Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Боловсрол соёл, шинжлэх ухаан

A- A A+
Намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: Боловсрол соёл, шинжлэх ухаан

Монгол Ардын Нам

  • Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ.
  • Хүүхдийг бага наснаас нь эх оронч, тусгаар тогтнолоо дээдэлсэн, ирээдүйдээ итгэлтэй, урам зоригтой, байгаль орчноо хайрладаг, идэвхтэй бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Хүүхдийн ясли, сувиллын тоо, хүртээмжийг нэмэгдүүлж, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.
  • Стандартын шаардлага хангасан барилга байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүн, чанартай хоол хүнсээр хангана.
  • Төвлөрсөн суурин газарт бага сургуулийг бүтцийн хувьд бие даалган хөгжүүлнэ.
  • Бүх сургуулийг интернэтэд холбож, “Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөрт нийт ерөнхий боловсролын сургуулийг хамруулна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ өөрсдийн авьяас чадавхи, хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонгох чадвар, дадал олгох үйлчилгээг дэмжин хөгжүүлнэ.
  • Кембрижийн боловсролын стандартыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтад бүрэн нэвтрүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны лаборатори, биеийн тамир, техник технологийн хичээлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийг шинэчилнэ.
  • Хүүхдийн ясли, сувилал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад орчинг ногоон төгөл болгож, биеийн тамирын талбайг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулна.
  • Хүүхдийн ясли, сувилал, цэцэрлэг, сургуулийн болон сурагчдын дотуур байрны хоолны газрын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
  • Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ясли, цэцэрлэг, сургууль, дотуур байрыг боловсон ариун цэврийн өрөө, халуун усны газартай болгоно.
  • Ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангана.
  • Багш бэлтгэх сургалтын агуулга, стандарт, технологийг олон улсын жишигт нийцүүлнэ.
  • Багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг нь сайжруулан цалин хөлс, урамшууллын тогтолцоог оновчтой болгоно.
  • Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих “Багшийн ордон”-г аймгуудад байгуулж, багш, суралцагчдад зориулсан зуны сургалтын бүсчилсэн төвүүдийг өргөжүүлнэ.
  • Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудыг эхний ээлжинд 2 ээлжтэй болгож, зарим боломж нөхцөл бүрдсэн газар нэг ээлжинд шилжүүлнэ.
  • Албан бус боловсролын үндэсний тогтолцоог бэхжүүлж, зайны, улирлын, нүүдлийн болон цахим сургалтын хэлбэрийг өргөжүүлнэ.
  • Иргэний насан туршийн тасралтгүй боловсролыг дэмжинэ. Мэргэжлийн боловсрол, сургалтыг чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжүүлнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн, мэргэжлийн ур чадвартай ажилчдын тоог нэмэгдүүлнэ.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулна.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд нийгмийн түншлэл, салбар дундын зохицуулалтын бодитой механизм бүрдүүлж, жилд 15 мянгаас доошгүй мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ.
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газар, лабораторийн хүрэлцээ, хангамжийг сайжруулж, техник, технологийн шинэчлэл хийнэ.
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын тэтгэлгийг их, дээд сургуулийн оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлгийн хэмжээнд хүргэнэ.
  • Үйлдвэрлэл дээрх мэргэжлийн боловсролын сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн урамшуулал олгодог болно.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын өөрийн өртөгт суурилсан төсвийн шинэ загварыг нэвтрүүлж, төсвийн олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн орчинг бүрдүүлнэ.
  • Мэргэжлийн бүх шатны боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны орчинг оюутны хотхон, тэдэнд зориулсан үйлчилгээний төв болгон тохижуулна. Дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлж, улс орны хөгжлийн хэрэгцээнд нийцүүлнэ.
  • Дээд боловсролын чанарыг дээшлүүлж, иргэд, залуучууд олон улсын жишигт нийцсэн дээд боловсролыг эх орондоо эзэмших боломжийг өргөжүүлнэ.
  • Дээд боловсролын санхүүжилтийн арга хэлбэрийг сургалтын чанар, үр дүнтэй холбон сайжруулна.
