Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

A- A A+
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

 

Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхмийн багш, докторант  Г.Жаргал

 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж аймаг, сумын зохион байгуулалтыг  өөрчлөх талаар хэлэлцүүлэгт өөрсдийн судалгааны зарим нэг дүгнэлт, саналыг дэвшүүлж байна.  

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь хүн ам, нутаг дэвсгэр, удирдлага  гурвын нийлбэрээс тогтдог. Энэхүү бэсрэг нийтлэлд хүн ам, нутаг дэвсгэрийн талаас нь авч үзэж, өөрчлөлтийг хөгжлийн зүй тогтол үйл явцаар нь хийх талаар өгүүлнэ.

Сумын хүн ам, нийгэмшил

Монгол Улсын 21 аймгийн 329 сумдад 1 сая 626 мянган  хүн ам оршин амьдарч байгаа бөгөөд тооны хувьд харилцан адилгүй байна. Аймгийн төвийн сумдаас Орхон аймгийн Орхон сум 71618 хүн амтай байгаа нь хамгийн их, Булган аймгийн Булган сум 12632 хүн амтай байгаа нь хамгийн бага байна. Хөдөөгийн сумдаас Говь-Алтай аймгийн Баянтал сум хамгийн бага 987 хүн амтай, Өвөрхангай аймгийн Хархорин сум хамгийн их буюу 13964 хүн амтай байна. 

Нийт 329 сумын хүн амын дундах 4928, багавтар сум 1000 орчим, томоохон сум 15000 гаруй хүн амтай буюу жигд бус (моод 2697, медиан 3297) тархалттай байна. Нийт сумыг хүн амын тоогоор 1500 хүртэл, 1501-3000, 3001-5000, 5001-7000, 7001-10000, 10001-30000, 30001-ээс гэсэн  7 ангилалаар нь бүлэглэн үзвэл дараахь байдалтай байна.

Хүснэгт 1.  Монгол Улсын сумын хүн амын тархалт

Хүн амын тооны бүлэглэл

Сум

Хүн ам

Тоо

Хувь

Тоо

Хувь

1. 1500 хүртэл

               8

2.4%

         10.425

0.6%

2. 1501-3000

           141

43.0%

       336.111

20.7%

3. 3001-5000

           110

33.3%

       421.586

25.9%

4. 5001-7000

             35

10.6%

       201.831

12.4%

5. 7001-10000

             13

3.9%

       108.624

6.7%

6. 10001-30000

             19

5.8%

       369.722

22.7%

7. 30001-ээс дээш

               3

0.9%

       177.831

10.9%

Нийт

329

100%

1.626.130

100.0%

Нийт сумын хүн амын тархалт 1500 хүртэл хүн амтай 8 сум буюу нийт сумын 2.4%,   1501-3000 хүн амтай 141 (43.0%), 3001-5000 хүн амтай 110 (33.3%), 5001-7000 хүн амтай 35 (10.6%), 7001-10000 хүн амтай 13 (3.9%), 10001-30000 хүн амтай 19 (5.8%), 30001-ээс хүн амтай 3 (0.9%)  тус тус байна. 

Сумдыг хүн амын тоогоор жижиг (3000 хүртлэх), жижгэвтэр (3001-5000), дундаж (5001-10000), том (10000-аас дээш) гэж ангилж үзэж байна.

Хүснэгт 2. Сумын ангилал, хамрагдах тоо

Сумын ангилал

Хүн амын тооны бүлэглэл

Сум

Хүн ам

Тоо

Хувь

Тоо

Хувь

Том

10000-аас дээш

22

6.7%

           549,410

33.8%

Дундаж

5000-10000

48

14.6%

           310,455

19.1%

Жижгэвтэр

3000-5000

110

33.4%

           421,586

25.9%

Жижиг

3000 хүртэл

149

45.3%

           344,679

21.2%

 

 

329

100.0%

1,626,130

100.0%

Том сум. 10000-аас дээш хүн амтай 22 сум нь нийт сумын 6.7%-ийг эзэлж хүн амын 33.8% амьдарч байна. Үүний 20 нь аймгийн төвийн сумд бөгөөд үүн дээр Өвөрхангай аймгийн  Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал сумд багтаж байна.

