УИХ-ын Сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулав

A- A A+
УИХ-ын Сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулав

Сонгуулийн урьдчилсан дүнг 29-ны баасан гаригийн 15 цагт СЕХ танилцуулав. СЕХ-ны урьдчилсан мэдээллээс харахад, УИХ-ын сонгуулийн 26 тойрогт Ардчилсан нам 21, МАН 18, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дөрвөн суудал авсан бол гурван бие даагч сонгогдсон байна. Ийнхүү 26 тойргоос сонгогдох 48 нэр дэвшигчийн 46 нь тодорхой болов.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.4 зааснаар тухайн тойрогт нэр дэвшигч 28 хувиас дээш хувийн санал авч, сонгогдох эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах ажээ. Тодруулбал,

  • Гурван мандаттай Баянзүрх дүүргийн эхний хоёрт жагссан нэр дэвшигчид тодорхой болсон бол урьдчилсан дүнгээр саналын тоогоор гуравт бичигдэж буй Б.Батзоригийн авсан санал 28 хувьд хүрээгүй буюу 24,66 хувийн санал авсан байна.
  • Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр саналын тоогоор гуравт жагссан ч 26,09 хувийн санал авсан тул дахин санал хураалт явуулна.

Намууд:

АН- 35,32 хувь, 399,194 санал
МАН- 31,31 хувь 353,830
МАХН-МҮАН "Шударга ёс" эвсэл- 22,31 хувь, 252,077 санал
ИЗНН-  5,51 хувь, 62,310 санал
Гурав дахь хүчин эвсэл- 1,47 хувь, 16,552 санал
ИХН-  0.56 хувь, 6312 санал
Социал демократ нам- 0,16 хувь, 1985 санал
МНН- 1,22 хувь, 14,866 санал
Эх орон - 0,74 хувь, 9031 санал
МУНН-  0,53 хувь, 6388 санал
Эх орончдын нэгдсэн нам- 0,27 хувь, 3229 санал
Хөгжлийн хөтөлбөрийн нам- 0,16 хувь, 1958 санал
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам- 0,13 хувь, 1614 санал

Нийт 544 нэр дэвшигчийн авсан санал /урьдчилсан дүн/: