ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргыг зарим гишүүд нь шүүхэд өглөө (2005.12.15)

A- A A+
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргыг зарим гишүүд нь шүүхэд өглөө (2005.12.15)

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргыг зарим гишүүд нь шүүхэд өглөө (2005.12.15)

Олон нийтийн радио телевизийн гүйцэтгэх захирлын томилгоог хууль бусаар явуулж байна хэмээн Үндэсний зөвлөлийн гишүүн Р.Бурмаа, Н.Золжаргал, М.Буянбадрах, Ж.Занаа нар өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ. Тус зөвлөлийн дарга Н.Содномдорж 11 дүгээр сарын 26-нд “Боролдой” студийн захирал С.Мягмарыг ОНРТ-ийн захирлаар томилсон тогтоол нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн ирц бүрдээгүй байхад гарсан тул хууль бус хэмээн тэд үзэж шүүхэд хандаад байгаа аж. Түүнчлэн С.Мягмар нь  Монгол кино нэгтгэлд 42 сая төгрөгийн өртэй болохыг тус нэгтгэлийн захирал Ж.Солонго Үндэсний зөвлөлд мэдэгдсэн ажээ. Иймд  улсын хөрөнгөөс анх удаа олон нийтэд шилжиж буй радио телевизийн өмчийг С.Мягмарт даатгаж болох, эсэх асуудлыг өнгөрсөн даваа гаригт зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр дээрх гишүүдтэй тохирсон атлаа дарга Н.Содномдорж хурлын өмнө гэнэт санхүүгийн эрх мэдлийг С.Мягмарт шилжүүлсэн нь түүнийг дээрээс даалгавартай ажиллаж байгааг харууллаа хэмээн тэд үзэж байгаа ажээ.

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн захирал Н.Содномдорж телевизийн эфирийг эзэгнэн ярилцлага өгч 4,6 сая төгрөгийн зөрчил гаргаад байгаа учир цаашид Үндэсний зөвлөлийн дарга байж нийцэхгүй хэмээн шүүхэд хандсан дээрх гишүүд ярьсан байна. Тэрчлэн  Н.Содномдорж нь  хуулиар 30 хоногийн дотор бүртгэгдсэн байх ёстой ОНРТ-ийн дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн яам ямар шалтгаанаар буцаасныг зөвлөлийн гишүүдэд хэлэхгүй нуусан гэж тэд мэдэгджээ.