МАХН-ын дарга М.Энхболд: Засгийн газарт тодорхой шаардлага тавьж, тодорхой ажил хийхийг л шаардана (2005.12.14)

A- A A+
МАХН-ын дарга М.Энхболд:  Засгийн газарт тодорхой шаардлага тавьж, тодорхой ажил хийхийг л шаардана (2005.12.14)

МАХН-ын дарга М.Энхболд:  Засгийн газарт тодорхой шаардлага тавьж, тодорхой ажил хийхийг л шаардана (2005.12.14)

МАХН-ын бага хурлаас жигүүр байгуулахыг зөвшөөрөх эсэх тухай хэлэлцээд нууц санал хураалтаар  хуралд оролцсон гишүүдийн 40.8 хувийн саналаар  “Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс" жигүүрийг  хүлээн зөвшөөрсөн байна. Жигүүр нь намын дүрмийн хүрээнд  үйл ажиллагаа явуулж, зорилтоо биелүүлсэн гэж үзвэл татан буугдана гэж МАХН-ын дарга М.Энхболд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгджээ. Тэрчлэн МАХН-ын дүрэмд "намаас хасагдсан иргэн таван жилийн дараа гишүүнээр дахин элсэх хүсэлтийг Хяналтын ерөнхий хороонд гаргаж болно гэснийг "хоёр жилийн дараа" ,  "МАХН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээвэл жигүүрийг зөвшөөрнө" гэснийг "Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл" гэж тус тус өөрчилсөн байна.
 
МАХН-ын дарга М.Энхболд Засгийн газар огцрох эсэх тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, үүнийг МАХН-ын бага хуралтай холбон үзэх шаардлагагүй гээд Засгийн газар өнөөдөр аль салбарт юу хийж байгааг анхааралтай харж байна. Ардчилсан хүчинд бид Засгийн газрын тэргүүнийг, гол гол яамдыг өгч ажиллуулсан. Гэтэл өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 10.6 хувь байсан бол энэ жил 5.3 хувь болох урьдчилсан төлөв гарч байна. Үүний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой.  Манай нам Засгийн гзаарт тодорхой шаардлага тавьж, тодорхой ажил хийхийг л шаардана хэмээн  хэлсэн байна.