2012 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн
иргэний нийгмийн байгууллагуудын анхааралд
2012 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт энэ оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд эхний шатанд иргэний нийгмийн байгууллагууд хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүсэлтээ гаргах, дараагийн шатанд судалгааны нарийвчилсан төсөл боловсруулж оролцох юм. Шалгаруулалтын эхний шатанд нийт 30 гаруй байгууллагаас 37 санал хүлээж авсан бөгөөд эдгээр байгууллагын төлөөлөл 50 гаруй хүнд арга зүйн дэмжлэг болгож бодлогын судалгааны арга зүйг танилцуулах сургалтыг 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
8 дугаар сарын сүүлээр уралдаанд сонгон шалгаруулалтаар 2012 оны тэтгэлэлт хөтөлбөрт байгууллагуудаа эцэслэн сонгож авах бөгөөд үүнд байгууллагууд бодлогын судалгааны нарийвчилсан төсөл, дагалдах материалуудыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай.
Материал хүлээж авах сүүлийн хугацаа 8 дугаар сарын 24-ний Баасан гаригийн 17:00 цаг болно.
2 дахь шатны шалгаруулалтад бүрдүүлж ирүүлэх материалын жагсаалт:
- Өргөдөл (маягтыг эндээс татаж авна уу)
- Байгууллагын зүгээс энэ хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол, хүлээх үүргийг тодорхойлсон албан бичиг. Байгууллагыг төлөөлж буй судалгааны багийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийн нэрийн жагсаалтыг хавсаргана уу.
- Судалгааны нарийвчилсан төсөл (policy research proposal). Үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө, судалгааны зардлын төсвийг хавсаргана уу (Удирдамжийг эндээс татаж авна уу)
- Хөтөлбөрт хамруулахыг дэмжсэн тодорхойлолт 2 хүнээс (маягтыг эндээс татаж авна уу)
- Судлаач бүрийн товч анкет
- Бүтээлийн жагсаалт (хэвлэж олон нийтийн хүртээл болгосон бүтээлийн жагсаалт)
- Бичлэгийн загвар (өмнө нь хэвлүүлж байсан судалгаа, дүн шинжилгээний тайлан зэргээс 4-5 нүүрийг жишээ болгож сонгож авна)
Материалыг Нээлттэй Нийгэм Форумын байранд биеэр юмуу шуудангаар, эсвэл [email protected] цахим хаягаар ирүүлж болно. Шууданаар илгээх тохиолдолд дээрх дурьдсан хугацаанд багтан танай материал Нээлттэй Нийгэм Форумд хүрсэн байхаар төлөвлөнө үү.
Шуудангийн хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Бодлогын судалгааны тэтгэлэлт хөтөлбөр
Жамъяан Гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо
Улаанбаатар хот