INDEX дэх Монголын шалгуур

A- A A+
INDEX дэх Монголын шалгуур


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг “Human Development Report 2002, Deepening democracy in a fragmented world” гэсэн судалгаанд дэлхийн 173 орныг хамруулснаас хүний хөгжлийг дээд зэргээр хангасан 53 улс, дунд зэргээр хангасан 86 улс, хүний хөгжлийг муу хангасан 36 улс байгаагийн 113 дугаарт буюу хүний хөгжлийг дунд зэргээр хангасан гэдэг ангилалд Монгол Улс орж байна. НҮБ-аас энэ судалгааг хийхдээ нийгэм-эдийн засгийн олон салбарыг хамруулж тоон үзүүлэлтийг гол болгодог. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хүний хөгжлийн индекс, ядуурлын индекс гэсэн гурван үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 173 улсын дотор 113 дугаарт бичигдсэн байна. Илтгэл дэх судалгааг:

  •   “Ардчилал”
  •   “Хуулийг дээдлэх ба засаглалын үр нөлөө”
  •   “Авилгал” гэсэн гурван үндсэн ангиллаар 11 үзүүлэлтээр дүгнэжээ. Үүнд Монгол Улсын үнэлгээг гаргавал :

Ардчилал:

1.  Төр засагт өгөх үнэлгээ (хасах) –10-аас +10 оноо гэж дүгнэхэд 10 оноо

2.  Иргэний эрх чөлөө 7-гоос 1 оноо, Монгол нь дундаж буюу 3 оноо

3.  Улс төрийн эрх мөн 7-гоос 1, Монгол нь тэргүүн эгнээнд буюу 2 оноо

4.  Хэвлэлийн эрх чөлөө 100-аас 0 оноо, Монгол Улс 28 оноо

5.  Итгэл үнэмшил ба хариуцлага, – 2.50-иас +2.50 оноогоор дүгнэхэд

Монгол нь 0.73 оноо

Хуулийг дээдлэх ба засаглалын үр нөлөө:

6.  Улс төрийн тогтвортой байдлын үнэлгээ – 2.50-иас +2.50 оноо,

Монгол нь 0.72 оноо

7.   Хууль дэг журам 0-ээс 6 оноо, Монгол нь 4.0 оноо

8.   Хуулийг дээдлэхүй – 2.50-иас +2.50 оноо, Монгол нь 0.42 оноо

9.   Засаглалын үр нөлөө – 2.50-иас +2.50 оноо, Монгол нь 0.39 оноо

Авилгал:

10.   Авилгалын байдлын индекс 0-ээс 10 оноо, Монгол тэмдэглэгдээгүй

11.   Авилгалын үндэс – 2.50-иас +2.50 оноо, Монголыг 0.19 оноотой буюу

авилгал гарах нөхцөл багатай гэж үзсэн ч дараах ь нэг судалгаа үүнийг няцааж байна.

АНУ-д төвтэй “Олон улсын ил тод байдлын хүрээлэн” гэгчээс саявтархан “Авилгал хахуулийн 2004 оны индекс” хэмээх нэгэн судалгааны чухал баримт бичигт хахууль өгдөг авдаг байдлыг 2004 оноор авч, хахуульгүй хамгийн цэвэр улсад нь 10 оноо, хамгийн ихээр хахуульд идэгдсэн улсад нь тэг оноо өгч, 10 онооны үзүүлэлтээр, улс орнуудын итгэлтэй итгэлгүйн түвшин, ашигласан судалгаа гэсэн хоёр төрлөөр улс бүрээр байр эзлүүлэн жагсаахад манай Монгол Улс 84 дүгээр байрт бичигдэн, үлэмж итгэлгүй гэсэн утгаар оржээ. Хахуульгүй хамгийн цэвэр улсын шалгуурт: Финланд, Шинэ Зеланд, Дани, Ирланд, Сингапур, Швед, Швейцарь улсууд үнэлэгдэж өндөр оноо авсан бол доод туйл нь болох хахуульдаа нурж яваа гэсэн шалгуурт: Гүрж, Индонез, Тажикстан, Туркменистан, Азербайжан, Парагвай, Чад, Мъянма, Нигери, Бангладеш, Гайти тооцогдож, эднээс арай дөнгүүр нь юмуу гэдгээр Монголыг нэрийдсэнд тайвширч үл болно. Ямар нэгэн нэмэлт тайлбаргүй дээрх индекст Монгол Улсын өмнүүр арай нэр цэвэр гэдгээр БНХАУ, Беларусь, Сири, Перу, Колумби улсууд бичигдсэн нь санаа сургамж авахаар байна.

Харин дараахь судалгаанд эрх чөлөөний индексээр Монголын им и жийг өргөжээ. Нью-Йоркт байрлах Freedom House хүрээлэнгээс жил бүр “Дэлхий дэх эрх чөлөө” ( Tables and Ratings, Freedom in the World-2003 , Survey Methodology ) судалгааг “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааны хэрэгжилтээр хийж ирсэн бөгөөд энд улс орнуудыг:

•  Эрх чөлөөт

•  Хагас эрх чөлөөт

•  Чөлөөт бус гэсэн гурван ангиллаар дүгнэдэг.

