Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүх нийтийн үйлчилгээ, хүртээмж

A- A A+
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүх нийтийн үйлчилгээ, хүртээмж

Т.Наранмандах
ННФ-ын Бодлогын судлаач,
зөвлөх инженер

Мэдээлэл, холбооны технологийн МХТ хурдацтай хөгжил нь мэдээлэл, холбооны бүх нийтийн үйлчилгээний үүрэг universal service obligation, хүртээмжийн universal access тухай тодорхойлолтыг зөвхөн цахилгаан холбооны үйлчилгээний хүрээнд бус интернетын хэрэглэгээ, өгөгдөл дамжуулах асуудлыг багтаасан мэдээлэл холбооны технологийн өргөн ойлголт болгож байгаа билээ.

МХТ-ийн хөгжлийн хүрсэн түвшин, үйлчилгээний хамрах хүрээ зэргээс хамаарч бүх нийтийн үйлчилгээний үүрэг, бүх нийтийн хүртээмж ба үйлчилгээ гэсэн ойлголт, тодорхойлолтууд нь цаг үеэ даган үргэлж хувиран өөрчлөгдсөөр байна. 

Өнөө үед бүх нийтийн үйлчилгээний үүрэг БНҮҮ-Universal service obligation гэдэг тодорхойлолт нь төрийн бодлогын хүрээнд МХТ-ийн хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, орлогын хэмжээ, нас хүйс, боловсрол зэргээс үл хамааран бүх хүн амд хүргэх асуудал багтдаг байна.  Тухайлбал, хөгжингүй орнуудад тухайн хэрэглэгчийн төлбөрийн чадварт нийцсэн үйлчилгээг хүн амд үзүүлэхийг, харин хөгжиж буй орнуудад нийтийн төлбөртэй  үйлчилгээг хэсэг бүлэг хүн амд хүргэх гэж үзэж байна [7].

Бүх нийтийн хүртээмж ба үйлчилгээ Universal access and service, UA-refers to the community level, US-refers to the individual level нь “орлого багатай, харьцангуй өндөр өртөгтэй газар нутагт газар зүйн байрлалаас үл хамаарсан аль болох ойр зайд суурин телефон холбоо болон  интернэтийн үйлчилгээг хүн бүрт эсвэл хэсэг бүлэг хүмүүст хүргэх асуудлыг багтаадаг. Хөгжингүй орнуудад бүх нийтийн үйлчилгээ, хөгжиж буй орнуудад бүх нийтийн хүртээмж гэсэн тодорхойлолтыг ашигладаг [8]. Дэлгэрэнгүй