Дундаж сум. 5001-10000 хүртэл хүн амтай 48 сум нь нийт сумын 14.6%-ийг эзэлж, тэдгээрт хүн амын 19.1% байна.

Жижгэвтэр сум. 3000-5000 хүртэл хүн амтай 110 жижгэвтэр сум нь нийт сумын 33.4%-ийг эзэлж, хүн амын 25.9% байна. Жижгэвтэр сумын төрийн үйлчилгээ, аж ахуйн үйлдвэрлэл, зах зээлийн багтаамж нь дундаж болон жижиг сумын хэв шинжийг агуулж байна.

Жижиг сум. 3000 хүртэл хүн амтай 149 жижиг сум нь нийт сумын 45.3%-ийг эзэлж, хүн амын 21.2% оршин сууж байна. Жижиг сумын төрийн үйлчилгээ, аж ахуйн үйлдвэрлэл, зах зээлийн багтаамж зэрэг бүгд жижиг байна.

Нийгмийн гол үйлчилгээг хүн эмнэлэг, боловсролын байгууллага гүйцэтгэж байна. 3000 хүртэл хүн амтай суманд I зэрэглэлийн эмнэлэг ажиллах бөгөөд үүнд эрхлэгч 0.5, их эмч 4, орны тоо 10-аас дээш байх стандарттай боловч үүнийг ханган ажиллаж чадахгүй байна. Боловсролын үйлчилгээ, ЕБС-ийн үйлчилгээ жижиг болж байна. Хувьсах зардлыг хүүхдийн тоогоор олгодог нь багш нарын ачаалалтай уялдахгүйгээс мэргэжлийн багшаар дутагдаж, тэр хэмжээгээр сургалтын чанар буурч байна. Энэ асуудлыг сум дундын эмнэлэг, сургуулийг сэргээн хөгжүүлэх байдлаар шийдвэрлэж болно.

Хөдөлмөрийн нөөц, ажиллах хүчин, орчин цагийн нийтийн мэргэшсэн үйлчилгээний байгууллагын сүлжээ оршин, хөгжих боломж зэрэг шалгуур үзүүлэлтээр бол 5000-7000 хүн амтай сум л нийгэмшлийн үндсийн хувьд тийм чадавхтай гэх боломжтой. 5000-аас доошгүй хүн амтай сум 1000-аад ажиллагсадтай, наанадаж 1200 орчим сурагчтай буюу бүрэн дунд боловсролын сургуультай болж чадах юм.

ЗЗНД-ийн зохион байгуулалтын өөрчлөлтийг хүн амын зохистой хэмжээний (“доод хязгаар”) шалгуур тогтоож хэрэглэхэд чиглэсэн статистик, төр-эрх зүйн болон анагаах, боловсрол судлалын зэрэг аргад түшиглүүлэн судалж, орон нутгийн иргэдийн санал санаачлагад тулгуулан хийх нь үр өгөөжтэй болно. Жишээлбэл: Ирээдүйн үр сад нутаг орондоо суурь хийгээд бүрэн дунд боловсрол, “бага мэргэжил” олж авах боломжтой байна гэдэг бол эхлээд сурагчийн тоо нь  сургуулийн стандарттай нийцсэн байхыг шаардана.

Малчдын нийгэмшлийн байдал, хамгаалал, ажил эрхлэлт, хөрөнгийн ашиглалтийг нэмэгдүүлэх арга зам гэх зэрэг нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд үр дүн, үр өгөөжтэй байхад чиглүүлэх нь хөгжлийн төвд хүнээ гэсэн уриаг бодит ажил болгож, иргэдийн оролцоонд тулгуурлах учиртай болов уу. Асуудлын учир нь сум бол “багасгасан улс” гэдэгт оршино. Гэхдээ суурь асуудлыг хэтийн зорилгын үүднээс судлан үзэж, анхаарал төвлөрүүлэх нь зүйтэй.

