлыг судалж шийдвэрлэнэ.
  • Тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоо бий болгоно.
  • 2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна.Нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгож, хүн амын амьдралын баталгааг хангана.
  • Орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлнэ.
  • Орлого багатай өрхийн нийгмийн суурь үйлчилгээнд дэмжлэг үзүүлнэ.
  • Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхдэд олгож буй нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих түвшинд хүргэнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгоно.
  • Аймаг, дүүрэг бүрт сэргээн засалтын төв байгуулна.

Ардчилсан нам

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого:
  • Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг өөрчлөн зохион байгуулж хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалт, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Хөдөлмөрийн яам байгуулна.
  • Залуучууд болон 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэнийг ажлын байраар хангах хүрээнд:
  • Ажилд авсан аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ.
  • Ажил хайж байгаа иргэнийг дахин сургалтад хамруулна.Нөхөрлөл, хоршоо байгуулахыг бүх талаар дэмжинэ.
  • Хот суурингаас хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажиллагсдыг дэмжих зэрэг ажлыг зохион байгуулна.
  • Ажлын байр бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэнэ.
  • Бүх сум, дүүрэгт ажил хайгч болон ажил олгогчтой шууд уулзуулах хөдөлмөр зуучлалын мэдээллийн онлайн сүлжээг нэвтрүүлнэ.
  • Эх /эцэг/ нь төрүүлсэн хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхдийг 3 нас хүртэл өөрөө асран хүмүүжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ.
Нийгмийн хамгааллын бодлого:
  • Олон давхаргат тэтгэвэрийн тогтолцоог нэвтрүүлж уул, уурхайн баялагийн орлогоос баялагийн сан байгуулж, сангийн 60 хүртэлх хувийг ирээдүйн тэтгэвэрийн сангийн нөөц болгоно
  • 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсаныг ажилласанаар нөхөн тооцох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон буюу 1995 оноос өмнөх ажилласан жил, авсан цалингаасаа тооцож тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийн зөрүүг арилгана.
  • Зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төвийг аймаг, дүүрэг бүрт бий болгоно.
  • Ахмадуудыг нийгмийн тустай ажил эрхлэх, хамтарч ажиллах санаачлагыг дэмжинэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн хэмжээг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэнэ.
  • Цөөн мал бүхий малчин өрхийн амьдралыг баталгаажуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ
  • Өндөр настны асрамжийн төвийг хувийн хэвшлийн байгууллага шинээр байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • 16 нас хүртэлх өнчин, хагас өнчин хүүхдийн эдийн засгийн баталгааг төрөөс хариуцна.
  • Хараагүй иргэдэд зориулсан явган хүний зам, замын хөдөлгөөнд оролцоход дуутай гэрлэн дохиоллыг нэвтрүүлэх асуудлыг хот төлөвлөлтийн бодлогод тусгана.
  • Шинээр баригдаж буй орон сууц, сургууль, үйлчилгээний газарт тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат, зам тавих асуудлыг барилгын стандартад нэвтрүүлнэ.

