Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагджээ

A- A A+
Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагджээ

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталжээ .

Шинэ Засгийн газар 16 яамтай, ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай,  28 агентлагтай байх аж. Ингэхдээ яамдуудыг Ерөнхий чиг үүргийн болон Чиглэлийн яам хэмээн ангилсан байна.

Ерөнхий чиг үүргийн яамд:

1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам

Чиглэлийн яамд:

5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам.