Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Эрүүл мэнд

A- A A+
Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Эрүүл мэнд

Монгол Ардын Нам

  • Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах орчинг бүрдүүлж, өрх гэр, иргэн бүрт хүрч үйлчилнэ.
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрх айл, иргэн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэж, иргэд эмнэлгийн байгууллага, эмчээ сонгон үйлчлүүлэх боломж олгоно.
  • Нийгмийн эрүүл мэндийн төвийг бүх аймаг, дүүрэгт байгуулж, иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тогтолцоог бүрдүүлнэ.
  • Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гаргаж, төр, гэр бүл, иргэн үүрэг хариуцлагыг сайжруулна.
  • Эх нялхсын эндэгдлийг тууштай бууруулна.
  • “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болж, 0-18 насны хүүхдийн эмчилгээ оношилгооны төв байгуулна.
  • 0-5 насны хүүхдийн амбулаторийн эмчилгээний эмийн зардал, хүүхдийн шүдний цоорлын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын санд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
  • Эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбон “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Түргэн тусламжийн үндэсний сүлжээг бэхжүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг иж бүрэн тоноглогдсон явуулын амбулатортой болгоно.
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгож, иргэдээс гарах эрүүл мэндийн төлбөрийг багасгана.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн салбарын зардлыг 6 хувьд хүргэж, Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгана.
  • Эрүүл мэндийн байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас ижил тарифын дагуу санхүүжүүлнэ.
  • Дотоод, гадаадын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж, эмчилгээ, оношилгооны орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлж, эрх зүйн орчин болон ажиллах нөхцөлөөр хангана.
  • Жил бүр 300-аас доошгүй их эмч, сувилагчийг өндөр хөгжилтэй орнуудад мэргэшүүлж, дадлагажуулна.
  • Орчин үеийн оношилгоо эмчилгээний үндэсний төвийг байгуулж, монгол улсад эмчлэгдэх боломжгүй байгаа өвчний нэр төрлийг 50 хувиар бууруулан, гадаад руу явдаг урсгалыг эрс багасгана.
  • Сувилагч бэлтгэх тоог жил бүр нэмэгдүүлж, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагад эмч, сувилагчийн харьцааг 1:3 болгоно.
  • Эмнэлгийн мэргэжилтнүүдийг жил бүр В гепатитын эсрэг болон улирлын томуугийн дархлаажуулалтад, эрүүл мэндийн ажилтнуудыг эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулна.
  • Эрүүл мэндийн ажилтны цалин хөлс, урамшууллыг үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан шинэчлэн мөрдүүлнэ.
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний зардлын зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалын санд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хавдрын зарим тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын санд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Эмийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийг шаардлага хангасан чанартай эмээр хангана.
  • Эм, хүнсний бүтээгдэхүүнийг лаборатораар заавал шинжилдэг болно.
  • Хүрээлэн буй орчны хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлж, төрөлжсөн лабораторийг байгуулна.
  • Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол ба эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Стандартын шаардлага хангаагүй архи, тамхи, эм, хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх, хянах үндэсний хяналтын системийг шинээр бий болгоно. Спортын материаллаг баазыг бэхжүүлж, тодорхой төрлүүдээр дэлхийн түвшинд өрсөлдөнө.
  • Спортын материаллаг баазыг бэхжүүлж, олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам бүхий 20-30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, хотхон байгуулна.
  • Сум бүрт биеийн тамир, спортын ил задгай талбай, заал барьж, арга зүйч ажиллуулна.
  • Өвлийн спортын үндэсний цогцолбор, бүх дүүрэг, аймгийн төвүүдэд спорт чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн барьж ашиглалтад оруулна.
  • Спортын төвлөрсөн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, тив, дэлхийн чанартай тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулна.Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх нийтийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ.
  • Хүн амыг чийрэгжүүлэлтийн сорилд хамруулна.
  • Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийг хөгжүүлнэ.