Иргэний Зориг Ногоон Нам

  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшин болон үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тоггоох итгэлиүүрийг бий болгож, нэмэгпүүлнэ.
  • Иргэдэд үндсэн ажлынхаа зэрэгцээ цагийн ажил хийж амьдралаа дээшлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж өгнө.
  • "Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого"-ыг батлуулж, залуучуудын эрүүл мэнд, боловсролын талаар болон ажлын байр, цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэнэ.
  • 35-аас дээш насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр ажилгүйдлийг 50% бууруулна.
  • Хөдөлмөрийн харилцаанд шударга ёсыг тогтоож, ижил хөдөлмөрт адил цалин хөлс олгох зарчмыг хэрэгжүүлнэ.
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулна.
  • Бэлэн мөнгө хавтгайруулан тараадгийг зогсоож, нийгмийн халамжийн гол урсгалыг халамж зайлшгүй шаардлагатай ахмад настан, хөгжпийн бэрхшээлтэй иргэд рүү чиглүүлснээр эдгээр хүмүүсийн амьдралын батлагаажих түвшинг өнөөгийнхөөс хоёр дахин нэмэгдүүлнэ.
  • Сул чөлөөтэй ажлын байранд эмэгтэйчүүд тэргүүлсэн өрхийн гэр бүлийн гишүүдээс авч ажиллуулах санаачлага гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага" болгон зарлаж, урамшуулал хөнгөлөлт эдлүүлнэ.
  • Өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдэд зориулж орон байрны нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн түвшинд ойртуулж, эрдэмтэд, шинжлэх ухаан, технологийн боловсон хүчний хөдөлмөрлөх нөхцөл, амьжиргааны баталгааг сайжруулна.
  • Гадаадаас ажиллах хүч авах тоонд хязгаар тогтоож, зөвхөн нарийн мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулна.Нийгмийн даатгалыг бүхэлд нь хариуцлагажуулж, хүний төлөө үйлчилдэг тогтолцоо болгон өөрчилнө.
  • Тэтгэврийн даатгалын нэрийн дансны мэдээллийг даатгуулагчдад хургуүлэх, даатгуулагч нь нэрийн дансан дахь хуримтлалаа бүрэн вахиран зарцуулах, гэрээслэлийн дагуу өв залгамжлагчдаа шилжүүлэх, орлогод тооцсон хүүг ил тод мэдээлэх зэргийг зохицуулсан эрх зүйн шударга орчинг бүрдүүлнэ.
  • Гадаад оронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулах хууль эрх зүйн зохицуулалтыг хийнэ.
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барьцаанд тавих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хатуу хориглоно.

Шударга ёс эвсэл (МАХН+МҮАН)

  • Монгол хүний нөөцийн алтан санг бүрдүүлнэ. Мэдлэг, ур чадвар, мэргэшилд нь тохирсон цалин хөлс, эдийн засгийн баталгаагаар хангах замаар авилга, хээл хахуулиас ангид, үнэнч шудрага, ёс суртахуунтай, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлнэ.
  • Гадаадад нарийн мэргэжлээр ажиллаж, амжилт, бүтээл гаргаж буй Монгол Улсын иргэнийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр, эх орондоо тодорхой ажил, албан тушаалд урьж ажиллуулах боломж нөхцлийг бүрдүүлнэ.
  • Орлогын хэт ялгааг багасгаж, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгоор хүн амын орлогын шаталсан татварын тогтолцоонд шилжинэ.
  • Нийгмийн хувьсгалын хүрээнд ядуурал, ажилгүйдлийг арилгаж, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж, иргэдийнхээ амьдралын түвшин ба чанарт томоохон өөрчлөлт хийхийг зорино.
  • Ядуурлыг тооцох шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, өрх бүрийг ажлын байртай, байнгын орлоготой болгох замаар ядуурлыг бууруулах цощ арга хэмжээ авна.
  • Өрхийн тэргүүний нийгэмд хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодотгож нэг талаас төр, нөгөө талаас өрхийн тэргүүнийг оролцуулсан "Төр-өрхийн гэрээг" байгуулна.
  • Ахмад үедээ хүндэтгэлтэй хандаж, тэтгэвэрийн насныханы нийгмийн амьдралд оролцох боломжийг өргөтгөх бодлого явуулна.
  • Сурлага, хүмүүжлээрээ тэргүүлэгч хүүхдүүдийн эцэг эхчүүдийг төрөөс урамшуулах бодлого явуулна.
  • Хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.
  • Монгол хүүхдийг гадаадын иргэдэд үрчлүүлэхийг хориглож, дотооддоо өнчин хүүхэд үрчлэн авахыг урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан "Төрийн орон сууцны сан" байгуулах бодлого боловсруулна.
  • Хашааны газрыг орон сууцаар солих ажлыг дэмжих тогтолцоог бий болгоно.
  • Хотын захын хорооллын замыг сайжруулах иргэдийн санаачлагыг дэмжиж "гэр хорооллын зам" төсөл боловсруулна.Үйлдвэр үйлчилгээ, орон сууцны цогцолбор, тосгон суурин шинээр байгуулах, нийслэлийн нягтралыг багасгахад чиглэсэн иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжинэ.
  • Худалдаа эрхэлж буй иргэдийн ажиллах орчныг сайжруулж, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "Тохилог зах" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Малчдын өвөлжөөг үл хөдлөх эд хөрөнгө хэмээн үзэж, улсын бүртгэлд хамруулж баталгаажуулах бодлого баримтална.
  • Малчин өрхийн ахуйн соёлын хэрэглээг дэмжих, техникжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Мал аж ахуйг эрчимжүүлж, мал эмнэлэгийг сэргээн, малын эрүүлжүүлэлтийг олон улсын стандартад хүргэж, мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