 

Сумын нутаг дэвсгэрийн хуваарилалт

Монгол Улсын 329 сум нийт 152338.5 мянган га нутаг дэвсгэрт байна. Сумдын нутаг дэвсгэрийн хуваарилалт харьцангуй жигд бус байна. Тухайлбал, урт болон өргөөшөө ойролцоогоор  10х10 км буюу 50 мянган га хүрэхгүй нутаг дэвсгэртэй сумд 15 байна. Говь болон байгалийн онцлогоос шалтгаалан зарим сум 2800 мянган га нутагтай байна. Энэ нь даруй 50-60 дахин их зөрүүтэй байна.  Нутаг дэвсгэр бага сумад нь ихэвчлэн аймгийн төвийн сумд байгаа бөгөөд ердийн сумдаас 4-5 дахин хүн ам ихтэй, нягтрал өндөр байна.

Сумын нутаг дэвсгэрийн тархалт

 

 

 

 

 

 

 

 

 

Дундажаар 200-500 мянган га нутаг дэвсгэртэй 141 сум байгаа нь нийт сумдын 43 орчим хувь болж байна. Энэ нь сумдын нутаг дэвсгэр, хүн амын тархалтын түгээмэл харьцаа юм.

Нутаг дэвсгэрийн  хувьд сумд 1956 оны аж ахуйн хоорондын газар зохион байгуулалтаар зураглан хувааж нэгдэл, САА-д олгоод 1973-1975 онд зарим тодотгол хийсэн нутаг дэвсгэрт одоо хүртэл оршин байна. Тэр нутаг дэвсгэрийг (чухамдаа газрыг) аж ахуйн шинж байдлаар хуваарилсан. Тухайлбал:

·         Нэгдлүүдийг байгуулахдаа (1956 оны үед) хүн ам, байгаль-эдийн засгийн болон зам харилцааны нөхцлийг биш, хуучин сум, шинэ аж ахуйн төвийг баримжаалсан;

·         Хөдөөгийн сумдын нутаг дэвсгэр нь цаг улирал, бэлчээрийн хэмжээ даацын хувьд ирээдүйг харгалзаагүй учир бэлчээр нутгийн маргаантай сум цөөнгүй байна.

·         Баг татан буугдаж 7-15 багийн оронд нэгдлийн 2-5 бригадад нутгаа хуваах болсон бөгөөд тэр нь хэмжээний хувьд малын төрлөөс хамааран ихээхэн зөрөөтэй болсон;

·         Багийг дахин сэргээхдээ зөвхөн “бригад”-ыг “баг” гэж нэр сольсон учир нутгийн хэмжээ их зөрүүтэй хэвээр. Одоогийн баг батлагдсан нутгийн цавгүй байна.

1960 аад оноос нутаг дэвсгэрийн зарчмаас татгалзаж аж ахуйн нэгж, хот сууринг сумтай адил статус бүхий хот, хороо гэх суурь нэгж болгож эхэлснээс нутаг дэвсгэргүй шахам сум төвүүдэд бий болжээ. Өдгөө Дархан, Эрдэнэт, Багануур, Багахангай болон аймгийн төвийн сумдын иргэд, айл өрхүүд бусад сумын нутаг дэвсгэрт олноороо суурьшин, завсардаж байна.

·                                             Газрын 90-ээд хувь, тэр дундаа бэлчээр, түүнчлэн хот суурингийн дэвсгэр газар төрийн өмч боловч түүнийг улс, аймаг, сум, дүүрэг гэсэн эзэмшлийн хуваарьт тогтолцоо, дэглэм байхгүйгээс газрыг “манайх мөн, биш” гэсэн хоёрдмол хандлагад автсан байна.

·                                             Сумын (“аж ахуйн” гэх) дотоод зохион байгуулалт хийгээгүйгээс сум, багийн Хурал захиргаа л газрын ангилал, бэлчээрийн хуваарь хийж эзэмшүүлж байна.

·                                             Нутаг дэвсгэрийн шинэчлэлийн үндсийг судалж, боловсруулахад  физик газар зүй, ургамал хадлан бэлчээр, газар зохион байгуулалт, түүхэн хийгээд байгаль экологи, эдийн засгийн газар зүйн хавсарга судалгаа ч хийх хэрэгтэй байна.

