Авилгалын эсрэг шинэ хуучин хоёр хуулийн ялгааны тухайд

A- A A+
Авилгалын эсрэг шинэ хуучин хоёр хуулийн ялгааны тухайд

Хуульч  Ж.Мөнхбат


 Авилгалын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан харьцуулалт хийлээ. Монгол Улcын 1996 онд баталсан “Авилгалын эсрэг хууль”, 2005 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх “Авилгалын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хоёрын ялгаа нь авилгалын эсрэг тэмцэх байгуулгыг бий болгохоор тусгасанд байгаа юм.

Дэлхийн олон орон авилгалтай тэмцэхийн тулд зөвхөн хээл хахууль, авилгалтай тэмцэх биш авилгал оршин тогтнож байгаа зохион байгуулалтай гэмт хэрэг, улстөр, төрийн албанд байгаа хүнд сурталтай тэмцэх хэрэгтэй гэж үздэг байна. Маш олон террорист үйл ажиллагаанд энэ авилгал маш их тус болж байдаг. Үүгээр авилгал нь зөвхөн ахуйн шинжтэй биш нийтийг хамарсан олон улсын хэмжээний аюул юм. Энэхүү төсөлд ямар нэгэн байдлаар терроризмыг дэмжин авилгал авсан этгээдэд хүлээлгэх хариуцлага алга байна. Дэлхий нийтэд гарч байгаа террорист үйл ажиллагаанууд нь бүгд авилгалтай шууд болон шууд бусаар холбоотой байдаг. ОХУ-ын парламент дарга Грызлов хэлэхдээ, “ОХУ авилгалтай тэмцэхдээ авилгалын эсрэг хууль батлах биш, тэр авилгалыг тэтгэж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэг, улстөр, төрийн албанд хүнд сурталтай тэмцэх өргөн хүрээтэй хууль батлах, мөн авилгалыг ямар нэгэн байдлаар хориглосон одоо үйлчилж байгаа хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй” гэжээ.

Төслийн 4-р зүйлд зааснаар авилгал гэж албан тушаалаа урвуулан ашиглах, хууль бусаар бэлэг, шан харамж авах гэж зааснаас биш эд материалаас бусад хахуулийг тодорхой зааж өгөөгүй байна. Жишээ нь Сексийн үйлчилгээ нь ямар зүйлд орох нь тодорхойгүй байна. /Төслийг энд дарж үзнэ үү./

Энэхүү төслийн авууштай тал нь 17 дугаар зүйлээс 18 дугаар зүйл хүртэл заасан Авилгалтай тэмцэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа гэсэн заалт юм. Нийгмийг соён гэгээрүүлэх гэж хуульчилж өгсөн нь манай оронд маш зөв зүйл юм. Хүн болгон л ярьдаг, мэддэг нийгмийг эрүүлжүүлж байж авилгалыг арилгана гэж, гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд маш түвэгтэй байдаг. Энэхүү нийгмийг эрүүлжүүлэх ажлыг хуульчилж байгаа нь хэрэгжих нь бодит үр дүнгээ олсон юм.

Төсөлд авилгалтай тэмцэх байгууллагыг бий болгох тухай нь их зүйтэй зүйл оруулжээ. Зарим хуульч заавал авилгалтай тэмцэхийн тулд ийм том байгуулллага байгуулж хөрөнгө мөнгө зарах хэрэггүй тэртээ тэргүй цагдаа, прокурор, шүүх гээд байгуулллага байна гэдэг. Гэхдээ авилгал нь өөрөө нийгмийг бүхэлд нь эзэлсэн маш том цогц хэрэг учраас нэг эрүүгийн хуулийн зүйлээр шийдвэрлэхэд бэрх гэдэг нь ойлгомжтой юм. Ийм учраас ийм нөсөр том цогц болсон авилгалын эсрэг зогсох хүчтэй хууль, түүнийг сахиулах тусдаа байгууллага байх хэрэгтэй. 

Харин энэхүү төслийн 10.1.5.-р зүйлд авилгалтай тэмцэх байгууллагад туслалцаа үзүүлсэн гэрчийг цагдаагийн буюу тагнуулын байгууллагын хамгаалалтанд авна гэж заасан нь хангалтгүй байна. Хэрэв тэр  хамгаалах гээд байгаа байгууллага нь өөрөө авилгалд автсан бол гэрчийг өөр ямар байгуулага хамгаалалтанд авах вэ? гэдэг нь тодорхой бус байна. Бүгд Найрамдах Казакстан улсын авилгалын эсрэг хуулийн 7-р зүйлд заахдаа гэрч, авилгалтай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн бусад этгээдүүдийг улсын нууцлалд оруулдаг байх жишээтэй. Манай улс мөн адил улсынхаа нууцлалд оруулахад болохгүй гэжүү.

Энэ төслийн 38-р зүйлд заасан авилгалын эсрэг хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэсэн заалт нь маш чамламаар заалт юм. Эрүүгийн хариуцлагаас тусдаа зүйлүүлдэд нь дандаа мөнгөн торгуулиар авилгал авагчдыг шийтгэнэ гэсэн байна. Хэрвээ энэхүү зүйлд зааснаас их хэмжээний хахууль авсан этгээд нь торгуулиа төлөөд дахин хахууль авахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

АНУ нь авилгалтай дараахь байдлаар тэмцдэг байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 10-р сарын 17-ны ¹ 12731 тоот “Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх” тушаалаар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх ба хэрэв буруу мэдүүлсэн тохиолдолд тус албан хаагчид дараахь хэдэн шийтгэл ноогдуулдаг юм байна:
• Хэсэгчлэн болон бүтнээр нь эрхийн хасах,
• Доод албан тушаалд томилох,
• Ямар нэгэн маргаантай санхүүгийн, холбоогоо зогсоохыг санал болгох,
• Эрүүгийн хариуцлагад татах.
Мөнгөн торгуулиас илүү тэр мөнгө олох эх үүсвэр нь болоод байгаа албан тушаалтай хатуу ярих хэрэгтэй. Энэ нь маш үр дүнтэй авилгал авагч өгөгчтэй тэмцэх арга юм.


Хуульч  Ж.Мөнхбат
[email protected]