Монгол дахь хөдөлмөрийн зах зээл ба жендэр

A- A A+
Монгол дахь хөдөлмөрийн зах зээл ба жендэр

Сэнгэдоржийн Түмэндэлгэр
/МУБИС-ийн социологийн багш/

Энэ өгүүлэлд Монголын хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцооны өөрчлөлтийн өнөөгийн хандлага, хөдөлмөрийн зах зээлийн босоо хийгээд хөндлөн чиглэлийн жендэрчлэгдсэн хуваарилалтын дүр зургийг тодорхойлохыг зорьсон байна. Уг судалгаа нь бүхэлдээ хоёрдогч баримтууд болох статистик мэдээллүүдэд тулгуурлан хийгдсэн бөгөөд шаардлагатай зарим мэдээллийг олж чадаагүйгээс анализ хангалттай түвшинд хийгдэж чадаагүй. Та энэхүү өгүүллийг уншснаар хөдөлмөр эрхлэлтийн талбар аль хэр патриархаль (эцгийн эрхэт ёс) загвараар тодорхойлогдож байгааг бага ч болтугай харах болов уу гэж найдаж байна.

1980-аад оны сүүлээр Монголын эдийн засаг гүн хямралд орсж, төрийн татаас, дэмжлэгтэйгээр ажиллаж байсан зарим үйлдвэрийн газар дампууран, ажилчид ажилгүй болон, нийгмийн үйлчилгээнд зарцуулах улсын төсөв эрс буурсан. Үүнтэй холбоотойгоор ажиллагч хүн амын тоо 1992 оноос 1997 оныг хүртэл ямагт буурч, 1999 оноос 1992 оны хэмжээнд хүрснийг доорх хүснэгтээс харж болно. Дэлгэрэнгvй>>