Сайд нарын нэрс тодорчээ

A- A A+
Сайд нарын нэрс  тодорчээ

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар өнөөдөр шинэ Засгийн газрын танхимын гишүүдийг хэлэлцэх гэж байна. Сайд нарын нэрс үндсэндээ тодорч, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн ажээ.
Сайдад нэр дэвшигчид:

1. Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва /МАХН/
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг /АН/
3. Гадаад харилцааны сайд Л.Болд /АН/
4. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин /АН/
5. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан /АН/
6. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ /АН/
7.  Зам тээврийн сайд А.Гансүх /АН/
8. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл /АН/
9.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг /АН/
10. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга /АН/
11. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав /АН/
12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ /АН/
13. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр /АН/
14. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр /АН/
15. Эрүүл мэндийн сайд Н.Удвал /МАХН/
16. Эрчим хүчний сайд М.Сономпил /МҮАН/
17. Сангийн сайд М.Энхсайхан /МҮАН/
18. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Дэмбэрэл /ИЗНН/
Гэхдээ ИЗНН-ын хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдыг эцэслэн тохироогүй гэж УИХ-ын гишүүн С.Оюун хэлжээ.