 

Хүснэгт 3 . Монгол Улсын сумын нутаг дэвсгэрийн хуваарилалт ба хүн амын тархалт

¹

Бүлэглэл

Сумын давталт

Нутаг дэвсгэр (мян.га)

Хүн ам (мян)

Тоо

Хувь

Хэмжээ

хувь

Тоо

хувь

    1

50 мян.га хүрт

15

4.6%

            235.3

0.2%

          383.9

23.6%

    2

 51-100 

      11

3.3%

            804.7

0.5%

           43.4

2.7%

    3

 100-200 мян

      24

7.3%

         3,577.4

2.3%

          114.4

7.0%

    4

 200-300

      69

21.0%

        17,310.7

11.4%

          283.1

17.4%

    5

 300-400

      72

21.9%

        25,135.3

16.5%

          277.2

17.0%

    6

 400-500

      38

11.6%

        17,040.6

11.2%

          157.1

9.7%

    7

 500-600

      28

8.5%

        15,186.0

10.0%

          109.6

6.7%

    8

 600-700

      21

6.4%

        13,360.4

8.8%

           68.1

4.2%

    9

 700-800

      16

4.9%

        11,804.3

7.7%

           72.7

4.5%

  10

 800-900

        8

2.4%

         6,663.8

4.4%

           33.0

2.0%

  11

 900-1000

        2

0.6%

         1,985.2

1.3%

             5.3

0.3%

  12

 1000-1100

        6

1.8%

         6,214.0

4.1%

           18.1

1.1%

  13

 1100-1200

        2

0.6%

         2,293.1

1.5%

             9.5

0.6%

  14

 1200-1300

        3

0.9%

         3,752.0

2.5%

             7.7

0.5%

  15

 1300-1400

        1

0.3%

         1,314.4

0.9%

             3.1

0.2%

  16

 1400-1500

      -  

0.0%

                 -  

0.0%

               -  

0.0%

  17

 1500-2000

        8

2.4%

        13,239.9

8.7%

           25.5

1.6%

  18

 2000 -аас 

        5

1.5%

        12,421.4

8.2%

           14.4

0.9%

 

 

    329

100.0%

      152,338.5

100.0%

       1,626.1

100.0%

 

            Хүснэгт 4. Аймгийн төвийн сумд

Аймгийн нэр

Сумын нэр

Хүн ам (мян.)

Нутаг дэвсгэр (мян.га)

1.       Архангай

Эрдэнэбулган

17.9

53.6

2.       Баян-Өлгий

Өлгий

27.1

1.5

3.       Баянхонгор

Баянхонгор

22.7

6.4

4.       Булган

Булган

12.6

9.9

5.       Говь-Алтай

Есөнбулаг

17.9

216.1

6.       Дорноговь

Сайншанд

17.3

735.1

7.       Дорнод

Хэрлэн

37.9

28.1

8.       Дундговь

Сайнцагаан

13.9

340.6

9.       Завхан

Улиастай

17.1

2.8

10.   Өвөрхангай

Арвайхээр

19.1

17.3

11.   Өмнөговь

Даланзадгад

14.0

47.6

12.   Сүхбаатар

Баруун-урт

15.1

1.5

13.   Сэлэнгэ

Сүхбаатар

22.4

4.5

14.   Төв

Зуунмод

14.8

1.9

15.   Увс

Хархираа

25.4

260.4

16.   Ховд

Жаргалант

26.8

7.2

17.   Хөвсгөл

Мөрөн

28.4

10.3

18.   Хэнтий

Хэрлэн

18.0

392.8

19.   Дархан-Уул

Дархан

68.3

10.3

20.   Орхон

Орхон

71.6

24.9

21.   Говьсүмбэр

Говьсүмбэр

8.6

376.8

Дүн

 

 

 

Дундаж

 

       24.1

      141.7

 

Аймгийн төвийн 21 сумын 6 нь өөрийн нутаг дэвсгэрт бүх баг, өрхүүд нь суурьшин амьдардаг бөгөөд бусад 15 сумын хувьд багадаа 2.5-6 мянган гаруй хүн ам, 1-2 баг зэргэлдээ сумын нутаг дэвсгэрт суурьшиж байна.