  • Хөдөө орон нутгаас гадаадын их дээд сургуульд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлнэ.- Бүсийн төв болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын сургалтын байгууллагыг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулна.
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, эрдэмтдийг гадаадын шилдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх, багш, оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог сайжруулж, их сургуулиудын бие даасан байдлыг ханган “интерпрейнер” шинэ бүтэц тогтолцоог дэмжинэ.
  • Их дээд сургуулиудын номын сан-мэдээллийн төвүүдийн нэгдсэн сүлжээг бүрдүүлж, техникийн шинэчлэл хийнэ.
  • Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн салбарыг байгуулна.
  • Нийслэлийн Багануур дүүрэгт “Их, дээд сургуулийн хотхон” байгуулах ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалтын ажлын 30-аас доошгүй хувийг гүйцэтгэнэ.
  • Их, дээд сургуулийн багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.- Их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, төслийн санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлнэ.
  • Оюутан суралцагчид хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэхийг дэмжих хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ. Шинжлэх ухаан, технологи, инновацийг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, олон улсад өрсөлдөх хөгжлийн хүчин зүйл болгоно.
  • Шинжлэх ухаан, технологийн паркийг хөгжүүлж, төр–шинжлэх ухаан–бизнесийн хамтын ажиллагаа, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгоно.
  • Аж ахуйн нэгж байгууллагаас шинжлэх ухаан, технологийн ололт, инноваци нэвтрүүлэх үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив тусламжийг татвараас хөнгөлж, чөлөөлдөг болно.
  • Инноваци, венчур, хөрөнгийн санг бий болгоно.Оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлнэ.
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компаниуд /start-up/-ыг байгуулах замаар салбарын эдийн засгийн өгөөжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.
  • Өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн судлаачдыг эх орондоо ажиллах нөхцөлөөр хангана.
  • Улсын хөгжлийн стратегийн чиглэлээр дэлхийн төвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.
  • Шинжлэх ухаан, технологийн салбарын судлаач эрдэмтдийг бэлтгэх, чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны лаборатори, туршилтын баазыг бэхжүүлж, эрдэм шинжилгээний ажилтны тоог Азийн орнуудын дундаж түвшинд хүргэнэ.
  • Шинжлэх ухааны судалгаануудыг төрөөс санхүүжүүлэх төсвийг нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэнэ.
  • Байгаль, нийгмийн ухааны судалгааны үр дүнг төрийн бодлого боловсруулах, үр дүнг үнэлэхэд өргөн ашигладаг болно.
  • Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Өндөр технологи дамжуулах төвүүдийг их дээд сургуулиудыг түшиглэн байгуулна.
  • Сансар судлалыг хөгжүүлж, үндэсний хиймэл дагуултай болно.Үндэсний соёл, урлагаа дээдлэн, соёлын өвийг хамгаалах, иргэд соёлын үйлчилгээг жигд хүртэх эдийн засаг болон оюуны тааламжтай орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Залуу үеийг соён гэгээрүүлэх, эх оронч, хүмүүнлэг, ирээдүйдээ итгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх соёлын бодлого баримтална.
  • Соёл, урлагийн салбарт нарийн мэргэшлийн боловсон хүчин дотоод гадаадад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, сурталчилах, урлагийн бүтээлийг нийтэд танин мэдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • Монгол үндэсний дэлхийд хосгүй соёл, урлагийн өвийн судалгаа шинжилгээ, арга зүйн лаборатори байгуулж, оюуны шинэ бүтээмж бий болгоно.
  • Хөдөөгийн иргэдэд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зайны болон нүүдлийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
  • Дэлхийн жишигт нийцэхүйц мэргэжлийн урлагийн театр, үндэсний номын сан, музейн барилга барина.
  • Түүхэн уран сайхны бүрэн хэмжээний кино бүтээхийг төрөөс дэмжин санхүүжүүлнэ.
  • Эх орондоо монгол туургатан болон бүс нутаг, тив, дэлхийн урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулахыг дэмжинэ.
  • Үндэсний соёлоо дэлхийн шилдэг соёлтой хослон хөгжүүлж, ардын урлагийг төрийн ивээлд байлгана.
  • Сонгодог урлагийн шилдэг бүтээл туурвисан, уламжлалт урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдийг төрөөс дэмжин урамшуулна.