Иргэний Хөдөлгөөний Нам

<Төрийн үйлчилгээг сайжруулна:
  • Төрийн үйлчилгээний журам, стандартыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг нь хангана.
  • Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэдэг хэв журам сахиулах, нийтийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна нэн ялангуяа нийтэд үйлчлэх чиг үүргийг тодорхой болгож үйл ажиллагааг нь сайжруулна.
  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, хөнгөн шуурхай болгох зорилгоор төрийн үйлчилгээг Интернетээр авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Жендэрийн тэгш эрх, охид эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангахад бодитой өөрчлөлт хийнэ:
  • Жендэрийн эрх тэгш байдлын тухай үзэл баримтлалыг үндэсний хөгжлийн бодлогод тусгаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх бодлого зохицуулалтын эрх мэдэл бүхий бүтцийг Засгийн газарт бий болгоно.
  • Хүн амаа өсгөх бодлогыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйгээр дахин боловсруулж нөхөн үржихүйн эрхийг бодлого, хуулиар хамгаална.
  • Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг баталгаажуулж, хэрэгжилтийг хангах бүх арга хэмжээ авна.
  • Олон хүүхэдтэй эхчүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг нэн тэргүүн ажлын байраар хангах арга хэмжээ авна.
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээг иргэний нийгмийн оролцоотой авч хэрэгжүүлнэ.
  • Эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, насжилтыг тодорхой бодлогоор дэмжинэ.

