2012 оны УИХ-ын сонгуулийн явцад хийсэн мониторинг, ажиглалтын дүнгээ танилцууллаа

A- A A+
2012 оны УИХ-ын сонгуулийн явцад хийсэн мониторинг, ажиглалтын дүнгээ танилцууллаа

Хэвлэлийн мэдээ
Улаанбаатар хот,
2012 оны 7 дугаар сарын 5 

  “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ  2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тус сүлжээний гишүүд энэхүү мониторинг, ажиглалтыг аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийн дагуу ажилласан билээ. Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр 2 удаа олон нийтэд тайлагнасан бөгөөд эцсийн тайланг өнөөдрийн хэвлийн бага хурлаар нийтэд хүргэлээ. Сүлжээний гишүүн байгууллагууд 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад дараах таван чиглэлээр мониторинг хийсэн юм.

  • Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг, “Филантропи хөгжлийн төлөө төв”
  • Саналын хуудасны мониторинг, “Сонгогчдын боловсрол төв”
  • Сонгуулийн өдрийн санал хураах, тоолох үйл явцын ажиглалт, “Өөрчлөлтийн Төлөө Залуу эмэгтэйчүүд” ТББ
  • Сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, “МИДАС”
  • Хэвлэл мэдээллийн мониторинг, “Глоб Интернэшнл” ТББ 

Хөтөлбөр

12.00-12.10

Нээлт

 

П.Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал

12.10-12.40 Сүлжээний хэрэгжүүлсэн мониторингийн дүнгийн талаар танилцуулга
  Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүн
Ч. Мөнхцэцэг, Филантропи Хөгжлийн төлөө Төв
  Саналын хуудас хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивт шилжүүлэх үйл явцын хяналтын дүн
С. Оюунтуяа, Сонгогчдын Боловсрол Төв
  Сонгуулийн өдрийн ажиглалт: санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явцад
хийсэн ажиглалтын дүн

Б. Золзаяа, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ
  Сонгуулийн автоматжуулалтын үйл явцын мониторингийн дүн
С.Энхжаргал, МИДАС ТББ
  Хэвлэл мэдээллийн мониторингийн дүн
Х. Наранжаргал, Глоб Интернэшнл ТББ
12.40-13.00  Асуулт хариулт

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг  хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудын сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулсан сүлжээ юм.  Уг сүлжээний гишүүнээр Сонгогчдын боловсрол төв, Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, МИДАС,  Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд  2008 оны УИХ-ын сонгууль болон 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус тус сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой хэд хэдэн удаагийн мониторингийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.