Ардчилсан нам

Эрдэм боловсролтой Монгол хүн
  • Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчинг бүрдүүлнэ.
  • Эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих бүх нөхцлийг агуулсан хичээлийн стандарттай болно.
  • Эцэг эхийн зөвлөл болон цэцэрлэг, сургуулийн захиргааны хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм журам, арга зүйн зөвлөмжтэй болгоно.
  • Гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлнэ.
  • “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл хүнсээр хангах асуудлыг стандартчилж, хангамж, хамрах хүрээг нэмэгдүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хоолны газрыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлж, баталгаатай хоол хүнсээр үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, хоол зүйч багш нарыг тусгайлан бэлтгэнэ.
  • Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын нөхцлийг сайжруулж, сумдын сургуулийг орчин үеийн нийтийн халуун усны газартай, дотуур байрыг утасгүй интернэтээр хангаж, хичээл давтах тусгай техник хэрэгсэлтэй танхим, номын сантай болгоно.
  • Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээг байгуулна.
  • Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарын цалин урамшуулал, орон сууцны нөхцлийг сайжруулахад чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлнэ.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулж, элсэгчдийг ажил олгогчийн гэрээ, захиалга дээр тулгуурлан элсүүлж, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлнэ.
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа сурагчдын сургалтын тэтгэлгийг бууруулалгүйгээр суралцах сонирхлыг дэмжиж ажиллана.
  • Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулж, түүндээ өндөр технологийн компанийг бойжуулж, зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.
  • Инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжинэ.
  • Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэнэ.
  • Багш, эмч, инженер бэлтгэх асуудал дээр онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжинэ.
  • Шинжлэх ухааны бүтээлийг дэмжих, чанарыг сайжруулах, зах зээлд нэвтрүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр хуваарилдаг төсвийг их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар хуваарилдаг болно.
  • Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах замаар Монгол үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлнэ.
  • Монгол үндэстэн, угсаатан, үндэсний цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг тэгш хүндэтгэн, өвлүүлэн хөгжүүлнэ.
  • Соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангана.
  • Соёлын үнэт зүйлсийг бүтээн туурвигч, соёлын үнэт биет бус өвийг өвлөн уламжлагчийг төрийн анхаарал халамжид байлгана.
  • Соёлын байгууллагын барилга байгууламжийн стандартыг бий болгож шаардлагатай музей, театрын барилгыг шинэчлэнэ.
  • Түүх, палентологи, архелогийн олдворыг нэгдсэн бүртгэлд оруулж, хадгалж хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, тэдний авъяас, хөдөлмөр бүтээлийг дэмжинэ.
  • “Монгол хүн” бэлтгэдэг бага ангийн тогтолцоог бүрдүүлж хүүхдийг эх хэл, бичиг үсэг, түүхээ бүрэн төгс эзэмших, үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох ажлыг хийнэ.
  • Дэлхийн Монгол соёл судлалын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс тусгайлан дэмжинэ.

