Бодлогын судлаач Ц.Нямхүү
Олон улсын худалдаа, бизнес, харилцаа холбоонд интернэтийн хэрэглээ үлэмж нэмэгдснээр интернэтийн хаяг болох домайн нэрийг зүй бусаар ашиглах зөрчил улам их гарах боллоо. Интернэт нь глобаль шинжтэй нэгдсэн удирдлагагүй (удирдлагад маш олон байгууллага оролцдог), мөн харгалзах олон улсын хууль эрхзүйн орчин хараахан төгс бүрэлдэж буй болоогүй, улс үндэстний хууль эрхзүйн үйлчлэх хүрээ нь тодорхой газарзүйн хүрээнд үйлчилдэг зэрэг хүчин зүйлүүд домайн нэрийн зүй бус ашиглалтын асуудлыг бүрэн төгс шийдэхэд бэрхшээл учруулж байгаа юм. Энэ нийтлэлд интернэтийн хаягийн систем, домайн нэрийн системийн онцлог, олон улсын түвшин дэх хууль, эрхзүйн байдал болон Монголын нөхцөлд эл асуудлыг шийдэхэд тодорхой ямар алхам хийх талаар хөндөхийг зорьсон болно.
Домайн нэр болон IP хаягийн тухай
Интернэтийн сүлжээ нь хоорондоо тогтсон дүрмээр харилцан холбогддог төрөл бүрийн сүлжээнүүдийн сүлжээ гэж ойлгож болно. Үүнийг мэргэжлийн үгээр TCP/IP протоколоор харилцан холбогдох сүлжээнүүдийн сүлжээ гэж хэлэх нь бий. Дэлгэрэнгvй>>