Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга

A- A A+
Сонгуулийн прогноз хийх арга зүй: асуудал, хувилбар, арга

Ц.Болд, Ч.Тамир / МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар/

1.Сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл, хүчин зүйлс

Сонгуулийн дүнг прогнозчилох явдал сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Энэхүү судалгааг наад зах нь нэгдүгээрт иргэдийн сонгуулийн оролцоо, хоёрдугаарт тойргийн хэв шинж, онцлогийн судалгаа, гуравдугаарт, улс төрийн намуудын рейтинг, дөрөвдүгээрт сонгуулийн булхай луйвар, тавдугаарт сонгогчийн зан үйлийг бүрдүүлэгч хүчин зүйлсийн нөлөө, тэдгээрийн хэр хэмжээ зэргийг тусгасан цогц судалгаа хийж байж сонгуульд ямар нам хүчин амжилт үзүүлэх вэ гэдэгт илүү бодитой хариулт өгч чадах юм. Чөлөөт сонгууль явуулж эхэлсэн 1990 оноос эхлээд сонгууль бүрийн өмнө аль нам хүчин сонгуульд ялалт байгуулах бол гэсэн мэтгэлцээн, маргаан өрнөж үүнд жирийн сонгогчоос эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд, зурхайчаас эхлээд судалгааны байгууллагын мэргэжилтнүүд идэвхийлэн оролцож иржээ.

Өнөөдөр судлаачид сонгуулийн прогноз хийхдээ дараахь аргыг л үндсэндээ ашиглаж байна. Одоогоор сонгуулийн судалгааг дагнан явуулж буй зарим судалгааны байгууллагын мэдээнээс үзвэл манай улсын сонгуулийн системийн онцлогтой уялдуулан 76 тойрогт тус бүрт нь судалгаа явуулж үүндээ тулгуурлан сонгуулийн дүнг урьдчилан гаргаж байна. Хэдийгээр энэ нь сайн арга мөн боловч маш их хөрөнгө, олон тооны мэргэжилтэн, багагүй цаг хугацаа шаарддаг нь бэрхшээлтэй. Мөн 2000 оны УИХ-ийн сонгуулийн дүнг экспертийн судалгаан дээр тулгуурлан прогноз хийж байсан.

Сонгуулийн прогноз гэдэг нь сонгуулийн үйл явцын өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдлын шинжилгээнд тулгуурлан түүний цаашдын хандлага үр дүнг урьдчилан таамаглах үйл явц. Yүнд сонгуулийн үйл явцаас тогтвортой хүчин зүйлсийг хэрхэн тогтоох, алийг нь сонгон авах, өөрчлөлт динамикийг хэрхэн гаргах гэх мэтчилэн онол, арга зүй, аргачлалын түвшинд сайтар боловсруулах шаардлагатай нарийн асуудал олон бий. Энэ бүгдийг нуршилгүйгээр сонгуулийн дүнг математик хялбар загвараар тооцоолоход нөлөө үзүүлэх зарим хүчин зүйлсийн талаар товчхон дурдъя. ... Дэлгэрэнгvй>>