Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо даваа гаригт болсон хуралдаанаараа сунгалт хийгдээгүй иргэний үнэмлэхтэй сонгогчдын асуудлыг хэрхэх шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд 25 болон 45 насны сунгалт хийгдээгүй, хугацаа нь дууссан иргэний үнэмлэхтэй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг санал хураалтад оролцуулах талаарх Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын саналыг дэмжсэн байна.
Ингэснээр иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан,сунгалт хийгдээгүй байсан ч санал өгөх боломжтой болж байгаа юм. Гэхдээ тухайн сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх ёстой гэнэ. Хугацаа нь дуусаад лавлагаа авсан иргэдийн цахим үнэмлэхийг тараагаад эхэлсэн байна. Цахим үнэмлэхээ авч чадаагүй ч та үнэмлэхээрээ сонгуулиа өгч болно.
Цахим үнэмлэх авсан хүмүүсийн хувьд сонгуулиа өгөөд гарахад цахим үнэмлэх дээр хавчиж тэмдэглэгээ хийлгэхгүй. Харин бусад хуучин үнэмлэхтэй хүмүүсийн үнэмлэх дээр өмнөх сонгуулиудын адил сонгууль өгсөн тэмдэглэгээ хийж давхар санал өгөхөөс бас нэг аргаар хамгаалах юм байна.