Иргэний Зориг Ногоон Нам

  • Боловсролыг дээдлэдэг төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын тогтолцоонд шилжих эрх зүйн өөрчлөлтийг хийнэ.
  • "Монгол хүн" судлалыг дэмжин хөхүүлснээр Үндэсний боловсролын тогтолцоог өөрчлөх үндсийг бүрдүүлнэ.
  • Үндэсний зан заншил, хэл соёлыг хадгалах тухай хөтөлбөрийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулна.
  • Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын оюун ухаанд бугласан амьдралын чанарыг материаллаг талаас нь тахиж шүтэх ёс суртахууны хандлагыг өөрчлөх боловсролын цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Бүх шатны сургуулийн багш нарын сургалт зохион байгуулах арга барилд тогтолцооны өөрчлөлт хийж, сурагчдын сурч, танин мэдэх үйл ажиллагааг төлөвлөн хөтөлж, идэвхижүүлэн зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий багш сурган хүмүүжүүлэгчдийг төлөвшүүлнэ.
  • Багш нарыг орон сууцжуулах, хөдөө орон нутагт багшлах боловсон хүчнийг дэмжих, сургалтад хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор "Багш" сан байгуулж, ажиллана.
  • Хувийн секторээс боловсролд хөрөнгө оруулахыг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон оюутны үүсгэл санаачлага дээр үндэслэсэн бизнесийнтөлөөллийн байгууллагын дэргэд "Оюутны ажил эрхлэлтийг дэмжих сан"-г байгуулж, төрийн дэмжлэг үзүүлнэ.
  • Их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтхэрэгцээнд хариу өгөх чадамжийг дээшлүүлж, улс орны хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай боловсон хүчин бэлтгэх үндэс суурийг тавина.
  • Их, дээд сургууль, коллежид суралцагчдын бүтцэд ядуу өрхийн хүүхдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгмийн орлогын тэгш бус байдлыг багасгах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлнэ.
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа тухайн салбарт хийгдсэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрсдлийн үнэлгээнд тулгуурлах боломжийг бүрдүүлж, салбарын эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүн төрийн бодлогод нөлөөлөх сувгийг нээнэ.
  • Оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн түвшинд ойртуулж, эрдэмтэд, шинжлэх ухаан, технологийн боловсон хүчний хөдөлмөрлөх нөхцөл, амьжиргааны баталгааг сайжруулна.
  • Багш бэлтгэх тогтолцоонд зарцуулах хөрөнгийн хэмжээ боловсролын салбарт зарцуулж буй нийт хөрөнгийн "Долоон хувьтай тэнцэхүйц" байхаар тооцон, төсөвт усгана.

Шударга ёс эвсэл (МАХН+МҮАН)

Оюун санааны хувьсгал
  • Монгол хүнээ эрхэмлэн дээдэлж, үндэсний хэл, соёл, ёс заншил, уламжлалыг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Монгол соёл иргэншлээ хамгаалан хөгжүүлнэ.
  • Улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон залуучуудынхаа сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, ая тухтай амьдрах боломж нөхцлийг сайжруулах бодлого явуулна.
  • Ерөнхий боловсролын системийг олон улсын диломын стандартад үе шаттайгаар нийцүүлэх ажлыг эхлүүлнэ.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийг ясли цэцэрлэгт бүрэн хамруулах бодлого баримтална.
  • Хөгжлийн чиг хандлагад нийцсэн чиглэлээр их дээд сургуулийн сургалтыг дэмжих бодлого баримтална. Уул уурхай, инженер, технологийн нарийн мэргэжлээр оюутан элсүүлэх хяналтын тоог нэмэгдүүлнэ.
  • Цэргийн алба хаасан залуучуудад төрийн өмчийн их дээд сургуульд элсэх, төрийн албанд орох давуу эрх олгоно.
  • Эрүүл мэндийн аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулж, эрүүл мэндийн салбарт хөгжингүй орны стандартыг нэвтрүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрөл, цар хүрээг нэмэгдүүлж даатгуулагч иргэдэд өгөөжтэй болгоно.
  • Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчний тогтвор суурьшлыг хангаж, үндэсний чадавхийг бэхжүүлнэ.
  • Залуу хүний эхлүүлж буй оюуны багтаамж өндөртэй, шинэлэг бизнесийг дэмжих зорилгоор гарааны тусламж дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Ажилд ороход ажилласан жил, насны хязгаар шаардахыг хориглож, ажил төрлийн шалгуурыг гол болгоно. Сургууль төгссөн залуучуудыг шинээр ажилд авсан байгууллагуудыг дэмжиж, урамшуулах бодлого явуулна.
  • Оюутан залуучуудыг ургац хураалт, бүтээн байгуулалтын кампанит ажилд идэвхитэй оруулцуулж хөдөлмөрийн хөлс олгуулж, ажлын туршлага эзэмшүүлэхийг дэмжинэ.

