Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлав

A- A A+
Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн өнөөдөр зарлиг гаргаж, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлав.

Зарлигт “Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” хэмээжээ.

Эх сурвалж: www.president.mn