Ардчилсан нам

 Эрүүл чийрэг Монгол хүн
  • Шударга өрсөлдөөн сонголтонд суурилсан хамгийн чанартай эрүүл мэндийн оношлогоо эмчилгээ үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт мөн.
  • Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2013 онд 5 дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.
  • Эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, даатгалын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлнэ.
  • Оношлогоо, эмчилгээний чанарын хяналтын үнэлгээг үндэслэн улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг тарифийн ялгаваргүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
  • Өрхийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлнэ.
  • Эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг төрийн албаны бүтцээс гаргаж нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүдийн санхүүгийн бие даасан үйл ажиллагааг хангаж, эмч сувилагчдын ажлын ачаалал, ур чадварт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Төсвийн санхүүжилтыг эрүүл мэндийн даатгалын сантай уялдуулж, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээр үйлчлэх үйлчилгээг эрүүл мэндийн, даатгалд хамруулж, өрхийн эрүүл мэндийн төв, гэрээнд заагдаагүй бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр аль ч эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах боломжтой болгоно.
  • Телемедицины үндэсний сүлжээг байгуулж, зайн оношлогоог өргөтгөнө.
  • Эмнэлгийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээг бий болгож, алсын дуудлагад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах нөхцлийг бүрдүүлж, явуулын болон сэхээн амьдруулах тасгуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Нэг өвчтөнд ногдох сувилагчийн тоог олон улсын жишигт хүргэж өвчтөнд үйлчлэх асаргаа сувилгааны чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
  • Анагаахын боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэшлийн эмчийг дотоод, гадаадад бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Эх хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
  • Оношлогоо эмчилгээний үндэсний төвийг ашиглалтад оруулж, оношлогоо эмчилгээнд анагаахын шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, иргэн хүн эх орондоо эмчлэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Хүүхдэд гэр бүл, цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, орчны эрүүл мэндийг сайжруулах бодлогыг нийгмийн эрүүл мэндийн үндсэн чиглэл болгож, утаа хөрс усны бохирдолтоос болж эрүүл мэндээр хохирсон иргэний оношлогоо, эмчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Аймаг, нийслэл, дүүрэгт усан бассейн бүхий спортын ордон барих ажлыг үргэлжлүүлж, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай шинээр барьж хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, хот, суурин газар, байгууллага хамт олон, өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой уялдуулан эмчилгээ, сувилгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлж, рашаан сувилалын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана.
  • Бүртгэл мэдээллийн цахим санд тулгуурласан хяналтын бие даасан тогтолцоог бүрдүүлж, эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана.
  • Орчин үеийн эмийн Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, уламжлалт шинэ эм, тангийн үйлдвэрлэлийг өргөтгөж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд 3 жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хамруулна.

