СЕХ есөн гишүүнтэй байна (2006.01.06)

A- A A+
СЕХ есөн гишүүнтэй байна (2006.01.06)

СЕХ есөн гишүүнтэй байна (2006.01.06)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо хэдэн гишүүнтэй байх дээр парламентын гишүүд хоёр хэсэг болон маргалдсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.  УИХ, Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхээс гурав гурван хүн санал болгож, нийт есөн гишүүнтэй байх, эсвэл УИХ-д арай давуу эрх олгож 11 гишүүнтэй байх гэсэн хоёр санал дээр санал хураахад Сонгуулийн ерөнхий хороо есөн гишүүнтэй байх санал дэмжигджээ. Сонгуулийн ерөнхий хрооны гишүүдийг дээрх институциудын санал болгосноор УИХ хэлэлцэж сонгох юм байна. 
Тэрчлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа  зургаан жил,  дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байхыг парламентын гишүүд дэмжсэн ажээ. Хуралдааны үеэр СЕХ-ны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг гурван жил тутамд ротациар сонгох санал гарсан боловч  олонхийн дэмжлэг аваагүй байна.

УИХ-аас сонгогдсон СЕХ-ны гишүүдийн тангараг өргөх журмыг Ерөнхийлөгч батлах санал гарсан боловч УИХ-даа тангараг өргөх ёстой гэдгийг олонхи гишүүн хүлээн зөвшөөрсөн байна.  Энэ саналыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гаргасан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгч  тангараг өргөх журмыг батлах нь нэг институци илүү их эрх мэдэлтэй болох төдийгүй Ерөнхийлөгч гурван гишүүний санал оруулахын зэрэгцээ сонгуульд өрсөлдөж сонгогддог тул СЕХ-нд нөлөөлөх, хараат байлгах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.