Аймгийн төвийн сумд хүн ам олонтой боловч нутаг дэвсгэр байхгүйгээс 50 мянган га нутагтай 15 суманд хүн амын 23.5 хувь амьдарч байна. Гэтэл 2500 хүрэхгүй хүн амтай бөгөөд 1500 мянган га нутаг дэвсгэртэй сумд нилээд байна. Энэ нь хүн амтайгаа харьцуулахад сийрэг байдал үүсгэх байна.

Нутаг дэвсгэрийн тэнцвэргүй хуваарилалт нь дараахь асуудлуудыг үүсгэж байна. Үүнд:

1.                              Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг зөрчиж харъяалалгүйгээр  нутаг дэвсгэрт байнга оршин суух,

2.                              Иргэд суурьшсан Засаг захиргаанд харъяалагдах хуулийг зөрчиж,

3.                              Газар өмчлөлийн асуудлыг төвөгтэй болгож,

4.                              Сум, багийн цав өргөсөж, хүн амд үйлчлэх нийтийн үйлчилгээнүүд хүргэхэд тодорхой бэрхшээлүүд үүсгэж байна.

 

Сумын эдийн засаг

ЗЗНД-ийн нэгж харьцангуй бие даан оршин хөгжих (“амьдрах”) эдлэг нөхцөл нь эдийн засгийн аятай орчин мөн. Эдийн засаг гэдэг бол эдийн баялаг мэтээр илэрдэг хүмүүсийн хоорондын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, хэрэглээтэй холбогдсон эд хөрөнгийн агуулгатай харилцаа мөн.

Сумд саяхан болтол төрийн буюу эсвэл төржсөн хоршооны нэг л өмчид суурилан хөгжих, нөгөө талаар хувийн өмчийг хориглон, өрхийн амьжиргаанд “туслах үүрэгтэй” гэх амины өмчийг доод хязгаарт нь хүртэл хязгаарлан барих бодлого бүхий эдийн засагтай байсан билээ. Гэтэл өдгөө сум төрийн болон аймгийн, нийтийн өмчийн бусад хэлбэрийн зэрэгцээгээр олон зуун өрх аж ахуйтны хувийн өмчид суурилах болов.

Суманд түгээмэл, зайлшгүй байх 30-40 төрлийн үйлчилгээнээс жижиг, жижгэвтэр сумдад 10-20 төрөл нь байна. Бусад үйлчилгээг авахын тулд аймгийн төв болон зэргэлдээ хил боомт, хот руу чиглэсэн урсгал явагдаж байна. Дундаж болон томоохон сумдад 30-40 голлох үйлчилгээ байгаа нь хүн ам үйлчилгээгээ даган шилжин төвлөрөх хандлага буюу “хөгжлийн аяндаа цэгцрэх хууль” үйлчилж байна. Үүнд тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний сум дундын төвүүд буюу “том” сумыг байгуулах аргаар ЗЗНД-ийн өөрчлөлтийг хийх нь үр дүнтэй болно. Ямар сум том сум болж өргөжих нь тухайн орон нутгийн иргэдийн үүсэл санаачлага, идэвх оролцоо, удирдлагын арга барилаас ихээхэн шалтгаална. Үүнд дэд бүтэц, экологийн онцлогыг харгалзах нь дамжиггүй.