Гурав дахь Хүчин Эвсэл

ГУРАВ. НИЙГМИЙН БОДЛОГО – ИРГЭН БҮРТ
3.1. Нийгмийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэн боловсруулна.
3.2. Ядуурлын эсрэг дайн зарлаж чинээлэг дундаж давхаргыг нийгмийн зонхилох хэсэг болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
3.3. Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцдог тогтолцоонд шилжиж, цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эдийн засгийн орчинг бүрдүүлнэ. Ахимаг насны буюу 40-өөс дээш насны хүмүүсийн ажил эрхлэлтийг дэмжих бодлого явуулна
3.4. Монголын ард түмнийг боолчилсон халамжийн бодлого гэгчийг таслан зогсоож хүмүүнлэг, хөгжилд тулгуурласан нийгмийн халамжийн тогтолцоог цогцлоон байгуулна.
3.5. Өмч болон эрх мэдлийг “шударга ёс” зарчим дээр тулгуурлан түүнд тохирсон бодлого явуулах. Өмчийг хуваарилах мөн эрх мэдлийг хуваарилахдаа улс төрийн “шударга ёс”-ны зарчмыг барина. Иргэн бүрийн өмчтэй байх эрх болон боломжийг баталгаажуулах.
3.6. Хамтран оршин тогтнох хариуцлагыг иргэдэд сурталчилах. Хот суурин газар хамтран амьдарч нийгмийн бүтцийг бүрдүүлэхдээ нэг нэгнийгээ хүндэтгэж бусдын өмнө алдаагаа ухамсарлаж, иргэд хоорондоо хариуцлагатайгаар нийгмийн амьдралд оролцох үндэстний тогтолцоог бий болгоно.
3.7. Иргэн бүрийн нийгэмд оролцох оролцоо, төрөөс хүртэх халамж болон өмчлөх харьцаанд цоо шинэ улс төрийн бодлого барина.
3.8. Эрэгтэйчүүд, эхчүүд болон гэр бүл, залуучуудын талаарх бодлогыг “эв нэгдэл” гэсэн зарчим дээр хэрэгжүүлэх. Ардчиллын жилүүдэд мэргэжлийн салбарууд хямралд орсноор эрэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг суларсан бөгөөд үүгээр эрэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг мөн суларсан. Үүнийг жендерийн бодлогоор залруулна. Эмэгтэйчүүд болон эхчүүдийн гэр бүлийн амьдралд болон үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх бодлого явуулна. Залуучууд, дунд үеийнхэн болон хөгшид настайчууд гэсэн үе үеийнхний хооронд ялгаа үүсэх биш харин “эв нэгдэл” гэсэн нийгмийн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
3.9. Нярайлсан эхчүүдийн хүүхдээ асран хүмүүжүүлэх үүргийг Монголын үүрд оршин тогтнохын төлөөх ариун хөдөлмөр гэж үзэж, эдгээр эхчүүдийг хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл нь төрөөс дэмжих бодлого баримтлана.
3.10. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн ёс суртахуун, үнэн зөв, эв нэгдэл, хөгжлийн төлөө ажиллах ёстой бөгөөд үүний тулд хэзээд иргэдэд ил тод, нээлттэй байх ёстой. Иргэд дуртай цагтаа хэвлэл мэдээллээс үнэн зөв мэдээлэл шаардах эрхтэй.
3.11. Монголын үе үеийн үр хүүхдүүдийг эрүүл саруул хүмүүжүүлэхийн эсрэг архи, хар тамхи, садар самуун болон гэмт хэрэг сурталчилсан хэвлэл мэдээллийг таслан зогсооно.
3.12. Үйлдвэрчний эвлэлийн бодлогыг дахин харж нэгдүгээрт ажил, хоёрдугаарт хөдөлмөр гэсэн хоёр зарчим дээр төвлөрүүлнэ. Гэртээ сууж бага насны хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх ажлыг хөдөлмөр гэж үзэн төрөөс санхүүжүүлэх бодлогыг
баримтална. Хөдөлмөрийн гэрээг олон улсын стандартад тохируулан боловсруулна. Иргэдийн нэг бүрчилсэн орлого болон цалингийн стандартыг боловсруулж нэвтрүүлэхийн төлөө ажиллана.
3.13. Үйлдвэрчний эвлэлтэй бүх талаар хамтран ажиллаж, цалин хөлс, тэтгэвэр
тэтгэмжийг ҮНБ, ДНБ-ний өсөлттэй уялдуулах бодлого баримтлана.
3.14. Монгол үндэстний стратегийн ач холбогдол бүхий шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг бүх бүс нутагт хөгжүүлнэ.
3.15. Замын түгжрэл болон замбараагүй барилгын асуудлыг хот төлөвлөлтийн шинэчилсэн бодлогоор шийднэ.
3.16. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог боловсронгуй болгож, ҮНБ, ДНБ-ний өсөлттэй оновчтой уялдуулан нэмэгдүүлж, төрөөс үзүүлэх тэтгэмжийг олон хүүхэдтэй ядуу гэр бүл, хүн амын орлого багатай ядуу болон дундаж орлоготой хэсэг бүлэг рүү чиглүүлнэ.
3.17. 35 – 55 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн асуудлын хууль эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулах бодлогыг боловсруулна.