АН ялалт байгуулж, нийслэлийг удирдах эрхтэй боллоо

A- A A+
АН ялалт байгуулж, нийслэлийг удирдах эрхтэй боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мажоритари 30 тойргийн урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд тойргоос 30, намын жагсаалтаар 15 суудал тус тус авах юм.

НИТХ-ын сонгуульд Ардчилсан Нам 20 тойрогт, МАН 10 тойрогт нь ялалт байгуулжээ.


НИТХ-ын сонгуульд 517.417 хүн санал өгсөн байна. Нам эвсэл:

  •  АН-35,53 хувь
  • МАН-26,15 хувь
  • МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-22,77 хувь
  • ИЗНН-8,02 хувь
  • Гуравдахь хүчин эвсэл-2,53
  • МУНН-2 хувь
  • Эх орон нам-0,52
  • Иргэний хөдөлгөөний нам 0,91 хувь
  • Эх орончдын нэгдсэн нам 0,46 хувь
  • МСДН-0,21 хувийн санал тус тус авсан байна. 

 

Сонгуулийн хуулинд заасны дагуу нам эвслүүдэд 5 хувийн босго тавьж, түүнийг давсан намууд суудал авах эрхтэй болно. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд 5 хувийн босгыг давсан МАН, АН, Иргэний зориг ногоон нам, МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл гэсэн дөрвөн нам байна. Энэ дөрвөн намд 15 суудлыг дараах байдлаар хуваарилжээ.
Үүнд:

  • АН 6 суудал
  • МАН 4 суудал
  • МАХН 4 суудал
  • ИЗНН 1 суудал тус тус авсан байна.

Ингээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчид:

  • АН 26 суудал
  • МАН 14 суудал
  • МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл 4
  • ИЗНН 1 суудал суудлыг тус тус авсан байна.