Иргэний Хөдөлгөөний Нам

Соёл боловсрол

Боловсролын хүртээмж, чанар жигд бус, сургуулийн орчинд ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл байгааг арилгана.

  • Хот суурин газарт сургууль шинээр байгуулж анги дүүргэлтийг хэвийн хэмжээнд хүргэнэ. (давхардсан байна.) Сургуулийн орчныг хүүхдийн хөгжилд ээлтэй, аюулгүй орчин болгох стандартыг хэрэгжүүлнэ.
  • Хөдөөгийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах ба ердийн сургуульд сургах бодлого баримтална. Сургуулийн орчныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг гадаад орнуудын тэргүүний стандартад нийцүүлэх нэрийдлээр өөрчилж, хэсэгчлэн нэвтрүүлж нийгмийн тэгш бус байдлыг гүйнзгийрүүлэх, уг ажлыг улсын зээлээр хийдэг практикийг хална.
  • Сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажлыг бодлого, төлөвлөлтийн үндсэн дээр хийж, улсын сургуулийн чанарыг дээшлүүлэхэд гоц анхаарна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийн тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Техник, технологийн судалгааг дэмжиж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоно.
  • Дээд боловсролыг үндэсний хөгжилд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулж тусгай бодлогын үндсэн дээр хөгжүүлнэ.
  • Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлнэ. Төрийн өмчийн сургуулиудын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож сургалтын чанарыг дээшлүүлнэ.
  • Монголчуудын түүх, соёлын өвийн санг бүрдүүлэх, хамгаалах эрх зүйн зохицуулалт, хангамжийг сайжруулж нийтийн хараа хяналтыг нэвтрүүлнэ.
  • Монголын үндэсний соёл урлаг хөгжих эрх зүй, санхүү-эдийн засгийн нөхцөлийг сайжруулна.
  • Нүүдэлчдийн их хаадын археологийн судалгааны их нээлтийг түшиглэн түүхийн аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.

