Бодлогын судлаач Ц.Нямхүү
Мэдээлэл Холбооны Технологи (МХТ)-ийн тухай Монгол улсын багц хууль ирэх хаврын чуулганд хэлэлцэгдэхээр дарааллаа хүлээж байна. Багц хуулийн хүрээнд “МХТ-ийн Eрөнхий хууль”, “Электрон засаглалын тухай хууль”, “Электрон гарын үсгийн тухай хууль”, “Электрон хэлцэлийн тухай хууль” гэсэн дөрвөн хуулийг хамруулан авч үзэж буй юм. Мэдээж багц хуулийг бүхэлд нь ярьвал нэлээд ерөнхий том хэмжээний материал болох нь гарцаагүй. Ийм учраас цахим гарын үсгийн хуульд байх электрон гарын үсэг, тоон гарын үсэг хэмээх зөвхөн хоёр төрлийн нэр томъёог олон нийтэд арай ойлгомжтой болгох, хуулийн төслийг тайлбарлах зорилгоор эл өгүүллийг бичлээ. Тус нэр томъёо нь мэргэжлийн хүрээнд ч будилуулахад хүргэдэг тул ул суурьтай хэлэлцэж нэг мөр болгох учиртай. Электрон гэдэг үгийн тухайд “цахим” гэж оноосон сайхан монгол үг байгаа учир түүнийг хэрэглэж бичлээ, гэхдээ албан ёсны хуулийн заалтын тухайд электрон гэсэн үгийг хэвээр хэрэглэсэн болно. Дэлгэрэнгvй>>