АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд айлчиллаа (2005.11.21)

A- A A+
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд айлчиллаа (2005.11.21)

АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд айлчиллаа (2005.11.21)

АНУ-ын Ерөнхийлөгч ноён Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш нар өнөөдөр Монголд албан ёсны айлчлал хийж байна. Тэдний хөлөглөсөн тусгай албаны онгоц олон улсын нисэх онгоцны Буянт-Ухаа буудалд 12 цаг 20 минутад газардлаа. Ж.Бушийн хамт Америкийн Төрийн нарийи бичгийн дарга Кондолиза Райс болон Цагаан ордны дээгүүр албан тушаалтнууд, Ерөнхийлөгчийн айлчлалын аюулгүй байдлыг хамгаалах тусгай албаны ажилтнууд, сэтгүүлчид гээд 500 орчим хүн иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар эрхэмсэг зочдыг Төрийн ордны хойд талбайд хүндэтгэн угтан авч хоёр орны төрийн дуулал эгшиглэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурcны дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар Төрийн хүндэтгэлийн өргөөнд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мянганы сорилын санд өргөн барьсан Монгол Улсын төслийг дэмжиж өгөхийг АНУ- ын Ерөнхийлөгчөөс хүсэх юм байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд  идэвхтэй оролцох Монгол Улсын ашиг сонирхлыг АНУ дэмжих, хоёр улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, Америкт боловсрол эзэмших монголчуудын тэтгэмжийг нэмэх тухай хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушт хэлэлцээний үеэр дуулгах аж.

Айлчлалын хөтөлбөр дараахь байдлаар үргэлжиллээ.

Хоёр улсын төрийн тэргүүнийг хэлэлцээний ширээнд саатах зуур тэргүүн хатагтай нар Төрийн ордны "Соёмбо" танхимд цайлж, АНУ-ын тэргүүн хатагтай  Л.Буш Монголын улстөрч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн төлөөлөгчидтэй уулзав.

Ерөнхийлөгч нарын уулзалтын дараа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Ж.Бушт бараалхав. Ерөнхийлөгч Ж. Буш, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар хурлын их танхим руу хамт явах замд УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзан түр саатан мэндчилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Төрийн ордны хурлын их танхимд төр, засаг, олон нийтийн төлөөлөгчидтэй уулзаж, Монголын ард түмэнд хандан үг хэллээ.       
үргэлжлэл

Хүндэт зочид Төрийн ордноос "Их тэнгэр" цогцолбор руу хөдөлж, тэнд малчин айлд зочилсон байна. Мөн "Их тэнгэр"-ийн задгай талбайд цамын бүжиг сонирхон Эрхэмсэг зочдод зориулан тусгайлан зассан их гэрт ардын урлагийн тоглолт үзжээ.

Үүгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хөтөлбөр өндөрлөж, 16 цаг 25 минутад Улаанбаатараас мордлоо.

Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийн бичлэгийг энд дарж үзнэ үү ...

Ерөнхийлөгч Ж.Бушийн хэлсэн хэлсэн үгийн бичлэгийг энд дарж үзнэ үү ...

Ерөнхийлөгч Ж.Бушийн хэлсэн хэлсэн үгийн үргэлжлэл ...