Тухайн орон нутгийн голлох үйлчилгээний 50-60 хувийг өөрийн аж ахуйн нэгжүүд явуулж байвал эдийн засгийн хувьд хөгжих эх үүсвэр байдаг. Ийм чадавхи бүхий орон нутгийн төвүүдийг байгуулсанаар тэнд аяндаа хүн ам төвлөрч, хүн ам нь хэт цөөрсөн сумдыг зэргэлдээх сумдад нэгтгэх нь засаг захиргааны зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

 

Өөрчлөлтийг зөв хийх талаар

Хуримтлагдсан асуудал байгаа боловч асуудлыг хүний идэвхи оролцоог үгүйсгэсэн, эзэнгүй нутаг, төвлөрсөн удирдлага бий болгох байдлаар хийж болохгүй. Зорилгоос бүтэц тодорхойлогддог бөгөөд зорилго өөрчлөгдөөгүй үед бүтцийг өөрчлөх нь хөгжлийг дэмжих бус хөгжлийг саатуулах арга хэмжээ болдог. Социализмын үед байгуулсан сумдууд үйл явцаараа мөхөж, тодорхой хөгжлийн төвүүд бий болж, иргэдийн идэвх оролцоо сэргэж байгаа үед  зөв бодлого, зөв өөрчлөлт хэрэгтэй.

“Дөрвөн аймаг, 68 хошуу”-тай болох санал гарсан нь өөрчлөх санааг дэвшүүлснээрээ онцлог боловч Монгол Улсын Үндсэн хууль, ЗЗНД-ийн нэгжийн тухай хуультай үл нийцсэн, тогтолцооны хувьд хэт төвлөрөлийг бий болгож, нутгийн удирдлагыг үгүйсгэн ардчилалыг зөрчсөн, зах зээлийн эдийн засгаас татгалзсан, нутгийн хувьд алслал бий болгож, нийгмийн үйлчилгээг орхигдуулсан “хүнийрхүү” санааг агуулж байна. Манжууд  манай улсыг төвөөсөө захиран удирдахын тулд хөндлөн хуваах нь цааш тасрах магадлалтай гэж үзэж босоо байдлаар аймгуудыг хуваасан хуваарь бөгөөд хошуу нь ямарч үйлчилгээ, дэд бүтэц байхгүй (энэ үед манжийн төлөөлөгч явах баруун зүүн замууд л байсан) зөвхөн ноёны шагнал эзэмшлээр хуваасан хуваарь болно. Ийнхүү 100 биш, 300-400 жилээр ухрах бодол хаанаас төрөө вэ.

Хил хязгаар нь эзэнгүй, гадныхан газар шороо баялгыг нь сэндийлэн ухаж, сорчлон авч, экологийн тэнцвэрийг алдагдуулж байхад хүнгүй нутаг, өөрийн эрх мэдэлгүй засаг л хэрэгтэй юм болов уу.   

ЗЗНД-ийн нэгжүүдийг хүчээр хэт цөөлж, иргэдийн нийтийн үйлчилгээг улам холдуулж, удирдлагын төвлөрөлийг бий болгох байдлаар хийж болохгүй.

Өөрчлөлтийг дээрээс доош чиглэсэн байдлаар хийх нь үр дүн муутайг бидний 15 жилийн туршлага харуулж байна. Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, хууль гараад олон жил болсон ч бүрэн утгаараа хэрэгжиж чадсангүй. Бүсчлэл гэдгийг засаг захиргааны нэгж, төвийг байгуулах мэтээр ойлгож ташаарсны үр дагавар юм.

Бүсчлэл гэдэг бол байгаль, дэд бүтэц, зах зээлийн онцлог зэргээр зарим нутагт давхцан, зарим нутагт дангаараа, их бага нутгийг хамран оршдог иргэдийн аж ахуй эрхлэлт, нийгмийн оролцооноос хамаарсан ойлголт юм. Жишээлбэл, Баруун аймгуудын хувьд ноосны урсгал Ховд, ноолуурын урсгал Хөвсгөл рүү чиглэх, Зүүн аймгуудаас төв, болон говийн аймагт махны урсгал гэх мэтээр зах зээлийн хуваарилалтаар хийгддэг зүйл юм.