Иргэний Зориг Ногоон Нам

  • Орон гэргүй иргэд, нэн ядуу өрхөд хүйтний улиралд халуун шөлний үйлчилгээ үзүүлэх хөдөлгөөнт цэгүүдийг ажиллуулна.
  • Хөдөө орон нутгийн хүнсний тэнцлийг бодитой тооцон, алслагдсан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ.Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд эрс өөрчлөлт хийнэ.
  • Аймаг, дүүргүүдэд олон улсын жишигт нийцсэн лаборатори бүхий Нийгмийн Эрүүл мэндийн төвүүдийг байгуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий үндэсний цогц бүтцийг бий болгоно. Сум бүрт биеийн тамир, спортынзаал, ил талбай барьж, эрүүл ахуйн мэргэжилтэн ажиллуулна.
  • Нийслэлд хүүхдийн эмнэлэг, дүүрэг бүрт нэгдсэн эмнэлэг шинээр барина.
  • Эх барихын болон НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм хэрэгслийн санхүүжилтийг төсвөөс бүрэн хариуцдаг болно.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнээс алслагдсан хүн амд зориулсан "Эхийн амаржих байр"-ны зардлын санхүүжилтийг төсвөөс бүрэн хариуцдаг болно.
  • Эмнэлэг, тусламж үйлчилгээний олон улсын стандартыг Монголын эрүүл мэндийн салбарт нутагшуулах үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
  • Анагаах ухааны их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, шаталсан сургалтын хэлбэрээр сувилагчдыг бэлтгэх тогтолцоог дэмжиж, эмч, сувилагчийн зохистой харьцааг 1:2 бүрдүүлнэ.
  • Өндөр хөгжилтэй оронд урт, богино хугацааны сургалтанд хамрагдах эмнэлгийн мэргэжилтний тоог тасралтгүй нэмэгдүүлэх, гаднаас өндөр ур чадвартай мэргэжилтнийг урьж эх орондоо ажиллуулах бодлогыг тууштай дэмжинэ.Эрүүл мэндийн даатгалын цоо шинэ тогтолцоо руу шилжинэ.
  • Иргэн бүрийг хөрвөх чадвартай, эрүүл мэндийн даатгалын ваучертай болгоно.
  • Гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь өвдөхөд ваучераа нийлүүлж, эмчилгээний зардалд нэмэрлэх боломжийг бүрдүүлнэ.
  • Эмнэлгүүд ваучер цуглуулах өрсөлдөөнд орсноор тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, улмаар эрүүл мэндийн даатгалын хүнд суртал, чирэгдэл арилна.3. Ваучерийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэж, ажиллагсдын нийгмийн хангамж сайжирна.
  • Төрөөс даатгалын төлбөрийг нь хариуцахаар хуульчлагдсан /хүүхэд,тэтгэврийнхэн, тахир дутуу хүмүүс, хугацаат цэргийн албан хаагч, хүүхдээ 2 нас хүртэл асарч буй эхчүүд гэх мэт/ даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалыг нэмэгдүүлнэ.
  • Ажилгүйчүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, ажилгүйдлийн тэтгэмжээс шимтгэл авдаг журамд шилжинэ.
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторт ажиллагсдыг эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Төрөлтийг эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • ИЗНН-ын Хүнсний бодлого нь дараахи 3 тулгуур хэсэгтэй байна:
    1. Эрүүл, аюулгүй хүнс
    2. Тогтвортой хангамж
    3. Ухаалаг, жигд хүртээмж
    ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХҮНС - "Эрүүл хүнс нь ухаан саруул, бие эрүүл, эрч хүчтэй Монгол хүн оршихуйн үндэс юм"
    1. Гарал үүслийн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд зориулан хувь хүн ганзагын наймаагаар оруулахыг шийдвэртэй хориглоно.
    2. Гурван цагаан хорын агууламж өндөртэй, химийн будаг, хиймэл амт, үнэр оруулагч, тогтворжуулагч, нөөшлөгч бодис их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний импорт, хангамжийг татварын бодлогоор хязгаарлана.
    3. Хатуулаг өндөртэй согтууруулах ундааны дотоодын зах зээлийн борлуулалтад ноогдох татварыг эрс өсгөж, харин экспортыг бүх талаар дэмжинэ.
    4. Органик, зохицуулах үйлчилгээтэй хүнсний импорт, үйлдвэрлэлийг татвараас чөлөөлж, Органик Хөдөлгөөнүүдийн Олон Үлсын Холбооноос гаргасан стандартуудыг манай нөхцөлд зохицуулж нутагшуулна.
    5. Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийгбатлагаажуулах хөндлөнгийн этгээдийн ажиллах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
    6. Сургуулийн "Үдийн цай" хөтөлбөр, улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн компаниудынхүнснийхэрэгцээнд Монгол хөрсөндтарьжургуулсан хүнсний ногоо, үр тариа, Монголын талд өсгөж, тэжээсэн малын мах, сүү түүгээр үйлдвэрлэсэн
    7. Эх орны хүнсний бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд нийлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
    8. Цэцэрлэг, сургууль, олон нийтийн үйлчилгээний газар ундны усны үнэгүй цэг ажиллуулж, хүүхэд багачуудын амны цангааг хийжүүлсэн ундаагаар биш харин цэвэр усаар тайлах боломжийг бүрдүүлнэ.
    9. Хүнсний шошго, сурталчилгаагаар дамжуулан иргэдийгтөөрөгдүүлж, хуурч мэхлэх ажиллагаатай шийдэмгий тэмцэн, Хүнс, хөдөө аж ахуйн томоохон арга хэмжээний үеэр зөвхөн шилдгийг шалгаруулах биш Төрийн нэрийн өмнөөс "Нэр хугарахаар яс хугар" гэсэн уриан дор шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогчийн талаарх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэнэ.
    10. "Ниргэсэн хойно хашгирав" гэдэгтэй адил хүнсийг үйлдвэрлээд зах зээлд гаргасан хойно нь хянадаг тогтолцооноос татгалзан, тариан талбай малын бэлчээрээс хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнс үйлдвэрлэлийн бүтэн мөчлөгийн эрсдэлтэй цэгүүдэд үр дүнтэй хяналт тавих тогтолцоонд шилжинэ.
    11. Олон улсын хэмжээнд туршаад үр дүнг нь судлачихсан "Сайн үйлдвэрлэлийн дадал", "Аюулын дүн шинжилгээ, эрсдэлтэй цэгийн хяналт"-ын топголцоо, мөн системийн хувьд сайжруулсан эрсдлийн дүн шинжилгээний олон улсын стандарт 1СО 22000-г хүнсний үйлдвэрүүдэд нэвтрүүлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлж, эхний ээлжинд мах боловсруулах, хиам, махан бүтээгдхүүн, өндөг болон бялууны зэрэг эрсдэл өндөртэй үйлдвэрүүдэд дээрх тогтолцоог нэвтрүүлнэ.
    12. Эрсдэлд суурилсан, оновчтой, хөрөнгө хүчээ зөв хуваарилсан хүнсний аюулгүй байдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чадвар бүхий төр захиргааны бүтэц бий болгоно.
    13. Газар зүйн заалтад тулгуурлан хүнсний гарал үүслийг тодорхойлж, шаардлага хангаагүй хүнсийг зах зээлээс эргүүлэн татах оновчтой арга механизмыг нэвтрүүлнэ.
    14. Бүтээгдэхүүний стандартуудыг Хүнсний хууль эрх зүйн Хороо-Кодексийн зөвлөмжийн дагуу сайжруулахаас гадна үйлдвэрлэлийн үйл ажиллагааг баримжаалсан хүнсний стандартуудыг боловсруулж, мөрдүүлнэ.
    ТОГТВОРТОЙ ХАНГАМЖ -
    "Монгол улсын хүнсний тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг мөн"
    1. Өртөг шингээгүй түүхий маханд экспортын албан татвар ногдуулж, квоттогтооно.
    2. Хүн амын төвлөрөл ихтэй томоохон төв суурин газарт стратегийн хүнсний агуулах, зоорийг байгуулна.
    3. Дотоодын үйлдвэрлэлээр хангах бололцоо бүхий зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлох тоо хэмжээнд квоттогтоож, тарифын болон тарифын бус зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
    4. Монгол улсын хүнсний тусгаар тогтнолыг хамгаалахад иргэн бүрийн оролцоог хангах зорилгоор нөхөрлөлийн зарчимд суурилсан өрхийн аж ахуйн хөрөнгө оруулалтын хэлбэрийг нэвтрүүлнэ.
    5. Үламжлалт арга барилд суурилсан, тогтвортой хөгжил болон байгаль орчинд ээлтэй чиглэлийг баримжаалсан өрхийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй-хүнс үйлдвэрлэлийн цогцыг татвар, татаасын бодлогоор дэмжин, хөгжүүлнэ.
    ЖИГД, УХААЛАГ ХҮРТЭЭМЖ -
    "Нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн хүнсний хангамжийн ялгавартай бодлого"
    1. Орон гэргүй иргэд, нэн ядуу өрхөд хүйтний улиралд халуун шөлний үйлчилгээ үзүүлэх хөдөлгөөнт цэгүүдийг ажиллуулна.
    2. Хөдөө орон нутгийн хүнсний тэнцлийг бодитой тооцон, алслагдсан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ.

