Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулахаа мэдэгдлээ. 2012 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр цагтаа дууссан бөгөөд гадаад дахь монголчуудын саналыг тоолж дууссан, одоо сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар гаргахаар ажиллаж байна гэж СЕХ-ноос мэдээллээ.
Одоогоор 100 гаруй хэсгийн хороодоос саналын дүн ирээгүй бөгөөд эдгээр хэсэг нь сүлжээгүй, дүнг танилцуулах боломжгүй газарт байгаа юм байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв. Мөн УИХ, НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг удахгүй мэдээлнэ гэлээ.
Одоогийн байдлаар 2012 оны сонгуулийн үр дүнг Ардчилсан нам албан бусаар мэдээлээд байгаа билээ.
Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас өгсөн мэдээлэл
Тойрог |
Аймаг, дүүрэг |
Мандат |
Ялсан хүмүүсийн нэрс /нам/ |
1 |
Архангай |
2 |
Н.Батбаяр /АН/ |
2 |
Баян-Өлгий |
2 |
А.Бакей /АН/ |
3 |
Баянхонгор |
2 |
Х.Баттулга /АН/ |
4 |
Булган |
1 |
Ё.Отгонбаяр /МАН/ |
5 |
Говь-Алтай |
1 |
Ц.Дашдорж /МАН/ |
6 |
Дорноговь, Говьсүмбэр |
1 |
Ж.Батсуурь /МАН/ |
7 |
Дорнод |
2 |
Н.Номтойбаяр /МАН/ |
8 |
Дундговь |
1 |
Б.Наранхүү /АН/ |
9 |
Завхан |
2 |
Я.Санжмятав /АН/ |
10 |
Өвөрхангай |
2 |
С.Чинзориг /МАН/ |
11 |
Өмнөговь |
1 |
Д.Бат-Эрдэнэ /АН/ |
12 |
Сүхбаатар |
1 |
М.Зоригт /АН/ |
13 |
Сэлэнгэ |
2 |
С.Баярцогт /АН/ |
14 |
Төв |
2 |
М.Энхболд /МАН/ |
15 |
Увс |
2 |
Ч.Хүрэлбаатар /МАН/ |
16 |
Ховд |
2 |
С.Бямбацогт /МАН/ |
17 |
Хөвсгөл |
2 |
Л.Энх-Амгалан /МАН/ |
18 |
Хэнтий |
2 |
Б.Бат-Эрдэнэ /МАН/ |
19 |
Дархан-Уул |
2 |
С.Ганбаатар /бие даагч/ |
20 |
Орхон |
2 |
О.Содбилэг /МАН/ |
21 |
Хан-Уул, Багахангай, Багануур |
2 |
Лу.Болд /АН/ |
22 |
Баянзүрх, Налайх |
3 |
Ж.Батзандан /АН/ |
23 |
Сүхбаатар |
2 |
Лу.Гантөмөр /АН/ |
24 |
Баянгол |
2 |
С.Одонтуяа /АН/ |
25 |
Сонгинохайрхан |
3 |
Л.Эрдэнэчимэг /АН/ |
26 |
Чингэлтэй |
2 |
Г.Баярсайхан /АН/ |
Ийнхүү УИХ-ын 26 тойргийн 48 мандатаас 23-т нь Ардчилсан нам ялсан бол Монгол Ардын Нам 19, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл гурав, бие даагч гурван нэр дэвшигч ялалт байгуулсан, ингэхдээ нийслэлийн тойргийн 14 мандатаас 12-т нь Ардчилсан намын нэр дэвшигчид давуу санал авсан тухай мэдээллийг Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас өгсөн байна.