2012 оны 7 дугаар сарын 09-нд Нээлттэй Нийгэм Форум нь бодлогын судалгааны арга зүйг танилцуулах нэг өдрийн сургалт зохион байгуулав. Сургалтын үндсэн зорилго нь өвөрмөц хандлагад тулгуурласан бодлогын судалгааны зарчим, арга зүйн онцлогуудыг танилцуулж, энэ төрлийн судалгааг хэрэгжүүлэх сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлэл, зөвөлгөө өгөхөд чиглэгдлээ. Уг сургалтад 2012 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэл сонирхлоо илэрхийлсэн 30 гаруй төрийн бус байгууллагын 50 гаруй хүн хамрагдлаа.
Сургалтын агуугыг 3 үндсэн хэсгээр зохион байгууллаа. Эхний хэсэгт төрийн бодлогын талаар нийтлэг ойлголт бий болгох зорилгоор нийгмийн ухаан, төрийн захиргааны сурах бичгүүдээс түүвэрлэн авсан төрийн бодлогын тодорхойлолтуудыг судалж, хэлэлцлээ. Сургалтын дараагийн хэсгүүдэд бодлогын судалгтөлөвлөх үе шатууд, арга зүйг танилцуулаа. Үүнээс бодлогын судалгааны хүрээнд авч үзэх асуудлын хүрээг тогтоох, судалгааны фокусыг сонгох, судалгаагаар шийдэхээр зорьж буй нийгмийн асуудал/ проблемыг оновчтой тодорхойлох, томъёолох зэрэгт сэдэвт онцгой анхаарал хандууллаа.
Сургалт семинарыг лекц, багийн болон ганцаарчилсан дасгал ажилд тулгуурласан хэлэлцүүлэг, мэтгэлцээн, асуулт хариулт хэлбэрээр явууллаа. Сургалтад хамрагдсан иргэний нийгмийн байгууллагын идэвхтэн, судлаачид тодорхой салбар, чиглэлээр мэдлэг мэдээлэл сайтай, арвин туршлага хуримтлуулсан хүмүүс байсан тул сургалтын явцад зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй идэвхтэй хэлэлцүүлэг, маргаан өрнүүлэн, харилцан мэдээлэл солилцож, сургалтыг сонирхолтой болгосон юм.
Энэхүү сургалт семинар нь Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн дараагийн шатны шалгаруулалтад оновчтой төсөл боловсруулж, амжилттай оролцоход тус болно гэж найдаж байна. Шалгаруулалтын 2 дахь шатанд иргэний нийгмийн байгууллагууд судалгааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж оролцох ба уг төлөвлөгөө болон дэмжих материалыг 8 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээж авна. Бүрдүүлэх материалын жагсаалт, шаардлагатай маягтуудын загварыг Тэтгэлэгт хөтөлбөрийн 2 дахь шатны шалгаруулалт ба бүрдүүлэх материал нэртэй зараас авна уу.