Гурав дахь Хүчин Эвсэл

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛ – ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР
4.1. Их дээд сургуулиудын сургалтын чанарыг эрс дээшлүүлнэ.
4.2. Төрийн мэдлийн их дээд сургуулиудын сургалтын материаллаг бааз байгуулах ажлыг дэмжиж архигүй, эрүүл, оюунлаг оюутныг дэмжих бодлого баримтлана.
4.3. Байгаль шинжлэл инженерийн чиглэлээр суралцах оюутныг төрийн бодлогоор тусгайлан дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
4.4. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг бүсчилж өндөр мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох бодлого баримтална.
4.5. Ерөнхий боловсрол бол нийтийн асуудал, төрийн үйл хэрэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын боловсролын нэг стандарт хөтөлбөр, мөн хүмүүжлийг сайжруулах асуудлыг төрөөс чухалчилан анхаарна.
4.6. Дээд боловсрол бол төрийн үйл хэрэг. Дээд боловсрол бол улс орны хөгжлийн эх үүсвэр хөдөлгөгч хүч. Тиймээс чанартай дээд боловсрол эзэмшүүлэхэд анхаарч ажиллана.
4.7. Шинжлэх ухааны академи болон Их, дээд сургуулиудыг улс төрийн лоббиноос хамгаалах. Өндөр мэдлэг шаардсан шинжлэх ухаан болон их, дээд сургуулиудын салбарт удирдах зөвлөлийн гишүүн нэрийн дор улс төрийн лобби явагдахыг үл зөвшөөрнө. Шинжлэх ухааныг улс төрөөс хараат бус байх тогтолцоог бүрдүүлнэ.
4.8. Мухар сүсэг худал мэдлэгийг Монгол үндэстний мэдлэгийн бүх салбараас цэвэрлэн арилгана.
4.9. Шашин болон сүм хийдүүдийн асуудлыг нэг мөр болгож “эрх чөлөө” гэсэн ардчиллын зарчимд зохицуулах. Шашин нэрийн доор иргэдийн тархийг угааж мухар сүсэг рүү уриалан дуудсан үйл ажиллагаануудад шүүмжлэлтэй хандана. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шашны байгууллагуудыг сүм хийд ажиллуулахыг зөвшөөрнө. Ямар ч шашны байгууллага хүний эрх чөлөөнд халдаж ятгах, хахуульдах, айлган сүрдүүлэх үйлдэл хийж болохгүй.
4.10. Сургуулиудад боловсрол болон эрдэмүүдийн тухай ойлголтуудыг тодорхой болгож социализмын үеийн сайн талуудыг нэвтрүүлэх. Сургуулиудын боловсролд шашны болон арга билгийн сургаалиудыг ялгаж, салгаж боловсрол гэдэг нэрийн дор зөвхөн хүн төрөлхтний боловсролыг ойлгоно. Социализмын үеийн сайн талууд жишээлбэл: Ариун цэвэрч, дэг журамтай, сахилга баттай, үнэнч шударга эрдмүүдийг сургуулиудад нэвтрүүлэхийг дэмжинэ. Өсвөр үеийнхэн хөгжмийн боловсрол зайлшгүй эзэмших ёстой бөгөөд тэдний бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхийн тулд Биеийн тамирын хичээлийг түлхүү оруулах бодлого баримтлана.
4.11. Даяарчлагдсан дэлхийд Монгол хүн хөл нийлүүлэн алхахын тулд дэлхийн мэдлэгийг нийгмийн бүхий л салбаруудад нэвтрүүлэх шаардлагатай. Тиймээс их, дээд сургуулиудад зөвхөн дэлхийн мэдлэгийг зааж сургана. Шашныг мэдлэгийн салбаруудаас тусгаарлана.
4.12. Их, дээд сургуулиудыг цэгцэлж, хүмүүнлэгийн байгууллага болгоно.
4.13. Ерөнхий боловсролын стандартыг Монгол уламжлалт шавь төвтэй сургалтын заагдах хичээлийн агуулгыг бүрэн шинэчилж уялдаа холбоог сайжруулан суурь хүмүүжил, ёс заншил, мэдлэг олгох тогтолцоонд шилжүүлнэ.
4.14. Шинээр баригдаж байгаа хорооллуудад хүүхдийн цэцэрлэг байгуулах бодлогыг баримтлана.
4.15. Өндөр ёс суртахуун өндөр мэдлэг боловсролтой багш хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.
4.16. Бүх түвшний сургалтад хамрагдаж байгаа багшийн цалин хангамжийг амьдралын баталгааг бүрэн хангах тогтолцоонд шилжүүлнэ.
4.17. Орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон судалгаа шинжилгээний нэгдсэн лабораторийн төвийг их, дээд сургууль эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дунд байгуулах бодлого баримтална.
4.18. Монгол хүний төлөвшил хөгжлийн эх үндэс болсон түүх, соёл, урлаг, зан заншил, уламжлалыг таниулан сурталчилах үндэстний соёлын цогцолбор төв байгуулна.
4.19. “Чингисийн Монгол” сангаас ирээдүйн ажиллах мэргэжилтнүүдийг дэлхийн томоохон санхүүгийн корпорацуудад ажиллуулж бэлтгэнэ.
4.20. Хүүхдийн хүмүүжил боловсролын стандартыг бий болгоно.
4.21. Дэлхийн шилдэгт тооцогддог Их сургуулиудтай хамтарч ажиллах урт хугацааны хөтөлбөрийн эхлэлийг байгалийн шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, эдийн засгийн бүх салбарт хөгжүүлэхийг чухалчилан анхаарна.