Шударга ёс эвсэл (МАХН+МҮАН)

  • Аймаг, бүсийн төвд эмнэлэг, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, орон сууц, үйлдвэрлэл, зам тээврийн бүтэц бий болгох бодлого баримтална.
  • Химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэх хүчин чадварыг бүрдүүлж, гаднаас оруулах, хэрэглэхийг хуулиар хориглоно.
  • Эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулж, эрүүл мэндийн салбарт хөгжингүй орны стандартыг нэвтрүүлнэ.
  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрөл, цар хүрээг нэмэгдүүлж даатгуулагч иргэдэд өгөөжтэй болгоно.

Иргэний Хөдөлгөөний Нам

Эрүүл мэнд
  • Хүн амыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч нөхөн сэргээх, чийрэгжүүлэх төвүүдийг дэмжин олшруулах бодлого баримтална.
  • Улаанбаатар, хот суурин газруудын хүн амд, түүний дотор хүн амын тодорхой бүлгүүдэд хүрэлцэхүйцээр нэгдсэн болон төрөлжсөн эмнэлэг, орны тоог нэмэгдүүлнэ
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх боловсролын тогтолцоог сайжруулна.
  • Хорт хавдрын судалгаа, оношлогоо, эмчилгээ, өвчтөний асаргааны тогтолцоог онцгой анхаарч сайжруулна. Зайлшгүй шаардлагатай эм тариагаар улсаас үнэ төлбөргүй хангана.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангана.
  • Эм хангамжийг үндэсний аюулгүй байдлын асуудлын түвшинд авч үзнэ. Улсын эмийн нөөц бүрдүүлэх эрхзүйн зохицуулалтыг хийнэ.

Гурав дахь Хүчин Эвсэл

ТАВ. ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН – АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ
5.1. Эрүүл мэндийн салбарын анхан шатны байгууллага, эрүүл мэндийн даатгалын салбар, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор үе шаттай 40 тэрбум төгрөг зарцуулна.
5.2. Монгол хүнийг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
5.3. Бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулж мэдээллийн сан байгуулах бодлого барина. Халдварт өвчин – сүрьеэ, шар, арьс өнгөний өвчний тархалтыг бууруулах дорвитой арга хэмжээ авна.
5.4. Эрүүл мэндийн орчин үеийн оношлогооны төв, төрх эмнэлгүүдийг Улаанбаатар болон аймгийн төвүүдэд байгуулна.
5.5. Спорт чөлөөт цаг эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудалд хүн амыг бүрэн хамруулахад анхаарч ажиллана.
5.6. Эрүүл зөв хооллолт урт насжилт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
5.7. Эм био бэлдмэлийн худалдаанд хатуу хяналт тогтооно.
5.8. Өндөр хөгжилтэй орны Анагаахын Шинжлэх Ухаан, техник технологийн ололтыг Монголд нэвтрүүлэх ажлыг системтэйгээр эхлүүлэх.
5.9. Хөгжингүй орны нарийн мэргэжлийн эмнэлгийн салбаруудыг Монголд хамтран байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.10. Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.