Хүн амын шилжилт хөдөлгөөн нь иргэдийн идэвхтэй амьдрах, бүтээлч сонирхолоос үүдэн үйлчилгээний төв рүү тэмүүлж байна. Энэ нь ЗЗНД-ийн нэгжийн “хөгжлийн аяндаа цэгцрэх үйл явц”-ын үндэс юм.  Боловсрол, эмнэлэгийн сайн үйлчилгээ хаана байна, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж хаана байна тэнд иргэд төвлөрч, зах зээл хөгжиж байна. Энэ бол хөгжлийн дотоод хүч бөгөөд сайн үйлчилгээний төвийг байгуулах нь орон нутгийн хөгжил, орон нутгийн хөгжлийн эдийн засаг, нийгмийн өрсөлдөөнт үйл явц юм. Үүнд л тулгуурлаж ЗЗНД-ийн өөрчлөлтийг хийх нь алсаа харсан бодлого болно.

Засаг захиргааны 1950-60-аад оны нэгдэл, сангийн аж ахуйн зохион байгуулалтаас хэт жижгэрсэн 1000-2500 хүн амтай сумд, эсвэл аймгийн зэргэлдээх жижиг сумд төврүү татагдах үйл явцаар улам бүр эзэнгүйрч байна. Эдгээр сумдыг нэгтгэх, томсгох чиглэлд өөрчлөлтийг хийх нь чухал юм.

Түүнээс хуучин манжийн үед байсан ноёны эзэмшилээр 5-6 сумдыг нэгтгэж, аймгийг 4 болгох нь үйлчилгээг иргэдэд хүргэх бус харин эзэнгүй нутаг, иргэдгүй засаг, нурсан балгасууд үлдэж, “иргэдийн нийтийн үйлчилгээ, оролцоо, нутгийн удирдлага” гэдэг ойлголтууд түүх, толь бичигт л хадгалагдан үлдэхэд хүргэж хөгжлөөс ухарсан хэрэг болох буй.

 

Дүгнэн үзэхүл:

o                    Нутаг дэвсгэрийг 1950-70 онуудад нэгдэл, сангийн аж ахуй, хотоор олгосон хуваарийг хэвээр хадгалж сумдыг сэргээн байгуулсан нь өнөөгийн нөхцөлд газар ашиглах, эзэмших талаас асуудал үүсгэж байна.

o                    Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт хөдөлгөөн үйлчилгээний төв рүү чиглэж, сумын хүн ам цөөрч байна. Үйлчилгээгээ дагаад шилжих үү, иргэндээ үйлчилгээгээ хүргэх үү гэдэг зарчмын асуудал үүсэж байна.

o                    Сум, орон нутгийн өмч бүрэлдэж, өөрийн чадавхи бүрдэх үүсэл санаачлага бий болж байгаа ч гадны (тухайн орон нутгийн бус) компанийг дэмжсэн бодлого үйлчилсээр байна. Өөрсдийгөө  хөгжүүлэх үү, бусдыг хөлжүүлэх үү гэдэг бол эдийн засгийн үндсэн асуудал байдаг. 

o                    Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хязгаарлаж, зөвхөн дамжуулагчийн үүрэгтэй болгосноор засаг захиргааны үйлчилгээний чанар хүртээмж муудаж байна. Төрийн үйлчилгээг төвлөрсөн хийгээд нүсэр том чанаргүй бүтцээр хүргэх үү, чадварлаг цомхон хүчээр хүргэх үү буюу чанар, арга барилын сонголтын  асуудал үүсэж байна.

Эдгээр асуудлуудаас орон нутгийн хөгжлийн тулгамдсан зангилаа, суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ үүсэж байна. Түүнээс биш хэлбэрээр оролдон аймаг, сумдыг хүчээр нэгтгэх нь хөгжил биш ухралт. 

Орон нутгийг эдийн засгийн хувьд бие даасан тус бүрдээ хүний хөгжлийн төвүүд болгох, иргэдийн оролцоо, өөрийн удирдлагаар ажилладаг байхаар суурь асуудлыг шийдвэрлэж, энэ  ажлын хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг зарим сумдыг томсгох, багийг бэхжүүлэх чиглэлд хийх нь учиртай юм.  Монгол Улсын Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай дагуу сумдыг томсгон 160-200 орчим, багийг бэхжүүлэн 800-1000 орчим болгож, сум дундын үйлчилгээг өргөжүүлэх нь хөгжлийн зүй тогтол, үйл явц юм.