Газар, татвар, лицензтэй холбоотой гомдол Шүүхэд их иржээ (2005.11.15)

A- A A+
Газар, татвар, лицензтэй холбоотой гомдол Шүүхэд  их иржээ (2005.11.15)

Газар, татвар, лицензтэй холбоотой гомдол Шүүхэд  их иржээ (2005.11.15)

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх арваннэгдүгээр сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс 261 нэхэмжлэл хүлээн авснаас дийлэнх хувийг нь газар, татвар, ашигт малтмалын лиценз, өмч болон үндэслэлгүй халагдсан зэрэг таван төрлийн маргаан эзэлж байна хэмээн «Зууны мэдээ» сонинд  мэдээлжээ.

Газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн талаарх маргаан, нийслэл, дүүргийн газрын албад, Засаг дарга нарын шийдвэр, захирамжтай холбоотой асуудлаар 72 хүн нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Харин татвар ногдуулалт, төлөлт, татварын байцаагчийн акттай холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр 28 иргэн, байгууллага  нэхэмжлэл гаргасан аж.

Ашигт малтмалын лиценз эзэмшихтэй холбоотой маргаан сүүлийн үед тасрахаа больж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх ийм 25 өргөдөл хүлээн авчээ. Үүний зэрэгцээ геологи, уул уурхайн кадастрын газрын даргын шийдвэрийг эсэргүүцэж ирүүлсэн өргөдөл ч цөөнгүй байгаа гэнэ.

Төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой тендерийн шалгаруулалттай холбоотой маргаан дөрөвт орсон бол ажлаас үндэслэлгүй халагдсан тухай төрийн захиргааны 17 өргөдөл, гомдол Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ирсэн ажээ.