Сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээллээ

A- A A+
 Сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээллээ

Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг хуульд заасан хугацаанд нь хянаж нийтэд мэдээллээ. Тайланд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид дансандаа төвлөрүүлсэн орлого, нийт хандивын хэмжээ, орлогын эх үүсвэр түүний дотор хандивын төрөл, хэмжээ, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, хандивлагч иргэн, хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг зэрэг үзүүлэлтийг тусгасан байна. Үүнээс гадна хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.