Уг судалгаанд “Улс төрийн эрх”, “Иргэний эрх чөлөө” гэсэн хоёр үндсэн ангиллаар авч үздэг бөгөөд үүндээ:

1.  Сонгуулийн үйл явц

2.  Улс төрийн плюрализм ба оролцоо

3.  Засгийн газрын үйл ажиллагаа гэсэн хэмжүүрээр дэлхийн улс орнуудын рейтингийг тогтоодог.

2003 оны рейтингийн үнэлгээгээр дэлхийн 192 улс, 18 нутаг дэвсгэрийг хамруулсны дотор Монгол Улс “Эрх чөлөөтэй улс” гэсэн үнэлгээ (2) авч, иргэний эрхийн үзүүлэлтээр өмнөх жилийнхээс оноогоо (2) ахиулсан байна. Энд 1-ээс 2.5 оноотой бол эрх чөлөөтэй, 3-аас 5.5 оноотой бол хагас эрх чөлөөтэй, 5.5-аас 7 оноотой бол (тоо өсөх тусам муу үнэлгээтэй гэсэн үг) эрх чөлөөгүй гэсэн үнэлгээ авдаг.

Азийн орнууд дотроос Монгол нь Энэтхэг (улс төрийн эрх 2, иргэний эрх чөлөө 3), Япон (1 ба 2), Өмнөд Солонгос (2 ба 2), Филиппин (2 ба 3), Тайланд (2 ба 3) зэрэг хэдхэн улстай хамт эрх чөлөөтэй гэсэн рейтингтэй байна.

Энэ үзүүлэлтээр:

•  Хагас эрх чөлөөтэй ОХУ (5 ба 5), эрх чөлөөгүй Хятадаас (7 ба 6) давж гарсан төдийгүй

•  Посткоммунист Албани (3 ба 3), Армен (4 ба 4), Белорусь (6 ба 6), Румын (2 ба?), Македони (3 ба 3), Украин (4 ба 4) зэрэг 20 гаруй орон

•  Африкаас ганцхан Өмнөд Африк (1 ба 2), Намибитай (2 ба 3) зэрэгцэж бусад бүх улсыг ардаа орхиж

•  Латин Америкаас Куба (7 ба 7), Гаити (6 ба 6), Аргентин (3 ба 3) Бразил (2 ба 3) зэрэг хэд хэдэн орны өмнө бичигдэж

•  Ойрхи Дорнод, Арабын жишээ нь Египет (6 ба 6), Иран (6 ба 6), Алжир (6 ба 5), Кувейт (4 ба 5), Турк (3 ба 4) гэхчлэн бүх орны өмнө явна.

 

1997 онд АНУ-ын Флоридагийн Их сургуулиас эрхлэн гаргасан “Харьцуулсан улс төр судлал:Улс төрийн эдийн засаг, улс төрийн соёл, улс төрийн харилцан хамаарал” ( Monte Palmer. Comparative Politics, F.E.Peacock Publishers, Inc.Itasca, Illinois , 1997 ) номд бас нэг судалгаа байна. Үүнд Freedom House -ын ардчиллын долоон оноо бүхий үзүүлэлтээр улс орнуудыг

1)  Эдийн засгийн өсөлт

2)  Ардчилагдсан байдал

3)  Аж амьдралын түвшин

4)  Хүний эрх

5)  Тогтвортой байдал

6)  Байгаль орчин

7)  Хүн ам гэсэн салбарт байр эзлүүлсэн байна.

Энэ индекс дотор Монгол нь эдийн засгийн өсөлтөөр “0” гэсэн үзүүлэлттэй байна. Харин тогтвортой байдлыг дээд зэргээр хангасан оронд тооцогдож, харин Ардчилал-2” хэмээх үзүүлэлтээрээ Төв болон Дорнод Европын посткоммунист Болгар, Польш, Чех, Унгар зэрэг орнуудтай нэг зиндаанд үнэлэгдэж, ардчиллыг хагас дутуу хэрэгжүүлсэн, тухайлбал Бразил (ардчиллыг хагас дутуу хэрэгжүүлсэн тул Partly Dem- 3), Эстони (Partly Dem-3), ОХУ (Partly Dem-3), Мексик (Partly Dem-4), Словак (Partly Dem-3), Латви (Partly Dem-3), Турк (Partly Dem-4), Украин (Partly Dem-4, Филиппин (Partly Dem-3), Румын (Partly Dem-4), Сингапур (Partly Dem -5), Энэтхэг (Partly Dem-3+), Гүрж (Partly Dem-5), Киргиз (Partly Dem-5) болон огт ардчилалгүй Казахстаны (Partly Dem-6) зэрэг олон арван улсын өмнө бичигдсэн байна.