Сангийн яам эдийн засгийн байдлыг танилцуулав (2005.12-21)

A- A A+
Сангийн яам эдийн засгийн байдлыг танилцуулав (2005.12-21)

Сангийн яам эдийн засгийн байдлыг танилцуулав (2005.12-21)

Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаар Сангийн яамнаас мэдээлэл хийсэн байна. Инфляц өнгөрсөн оны эцэст 11 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар хурдац нь бага зэрэг саарч 2005 оны эхний 11 сарын байдлаар 8,1 хувьд хүрч, жилийн дүнгээр 10 хувиас доогуур байх төлөвтэй байгаа аж. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд таатай нөлөө үзүүлж байна гэж Сангийн яам үзэж байна.

Харин эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхоос буурч зургаан хувьд хүрснийг Монголын эдийн засаг цөөн зүйлээс хамааран хэлбэлзэж байдагтай холбон тайлбарлаж байна. Жишээ нь, 2004 онд эдийн засгийн өсөлт 10,6 хувьд хүрсний дөрвөн хувь нь уул уурхайгаас, мөн төдий хувь нь мал аж ахуйгаас орсон байсан.

2005 оны  аравдугаар сарын байдлаар манай улс гадаадад нэг тэрбум ам.долларын зээлийн өртэй байна.  Албан бусаар бол гадаад зээлийн өр 1,5 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Энэ нь 1990-ээд        оноос хойш гадаадын орнууд болон олон улсын байгууллагуудаас авсан зээлийн өр юм. Үүнд 1990-ээд оноос өмнө авсан учраас  ОХУ-д төлсөн 250 сая ам.долларын зээлийн өр орохгүй ажээ. Сангийн сайд Н.Алтанхуяг 2006 оны төсвийг батлах үеэр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улс гадаадын зээлийн төлбөрт 71,6 тэрбум төгрөг төлөхөер тооцоолж төсөвт суулгаснаа чуулган дээр мэдэгдэж байсан нь нийт өрийн арван хувьд ч хүрэхгүй төлбөр юм байна. Манай улс 1994-2000 онд ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас 8,9 сая ам.долларын зээл авч хэрэглэжээ. Энэ нь 40 жилийн хугацаатай, 11 дэх жилээсээ эргэн төлөгдөх, 0.75 хувийн шимтгэл хүүтэй, хамгийн хөнгөлөлттэйд тооцогдох зээл бөгөөд  2006 он гарангуут үүнийг төлж эхлэх юм байна .